UBLife Logo
Спорт

“The MongolZ” баг Есөнтөмөр “nin9”-ийг авснаа зарлалаа

“The MongolZ” баг Есөнтөмөр “nin9”-ийг авснаа зарлалаа

Цахим спортын манай шилдэг баг “The MongolZ” баг үндсэн бүрэлдэхүүнээ шинэчиллээ. Тэд “The Huns” багаас Есөнтөмөр "nin9" Гантулгыг элсүүлсэн байна. Мөн үндсэн багт Анарбилэг  "cobrazera" Ууганбаяр эргэн ирснээр тус баг тэмцээндээ ороход бэлэн боллоо.

“The MongolZ” баг:

Гарьдмагнай "blitz" Бямбасүрэн.

Өсөхбаяр "910" Банзрагч.

Содбаяр "Techno4K" Менхболд.

Анарбилэг  "cobrazera" Ууганбаяр.

Есөнтөмөр "nin9" Гантулга.

Есөнтөмөр "nin9" Гантулга анх 2017 онд “The MongolZ” багт орж цахим спортын гараагаа эхлүүлж байсан бол ийнхүү 8 жилийн дараа дахин нэгдэж байна. Тэрээр 2023 оны 10 сараас хойш өнөөдрийг хүртэл “The Huns Esports” багийн ахлагч, гол тоглогчоор тоглож, PGL Astana 2026 зэрэг олон улсын тэмцээний эрхийг авч өрсөлдсөн билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...