UBLife Logo
Кино

“Одиссэй” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

“Одиссэй” киноны хууль бус хуулбарыг 2 сая хүн үзэж амжжээ

Дэлхий нийтийн анхаарлыг татаад байгаа найруулагч Кристофер Ноланы “Одиссэй” кино олон нийтийн Х сүлжээнд хууль бусаар тавигдсан байна. Өнгөрсөн Бямба гараг буюу 25-нд нэгэн твиттер хэрэглэгч маш өндөр чанартай бичлэг оруулсан бөгөөд блоклож хаахаас нь өмнө 2 сая хүн киног үзэж амжсан байна.  

Үүний дараа мөн Х сүлжээнд арай чанар муутай бас нэгэн бичлэг орсныг хоёр цагийн дараа хаахад 50 мянган хүн үзчихсэн байжээ.

“Universal” студиэс энэ талаар “Бид хууль бус бичлэгийг устгах ажлыг шуурхай хийж байна. Зохиогчийн эрхийг ингэж зөрчиж болохгүй. Манай студи оюуны өмчөө хамгаалахын төлөө хөрөнгө, хүч хайрлахгүй” гэж мэдэгдлээ.

Хэдийгээр хууль бус бичлэг цацагдаж байгаа ч “Одиссэй” кино одоогийн байдлаар 640 сая ам.долларын орлого олоод байгаа билээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...