UBLife Logo
Спорт

Сүзүки Кэйжи: Шүүлтээр тамирчид хохирсон ДАШТ байлаа

Сүзүки Кэйжи: Шүүлтээр тамирчид хохирсон ДАШТ байлаа

Жүдо бөхийн ДАШТ-д амжилттай оролцсон Японы шигшээ баг нутагтаа буцлаа. Нарита олон улсын нисэх буудал дээр тэднийг уламжлал ёсоор сэтгүүлчид хүлээж байлаа. Японы эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Кэйжи Сүзүки шүүлтэд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Тэрээр “Юүко оноо өгөх хүрээ нь хэт өргөн тул заримдаа энэ зөв гэж үү хэмээн эргэлзэх үе маш их гарлаа. Юүког 2017 онд цуцлаад 2025 оноос дахин сэргээсэн. Энэ шинэ дүрэм үнэхээр их маргаан авчирлаа. Хэвтээ барилдаанд 10 секунд дараад ваза ари авдаг байсан бол одоо 5 секунд дарахад л юүко үнэлгээтэй болчихож. Мэхэнд орсон жүдоч яаж ч унасан оноо алдана. Торгуулиар биш оноогоор ихэнх барилдааныг дуусгах зорилготой гэж байгаа ч үнэндээ энэ ДАШТ-д хохирсон тамирчин олон байлаа. Эрэгтэй 100 кг-д Дота Арай Гүржийн бөхтэй барилдахдаа манай тамирчин эхлээд мэх хийсэн ч гүрж залууд оүчигаэши мэх хийсэн гээд юүко өглөө. Удаашруулсан бичлэгээр өрсөлдөгчийн баруун мөр эхлээд татамид хүрсэн нь харагдаж байв. Олон нийтийн сүлжээгээр ч шүүлтийг алдаатай, буруу гэсэн сэтгэгдэл маш их гарсан. Би Дота Арайг яагаад ялагдсаныг ер ойлгоогүй. Бусад орны багш, мэргэжилтнүүд ч “Энэ арай ч дээ” гэж эргэлзэж, шүүмжилж байлаа. Торгуулиар ялагч тодрох нь сайхан биш гэж байгааг нь ойлгож байгаа ч жүдо бөхийг үзүүштэй, сонирхолтой болгоно гэсэн амлалт, үгтэй нь үйлдэл нь зөрсөн ДАШТ байлаа” гэж ил тод шүүмжиллээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
6
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...