UBLife Logo
Спорт

Б.Ариунзул Монголын анхны U17 дэлхийн аварга боллоо

Б.Ариунзул Монголын анхны U17 дэлхийн аварга боллоо

Чөлөөт бөхийн U17 насны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжины нийслэл Баку хотноо явагдаж байна. Тус тэмцээнд 17 хүртэлх насны анхны монгол дэлхийн аварга төрөн гарлаа. Эмэгтэйчүүдийн 65 кг жинд зодоглосон Б.Ариунзул финалд Казахстаны  бөх Абдималик Айшаг 4:0 ялж, дэлхийн аварга болсон юм. Тэд өмнө нь U17 насны Азийн аварга шалгаруулах тэмцээнд таарч байсан бөгөөд тэр үед манай бөх 11:2 ялж байсан.

Б.Ариунзул энэ тэмцээнд 4 барилдахдаа хоёр удаа цагаас өмнө, хоёр удаа оноогоор ялсан. 65 кг жинд хүрэл медалийг Молдав, Болгарын бөхчүүд хүртжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...