UBLife Logo
Кино

“Хүн аалз” кино “Титаник”-ийг гүйцэж, түүхэнд 4-т орж ирлээ

“Хүн аалз” кино “Титаник”-ийг гүйцэж, түүхэнд 4-т орж ирлээ

“Spider-Man: Brand New Day” киноны ялгуусан амжилт үргэлжилсээр. Дэлхийн зах зээлд олсон орлогоороо тус кино түүхэнд 4-т бичигдэж, тун удахгүй “Avatar: The Way of Water”-ийг ардаа орхих шинжтэй. Энэ жилийн долоодугаар сарын 31-нд нээлтээ хийснээс хойш “Spider-Man: Brand New Day” дэлхий даяар 2,332 тэрбум ам.долларын орлого олж, найруулагч Жеймс Кэмероны 1997 оны “Титаник”-ийн 2,264 ам.долларыг, Хятадын  “Ne Zha 2” киноны  2.270 тэрбумыг даван гарлаа. Хүн төрөлхтний түүхэнд ердөө 8 кино хоёр тэрбумын босгыг даван гарсан юм.

Түүхэнд хамгийн их орлоготой кино

1.    Avatar (2009) - $2.923 тэрбум

2.    Avengers: Endgame (2019) - $2.797 тэрбум

3.    Avatar: The Way of Water (2022) - $2.334 тэрбум

4.    Spider-Man: Brand New Day (2026) - $2.332 тэрбум

5.    Ne Zha 2 (2025) - $2.270 тэрбум

6.    Titanic (1997) - $2.264 тэрбум

7.    Star Wars: The Force Awakens (2015) - $2.071 тэрбум

8.    Avengers: Infinity War (2018) - $2.052 тэрбум

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...