UBLife Logo
Спорт

Mzinho: “BC.Game” дахь миний зорилго бол s1mple-тэй хамт финалд шалгарах

Mzinho: “BC.Game” дахь миний зорилго бол s1mple-тэй хамт финалд шалгарах

Цахим спортын “BC.Game” багийн шинэ тоглогч Аюуш "mzinho" Батболд багийнхаа YouTube сувагт ярилцлага өглөө. Тэрээр CS2 төрлийн тавцан дээр шинээр бүрэлдсэн “BC.Game” багийнхаа зорилгын талаар ярьсан байна. Юуны өмнө тэрээр багтаа цом, хэргэм авч өгөхийг хичээнэ гэдгээ хэллээ.

Аюуш "mzinho" Батболд “Бид Александр "s1mple" Костылевтой хамт финалд шалгарах нь гол зорилго. Гэхдээ цэвэр хуудаснаас эхэлж байна. “PGL Major Singapore 2026” тэмцээнд оролцохын тулд VRS оноо цуглуулах хэрэгтэй. Үе үеэр, шат шатаар урагш явна. Миний хувьд дэлхийн шилдэг – 15-д гараад том тэмцээнүүдэд урилгаар оролцдог болмоор байна. Энэ бол энэ улирлын үндсэн зорилго. Өргөнөөр харах юм бол дэлхийн шилдэг аравт орж, бүхий л том тэмцээнд байнга ордог болохыг хүсэж байна” гэж хэлсэн байна.

Өмнө нь түүний багийн мэргэн бууч Александр "s1mple" Костылев багийн энэ улирлын зорилгоо Major тэмцээнд түрүүлэх гэж тодорхойлж байсан билээ. Одоо “BC.Game” баг дэлхийн чансааны 200-д байгааг хэлэх хэрэгтэй.

BC.Game” баг

Эмиль "Magisk" Рейф;

Денис "electroNic" Шарипов;

Александр "s1mple" Костылев;

Азбаяр "Senzu" Мөнхболд;

Аюуш "mzinho" Батболд

Виктор "TaZ" Войтас (дасгалжуулагч)

Шинжээч Дункан "Thorin" Шилдс “Үндсэн бүрэлдэхүүнээ бүрдүүлж чадахгүй удсан ч тун сонирхолтой баг бүрдүүлжээ. 2027 онд тэд тун хүчирхэг болно”

Тамирчин Леонид "chopper" Вишняков “Зарим тоглогч од гэдгээрээ биш баг хамт олны уур амьсгал, ажилсаг байдлаараа тэд амжилт олно. Бүгд л хөдөлмөрч, амбицтай залуус байна. Тэд шилдэг 10-т орж чадна”

Илья "m0NESY" Осипов “Хоёр шилдэг монгол тоглогч авч чаджээ. Хүчирхэг сайн баг бүрэлдсэн ч хүн болгонд өөрийн бодол бий тул хамгийн гол нь нэг баг болж чадах эсэх чухал”

Алекс "Mauisnake" Элленберг “BC.Game баг хамгийн шилдэг сонголтуудыг хийжээ. Шинэ гурван тоглогчтойгоор чансаагаа ахиулж, доод тал нь 25-д орж чадна”

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...