ФИФА-ийн ерөнхийлөгч Жанни Инфантино хөлбөмбөгийн ДАШТ-ийг "зарахаар" шийдвэрлэсэн нь хөлбөмбөгийн ертөнцөд хагарал авчирлаа. Инфантино хөлбөмбөгийн ДАШТ (эрэгтэй, эмэгтэй) болон Клубуудын ДАШТ-ий бүх эрхийг хариуцсан FFE (FIFA Forward Enterprise) хэмээх компани байгуулах бөгөөд хувьцааны 21%-ийг Дональд Трампын анд найзуудад (бараг хамаатнууд) зарахаар шийдвэрлээд байгаа юм. Мөнгөн дүн нь 4,2 тэрбум ам.доллар.
Энэхүү шийдвэрийг эсэргүүцсэн Европын хөлбөмбөгийн холбооны гишүүн 55 улс өнөөдрөөс эхлэн ФИФА-гийн тэмцээнүүдэд оролцохоо больж байгаа юм. Жанни ДАШТ-ийг зарахаа болих хүртэл энэ эсэргүүцэл үргэлжилнэ.
Европын хөлбөмбөгийн холбооны мэдэгдэлд “Манай 55 гишүүн санал нэгтэй байгаа. Бид ДАШТ-ийг зохион байгуулах эрхийг хувийн хөрөнгө оруулагчдад зарах санаархлыг санал нэгтэй эсэргүүцэж байна. ДАШТ-ийг хөрөнгө оруулах бараа мэтээр харж болхгүй. Энэ бол хөлбөмбөгийн спортын өв уламжлал юм. Энэ өв нь хэдэн арван үеийн турш бүх тивийн тамирчин, шигшээ баг, хөгжөөн дэмжигчдийн хүчин чадлаар үүсэн бий болсон зүйл. Үүний жижигхэн хэсгийг ч хувийн хөрөнгө оруулагчдад өгөхгүй. ДАШТ зарагдахгүй. Гадны хөрөнгө оруулагчид ФИФА-гийн тэмцээнд хувь эзэмших тэр үед хөлбөмбөг бүр мөсөн өөрчлөгдөнө. Шоу болж хувирна. Тамирчдын эрх ашиг биш хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг харгалзан, тэмцээн хийдэг болно. Өнөөдрөөс эхлэн Европын нэг ч баг ФИФА-гийн тэмцээнд оролцохгүй” гэж дурджээ.
