UBLife Logo
Спорт

Сүмогийн холбоо цалингаа ч нэмнэ, үнээ ч нэмнэ

Сүмогийн холбоо цалингаа ч нэмнэ, үнээ ч нэмнэ

Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, 2027 оноос эхлэн тэмцээний тасалбарын үнийг нэмэх шийдвэр гаргалаа. Сүүлийн жилүүдэд холбооноос жил бүр орлого сайтай ажиллаж байгаа. Бүх башёд тасалбар бүрэн зарагдаж дуусан, бэлэг дурсгалын зүйлс ч сайн зарагдаж байна. Тиймээс бөхчүүдийн цалин, шагналын мөнгийг ч нэмэх боломжтой болжээ. Бөхчүүд олон жилийн өмнөөс цалингаа бусад мэргэжлийн тамирчдаас хэт бага байна гэж гомдол гаргаж байсан юм.

Урд талын суудлын үнэ 20000 иен байсныг Токиод болдог башёд ажлын өдөр 25000, хагас, бүтэн сайнд 27500, 14 дэх өдөр, сүүлийн өдөрт 30000 болгон нэмэгдүүллээ. S буюу дунд талын суудлын үнэ 15000 иен байсан нь 25000 иен болсон байна. Энэ өөрчлөлт нь Токио, Осакад болдог тэмцээнийг хамаарч байгаа юм.

Холбооноос бөхчүүдийн цалинг 10 хувь нэмлээ. 2019 оны наймдугаар сараас хойш анх удаа цалин нэмэгдлээ. Цолгүй бөхчүүдийн тэмцээний үеэр явдаг мөнгийг 6-9 хувь дээшлүүлсэн байна.

Ёкозүнагийн цалин – 3 сая иенээс 3 сая 300 мянга болсон

Озэки -  2 сая 500 мянгаас 2 сая 750 мянган иен

Санякү – 1 сая 800 мянгаас 2 сая

 Маэгашира – 1 сая 400 мянгаас 1 сая 550 мянга

Жюүрёо – 1 сая 100 мянгаас 1 сая 200 мянган иен болж өөрчлөгдлөө.

Зиндаа болгоны түрүү бөхийн шагнал, тусгай шагнал ч нэмэгдсэн.

Дээд зиндаа - Түрүүлээд 10 сая иен авдаг байсан нь 20 сая иен

Жюүрёо – 2 сая иен нь 3 сая иен

Макүшита – 500 мянгаас 700 мянга

Санданмэ – 300 мянгаас 500 мянга

Жонидан – 200 мянгаас 300 мянга

Жонокүчи – 100 мянгаас 200 мянга болсон байна.

Уран барилдаан, гарамгай барилдаан, дайчин бөхийн тусгай шагналууд 2 сая иенээс 3 сая иен болж, нэмэгджээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...