UBLife Logo
Спорт

Тайсон Патерсон: S1mple бол CS 2-ийн түүхэнд хамгийн шилдэг тоглогч

Тайсон Патерсон: S1mple бол CS 2-ийн түүхэнд хамгийн шилдэг тоглогч

“BC.Game” багт нэгдээд удаагүй байгаа Австралийн Тайсон “asap” Патерсон шинэ багийнхаа талаар сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр Александр “s1mple” Костылевыг шүтэн биширдгээ нуусангүй.

Тайсон “asap” Патерсон “S1mple бол CS-ийн түүхэнд хамгийн шилдэг нь. Зүгээр л машин гэсэн үг. Бэлтгэл дээр түүний юу хийж байгааг хараад алмайрахаас өөр аргагүй. Миний хамт тоглож байсан хамгийн сайн тоглогч бол тэр. Ялахын тулд хэнийг ч алахад бэлэн мэтээр тоглодог нь надад таалагддаг. Дасгалжуулагч TaZ надад маш олон зүйл зааж өглөө. Энэ багт ирээд 7 хонохдоо би тоглоомны талаар маш их мэдлэгтэй болсон байлаа. Хуучин багт байснаас миний үүрэг өөрчлөгдсөн ч багийнхантайгаа гар нийлж байгаа” гэжээ.

“BC.Game” баг өнөөдөр Шведэд эхлэх “Journey Autumn 2026” тэмцээнд оролцож байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...