UBLife Logo
Спорт

Манай эмэгтэй хөлбөмбөгчдийн чансаа гурваар ухарлаа

Манай эмэгтэй хөлбөмбөгчдийн чансаа гурваар ухарлаа

Өнөөдөр (10.20.2026) Олон улсын хөлбөмбөгийн холбоо(ФИФА)-ноос эмэгтэй шигшээ багуудын чансааг шинэчлэн зарлалаа. Дэлхийн аварга Испани, Олимпийн аварга АНУ-ын бүсгүйчүүд нэг, хоёрт бичигдсэн хэвээр.

Ер нь топ 10-т (Испани, АНУ, Герман, Англи, Япон, Франц, Бразил, Швед, Канад) ганцхан өөрчлөлт орсон нь 10-т байсан Нидерланд нэг ухарч, харин тэдний оронд Дани хоёр байр урагшилж, шилдэг 10-т орж ирлээ. Хойд Солонгос нэг ухран 12-т бичигдэх болов.

Чансаанд нийт 198 орон бичигдсэнээс Монголын эмэгтэй шигшээ баг өмнөх чансаанаас гурван байр ухран 149 дүгээрт бичигдэв. Манай эмэгтэй шигшээ энэ жил нэг ч тоглолт хийгээгүй бөгөөд хамгийн сүүлд 2025 оны зун Тайландад болсон Азийн цомын урьдчилсан тоглолтод оролцож Энэтхэгт 0:13, Иракт 2:5, Тайландад 0:11, Зүүн Тиморт 1:3-аар хожигдож байв.

Ц.Энхтүвшин Таван цагариг сонин

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...