UBLife Logo
Спорт

“The MongolZ” баг Есөнтөмөр “nin9”-ийг авахыг хүсэж байна

“The MongolZ” баг Есөнтөмөр “nin9”-ийг авахыг хүсэж байна

Цахим спортын манай шилдэг баг “The MongolZ” одоогийн байдлаар гурван гишүүнтэй байгаа. Хэдхэн хоногийн дараа цуврал тэмцээн эхлэх гэж байгаа тул багаа бүрдүүлэх яаралтай шаардлага тулгараад байгаа юм.

Сүүлийн үед спортын хэвлэлд гарсан мэдээллээр бол “The MongolZ” баг “The Huns” багийн тоглогч Есөнтөмөр "nin9" Гантулгыг элсүүлэхээр шаргуу ажиллаж байгаа гэнэ. Есөнтөмөрөөс гадна Анарбилэг "cobrazera" Ууганбаярыг авснаар “The MongolZ” баг бүрэн бүрэлдэхүүнтэй болох юм.

The MongolZ:

Гарьдмагнай "blitz" Бямбасүрэн.

Өсөхбаяр "910" Банзрагч.

Содбаяр "Techno4K" Менхболд.

Анарбилэг  "cobrazera" Ууганбаяр.

Есөнтөмөр "nin9" Гантулга.

Есөнтөмөр "nin9" Гантулга анх 2017 онд “The MongolZ” багт орж цахим спортын гараагаа эхлүүлсэн. Үүний дараа Storm Rider, Mazaalai, AUGUST зэрэг багуудад тоглож туршлага хуримтлуулсан юм.

“nin9”-ийн замналын хамгийн амжилттай үеийн нэг нь TIGER баг байв. Тухайн үед тэд Азийн бүсдээ тэргүүлж, Weibo Cup 2020 зэрэг томоохон тэмцээнүүдэд түрүүлж байлаа. Дараа нь тэрээр Team Renewal, Checkmate багуудад шилжин тоглосон.

Монголын CS-ын түүхэнд шинэ хуудас нээсэн IHC Esports багийн бүрэлдэхүүнд багтаж, Бельги улсад зохиогдсон PGL Major Antwerp 2022 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (Major) оролцсон. Энэ нь түүнийг олон улсад таниулсан гол үйл явдал байв.

• Team NKT ба Олон улсын туршлага (2023): Тэрээр Азийн холимог бүрэлдэхүүнтэй Team NKT багт олон улсын шилдэг тоглогчидтой хамтран тоглож, ур чадвараа улам бататгасан.

• The Huns Esports (2023–2026): 2023 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл The Huns Esports багийн ахлагч, гол тоглогчоор тоглож, PGL Astana 2026 зэрэг олон улсын тэмцээний эрхийг авч өрсөлдсөн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...