UBLife Logo
Newsfeed

OMG | 3700 жилийн настай пайзнаас "Пифагорын теорем"-ыг олжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
OMG | 3700 жилийн настай пайзнаас "Пифагорын теорем"-ыг олжээ

Эртний Вавилоны үед хамаарах, 3700 жилийн настай олдворт Пифагорын теорем сийлээтэй буйг эрдэмтэд олж тогтоогоод байна. Пайз маягийн уг олдворыг Австралийн математикч Даниэл Мэнсфилд судалж,  сийлбэр зураглалаас нь Пифагорын теорем ашиглан тооцоолсон "Si.427" гэгдэх геометрийн загварыг нээн илрүүлжээ. Ингэснээр энэхүү олдвор хэрэглээний геометрийн тооцооллыг агуулсан хамгийн эртний загварт тооцогдож байна. Үүнийг газрын хил хязгаарыг хэмжих зорилгоор ашиглаж байсан гэж таамаглаж буй.

Пайзыг анх XIX зуунд Иракаас олсон бөгөөд Шинэ Өмнөд Уэльсийн Их сургуулийн математикч Мэнсфилдийг судлахаас өмнө Истанбулын Археологийн музейд хадгалж байв. 

Даниэл Мэнсфилд мөн "Plimpton 322" гэх нэртэй Вавилоны өөр нэгэн үед хамаарах пайзыг судалж, хүн төрөлхтний хамгийн эртний тригонометрийн хүснэгтийг нээгээд буй. Уг хүснэгтийг эртний математикчид сүм ордон барих, суваг ухах зэрэг ажилд ашиглаж байсан таамаг бий. 

"Si.427" болон "Plimpton 322" нь хоёулаа Пифагорын теоремд үндэслэнэ. 

Сонирхолтой нь, эдгээр олдвор дээрх баримтад үндэслэн тооцвол Грекийн алдарт математикч Пифагороос лавтай 1000 жилийн өмнө хүн төрөлхтөн түүний нэрээр нэрлэгдсэн уг теоремыг ашигладаг байсан болж таарч буй. 

Теорем - Логик ба математикт батлагдсан үнэн өгүүлбэрийг хэлнэ.

Эх сурвалж: unsw.edu.au

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.