Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Тэтгэлэгт мэдээллийг цаг алдалгүй авах хэрэгцээт 15 ЭХ СУРВАЛЖ


САЙТУУД:

1. Zinch.com

Энэ сайтаар хэрэгцээтэй тэтгэлгийн мэдээллүүдийг авч болохоос гадна гадаад хэл суралцах зөвлөгөө, тэтгэлэгтэй суралцах шаардлагуудын талаар уншиж болох юм. Сайтын зүгээс долоо хоног бүр “Гурван өгүүлбэрт эсээ”-ний тэтгэлгийг зарладаг бөгөөд ялагч нь 1000 ам.долларын эзэн болдог. 

2. Fastweb.com

Хурууны үзүүрээ хөдөлгөөд л мянга мянган тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл авч болох сайт. Богино хугацааны хөтөлбөрүүдийг нэгийг ч үлдээлгүй зарладаг тул итгэж болно.

3. ScholarshipPoints.com

Өөрийн давуу талдаа тохирох тэтгэлэгт хөтөлбөр хайж байгаа бол энэ сайт яг тохирно. Их сургуулийн өндөр голчтой, нийгмийн идэвхтэй зэрэг давуу талаа оруулахад л энэ чанарыг голлож үздэг хөтөлбөр гарч ирэх болно.

4. Cappex.com

Олон улсын сургуулиудын нэгдсэн мэдээллийн сайт. Олон сургуулиудыг харьцуулах, давуу болон сул талуудыг жиших өгөгдөлтэй. 

5. Petersons.com

Сургууль, хөтөлбөр, чиглэл, мэргэжил, чанар, үнэлгээ зэрэг олон талаар хайлт хийх боломжтой. 

6. Unigo.com

7 мянга гаруй сургуулийн 3.6 сая гаруй тэтгэлгийн мэдээлэлтэй. Үүнээс гадна 650 мянга гаруй суралцагчийн болон төгсөгчдийн үнэлгээтэйгээс та өөрийн суралцах сургуулийнхаа тухай дэлгэрэнгүй ойлголт авч болох юм. 

7. Collageboard.org

Үнэгүй бүртгүүлж, өөрийн профайлыг үүсгэх бөгөөд үүсгэсэн профайлаараа дамжуулан хүссэн тэтгэлэгт хөтөлбөрийнхөө мэдээллийг авах боломжтой. 

8. Niche.com

Шилдэг их дээд сургуулийн мэдээллийг, байрладаг хотын хамт хүлээн аваарай. Судлаач, сайн дурынхны үнэлгээ, олон талын судалгаа баримтад тулгуурласан мэдээллүүдтэй. 

9. Scholarshipmonkey.com

Зөвхөн өөрийн онцлогт тохирсон хувийн хайлтыг түлхүүр үг, жагсаалт, хөтөлбөрөөр хайх боломжтой тул үнэхээр цэгцтэй сайт гэдгийг онцлууштай. 

АППЛИКЕЙШН:

10. Free Scholarships

 

Бүх төрлийн тэтгэлэгт хөтөлбөрийн мэдээлэл энэ аппликейшнд бий. Одоогоор 10 мянга гаруй удаа татагдаад байгаа бөгөөд олон улсын их сургуулийн мэдээллүүдтэй. 

11. Scholarship Finder

Трэнд болж буй тэтгэлэг, тогтмол зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээллүүдтэй. Гэхдээ нэмэлт мэдээлэл авахын тулд тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатай. 

12. “Тэтгэлэг” аппликейшн

Монгол хэл дээр тогтмол мэдээлэл авах аппликейшн. Аль улсын, ямар төвшний тэтгэлэг зарлагдсан болоод тэтгэлгийн хэмжээ, голлох шалгуур, албан ёсны цахим холбоос зэрэг цэгцтэй мэдээлэл хүргэдэг. Бакалавр, магистр, докторын сургалтаас гадна ЕБС-ийн сурагчдын болон богино хугацааны сертификатыг олгох хөтөлбөрийн мэдээллүүдтэй. 

ФЭЙСБҮҮКТ:

13. Scholarships/Internships/Fellowships For Mongolians

Зарлагдсан тэтгэлгийн мэдээллийг нэгэндээ хуваалцдаг тун үр өгөөжтэй грүпп. Админууд нь мэдээллээ байнга шинэчилдэг нь их таалагдсан. 

14. Scholarships for International Student 

Англи хэлтэй бол энэ хуудсыг заавал дагаарай. Олон улсын бүх тэтгэлгийн мэдээлэл бий. Гол нь "хамрагдах боломжтой орон" гэсэн жагсаалтад Монгол багтсан эсэхийг шалгахыг зөвлөж байна. 

15.  Fully funded scholarships amd more 

Фэйсбүүкээ эргүүлэх зуураа тэтгэлэгт мэдээлэл авах сайхан биш гэж үү? Энэ хуудсыг дагаж, бүх мэдээллийг аваарай. Сонирхогчийн хөтлөн явуулдаг хуудас тул эх сурвалжийг нягталж байхад илүүдэхгүй.  

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
4 цагийн өмнө
Кайли Женнер жүжигчин Тимоти Шаламегээс жирэмсэн болсон гэх цуурхал гарчээ
3
6 цагийн өмнө
Түүхэн хүмүүс яг үнэндээ ямар харагддаг байсан бэ?
санал болгох
1
8 цагийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
2
Өчигдөр
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино
3
3 өдрийн өмнө
Салалтыг даван туулж буй хүн бүрийн сонсох ёстой 11 хатуу үнэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.