UBLife Logo
Спорт

Фүжинами Акари: Би болоогүй байна, сул дорой хэвээр байна

Фүжинами Акари: Би болоогүй байна, сул дорой хэвээр байна

Японы Нагоя хотод Азийн наадмын эмэгтэй чөлөөт бөхийн төрөл өрсөлдөөн дүүрэн өрнөж, дуулиан ихтэй өндөрлөлөө. Уламжлал ёсоор талбайн эзэн бүсгүйчүүд багийн дүнгээр илт давамгайлсан. Тэд зургаан жингийн тавд нь түрүүлсэн ч 57 кг жинд барилдсан олимп, дэлхийн аварга Акари Фүжинами ялагдсан нь энэ жилийн дуулиан байв. Акари 2017 оноос хойш 155 дараалан ялаад байсан юм.

57 кг - 1. Хун Кэсинь (Хятад), 2, Son Il-sim (БНАСАУ), 3, Акари Фүжинами (Япон), Нилуфар Раимова (Казахстан)

Тэмцээний дараа Фүжинами Акари “Олон улсын тэмцээнд шагналын тавцан дээр анх удаагаа гадаад орны сүлд дууллыг сонсож үзлээ. “Хоёр жилийн дараа Лос-Анжелес олимпод заавал Японы сүлд дуулал сонсоод зогсож байх юм шүү” гэсэн бодолтойгоор сонсож зогслоо. Маш харамсалтай байна. Парисын олимп дууссаны дараа Азийн наадмын шагналын тавцан дээр Японы сүлд дуулал сонсох зорилготойгоор хичээж ирсэн, сонсож байгаа минь ч нүдэнд төсөөлөгдөж байсан юм. Их сонин мэдрэмж амссан ч тэр ялагдсан мөчийг хэзээ ч мартахгүй. Ээж минь ордонд үзээд сууж байсан. Ээж их хүчтэй хүн. Барилдааны дараа утсаар ярихад “Одоо болтол маш сайн хичээсэн, шаргуу зүтгэсэн шүү дээ. Зүгээр” гэж хэлсэн. Одоо надад буцаад дээш өгсөх зам л үлдлээ. Би болоогүй байна, сул дорой хэвээр байна. Хүмүүсийн дэмжлэгийг аван, Лос-Анжелест заавал алтан медаль авах болно. Энэ хүрэл медаль маш олон зүйл шингэсэн, онцгой медаль. Хамгийн чухал медаль гэж хайрлан хадгалах болно. Энэ хүрэл медалиа гаргаж хараад ялагдлаа санадаг 2 жил байх болно” гэж ярьжээ.

  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...