UBLife Logo
Спорт

Роналдуг “хэт хатуу” шийтгэсэн нь доог болов

Роналдуг “хэт хатуу” шийтгэсэн нь доог болов

Португалын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жорж Жезуш, супер од Криштиану Роналду хоёр санал зөрөлдсөнөөс Роналду шигшээ багийнхаа байрыг дураараа орхин, дахин хоёр тоглолт үлдээд байсан ч гэртээ харьсан билээ. Португалын хөлбөмбөгийн холбооноос Роналдуд шийтгэл оноосноо зарлалаа.

Холбооны мэдэгдэлд “Манай холбооны Сахилга батын хорооноос Роналдуг дүрэм журам зөрчсөн гэж үзсэн. Тиймээс Криштиану Роналду душ Сантуш Авейруд 255 еврогийн торгууль, 30 хоног шигшээ багаас хасах шийтгэл оноолоо” гэжээ.

Дэлхийн тэрбумтан болсон цөөхөн хэдэн тамирчны нэгийг 255 еврогоор торгосон нь дэлхий даяар элэг доог болж байна. Capology-д бичсэнээр Роналду “Аль-Наср” багтай байгуулсан гэрээ нь жилд 208 400 000 евро. Долоо хоногт тэрээр 4 007 692 еврогийн цалинтай. Нэг секундэд Роналду 6,6 еврогийн орлоготой гэхээр дээрх торгуулийг төлөхөд 38 секунд л хангалттай. Дээр нь спортын биш зар сурталчилгааны орлогыг нь тооцвол холбооноос шийдвэрийнхээ эхний үгийг хэлж байхад Роналдугийн дансанд 255 еврогоос илүү мөнгө орж байгаа хэрэг болох юм.

Шигшээ багаас 30 хоног хаслаа гэдэг нь хэр шийтгэл вэ? Аймшигтай юу?

Роналду есдүгээр сарын 30-нд Жезуштэй муудалцаад багаа орхисон. 30 хоногийн торгууль нь аравдугаар сарын 30-нд өндөрлөнө. Хамгийн сонирхолтой нь энэ хооронд шигшээ баг ямар ч тоглолтгүй. Португалын шигшээ 11 дүгээр сарын 14-нд Данитай тоглох хуваарьтай байгаа. Тэгэхээр ер нь шийтгүүлээгүй гэсэн үг болж байгаа юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...