“Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал, хүсэлтийг шуурхай хүлээн авч, холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэх, шийдвэрлэлтийн явцад хяналт тавих, үр дүнг иргэдэд мэдээлэх, эргэх холбоог хангах зорилго бүхий “Хотын дарга сонсож байна” платформыг нэвтрүүлжээ. Иргэд 150 150 тусгай дугаарт зурвас илгээн хүсэлтээ илэрхийлэх эсвэл mayor@ulaanbaatar.mn хаягаар холбогдох боломжтой юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Улаанбаатарыг аюулгүй, амьдралын чанар сайтай, дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц хот болгох эхлэл тавигдлаа. Хот удаан байна, хөшүүн байна, бидэнтэй ойр биш байна, төрийн хүнд суртлыг тулгаж байна гэж иргэд шүүмжилдэг. Бид иргэдийнхээ зөвлөх нь, туслах нь байхын тулд маш сайн сонсох, хүсэлтүүдийн дагуу үр дүн гарган ажиллах тогтолтоонд ийнхүү шилжлээ.
Бид ирсэн санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажлын тав хоногт багтаан хариу өгөх юм. Ингэснээр шийдвэрлэлтийн хяналт, эргэх холбоо, иргэдийн сэтгэл ханамж, үйл ажиллагааны ил тод, хариуцлагатай байдлыг нэмэгдүүлэх зорилготой” гэлээ.