UBLife Logo
Спорт

2026 оны Кюүшюү башё банцүкэг таамаглахад…

2026 оны Кюүшюү башё банцүкэг таамаглахад…

Ирэх 11 дүгээр сарын 8-нд Фүкүока хотод мэргэжлийн сүмо бөхийн Кюүшюү башё эхлэх юм. Энэ башё монголчуудын хувьд тун чухал тэмцээн байх болно. Учир нь дээд зиндаанд маш олон монгол сүмоч барилдах шинжтэй байна. Ингээд ирэх 11 дүгээр сарын тэмцээний банцүкэг урьдчилан таамаглаад үзье.

Ёкозүна, озэки цолны төлөө барилдсан хоёр бөх бүтэлгүйтсэн тул санякү буюу сэкивакэ, комүсүби цолтнууд болон маэгашира нарын тоонд өөрчлөлт орохгүй. Манай ёкозүна Хоошёорюү энэ сарын 20-ноос тойргийн барилдаанд оролцож эхлэх төлөвтэй байна. Гэхдээ холбооноос түүнийг бүрэн эдгэрсэн хойноо л тэмцээнд орохыг зөвлөөд байгаа. Озэки нарыг Украины Аонишики тэргүүлнэ. Ёкозүна болзол сонсвол тэр чигээрээ түрүүлж чадах бөх. Харин хөлний гэмтэл нь эдгээгүй байна.

Сэкивакэд Атамифүжи, Фүжинокава хоёр хэвээр үлдэнэ. Сүүлийн жилүүдийн жишээнээс харвал Атамифүжи зүүн жигүүрт хэвээр байх болно. Тус бүр арав унасан хоёр комүсүби цол буурч оронд нь маэгаширагийн 3-т 10 ялж, тусгай шагнал хүртсэн Чюраноүми, барууны 2-т ес давсан Ёшинофүжи хоёр комүсүби болох болов уу. Чюраноүми Окинавагийн анхны санякү болох юм.

Дэванорюү Т.Тэмүүлэн

Намрын тэмцээнд маэгашира нараас 11-ээс илүү давсан бөх байхгүй тул хөдөлгөөн цөөн байх нь. Тэдний дундаас озэки асан Асанояма аварга, арслантай барилдах маэгаширагийн толгойд гарч ирнэ. Фүжирёога, Фүжисэйүн, Тошинофүжи, Асасэйрюү нар дээшилж, хувийн дээд амжилтаа тогтооно.

Кёкүкайюү Ш.Далайбаатар

Дээд зиндаанаас 6 бөх буух бололтой. Макүноүчид шинээр дэвших бөх бол Дэванорюү Т.Тэмүүлэн,  Кёкүкайюү Ш.Далайбаатар, Арашибүши нар. Манай Тамаваши, Өвөр Монголын Дайсэйзан, Китановака нар дээд зиндаанд эргэн ирэх нь. Тамаваши Б.Мөнх-Оргил 42 насны төрсөн өдрөө дээд зиндаанд тэмдэглэх нь. Нөгөө талаас озэки асан Шёодай 11 жилийн дараа дээд зиндаагаас унаж, Тобизарү ч жюүрёод барилдах болжээ.

Жюүрёод макүшитагаас дэвших болзлоо хангасан бөх бол ганцхан Асахифүжи Б.Очирсайхан. Харин жюүрёогоос унах бөх 4 байдаг. Тиймээс тэр 4 бөхийн нэг манай Тамашёохо жюүрёодоо үлдэх шинжтэй. Асахифүжи 6 башёд жюүрёод дэвшсэн түүхэн шинэ амжилт тогтоох юм. Харин дээд зиндаанд 9 монгол бөх өрсөлдөнө.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
2
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...