UBLife Logo
Спорт

Эргэн ирсэн Конор Макгрегор хамгийн агуу 10 тулаанчийг нэрлэлээ

Эргэн ирсэн Конор Макгрегор хамгийн агуу 10 тулаанчийг нэрлэлээ

Энэ жилийн холимог тулааны хамгийн гол үйл явдал 12-нд Лас-Вегаст болох UFC 329 тэмцээн байх болно. Хэдийгээр аваргын бүсийн тулаан байхгүй ч алдарт Конор Макгрегор эргэн ирж байгаа нь Цагаан Ордны тэмцээнийг ч давсан үйл явдал болж байгаа юм. Түүний өрсөлдөгч нь Макс Холлоуэй. Конор бүтэн таван жилийн дараа дахин тулалдана. Тэрээр UFC холбооны түүхэнд хамгийн орлоготой таван тэмцээнийг толгойлсон. Макгрегор бол өрсөлдөөнөөс гадна шоу.

Түүний тоглолтыг үзэхээр асар их мөнгө төлөхөд ч бэлэн хүн олон. Конор тулаан эхлээгүй байхад л шоугаа эхлүүлсэн байдаг. Заримыг нь доромжилж, заримыг нь зодно. Тэр мөн үзүүштэй тулаан гаргадаг тулаанч. Өрсөлдөгчөө будаа болтол нүдэхээс гадна өөрөө ч хөлөө “хугалж” үзүүлнэ. Мэргэжлийн дээд түвшинд 28 удаа гарсан хүн шүү дээ.

Конороос гадна UFC 329 тэмцээнд Бенуа Сен-Дени - Пэдди Пимблетт, Никита Крылов -  Роберт Уиттакер, Гейбл Стивсон - Элиша Эллисон гэсэн сонирхолтой тулаануудтай.

37 нас хүрсэн ирланд залуу YouTube сувгийн Complex-т ярилцлага өгөхдөө Холимог тулааны түүхэнд хамгийн агуу 10 тулаанчийг нэрлэлээ. Мэдээж нэгдүгээр байрт тэр өөрөө орсон.

Конорын хувилбар: Холимог тулааны түүхэнд хамгийн агуу 10 тулаанч

1. Конор Макгрегор.

2. Андерсон Силва.

3. Жон Жонс.

4. Деметриус Жонсон.

5. Валентина Шевченко.

6. Аманда Нуньес.

7. Ислам Махачев.

8. Даниэль Кормье.

9. Хабиб Нурмагомедов.

10. Александр Волкановски.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...