UBLife Logo
Боловсрол

Оюутан бүрийн мэдвэл зохих "ид шидийн" 66 САЙТ (гадаад)

Г.Сүрэн
Г.Сүрэн
Оюутан бүрийн мэдвэл зохих "ид шидийн" 66 САЙТ (гадаад)

Оюутан бүрийн нэвтэрч, суралцах боломжтой цахим сургалт, хэлний хичээл, номын сан гэх мэт хэрэгцээтэй сайтуудыг нэгтгэн хүргэж байна. 

I. Цахим сургалт: 

Олон улсын хамгийн шилдэг цахим сургалтын сайтуудыг танилцуулж байна. Ихэнх хичээлийг үнэ төлбөргүй, заримыг нь тодорхой хэмжээний төлбөр төлөөд суралцах боломжтой. Аудио, видео хичээлүүд, сургалтын гарын авлага, цахим ном зэрэг олон төрлийн материалууд дагалдах юм. 

1. Coursera

Олон улсын алдартай их дээд сургуулийн кредит цагтай хичээлүүдийг үзэх боломжтой хамгийн том сайт. Сургалтын бүх хичээлийг багш профессорууд урьдчилан бэлтгэж, хянан зөвлөлдсөний эцэст хүргэдэг тул хамгийн чанартай гэгддэг. Магистрын төвшний хичээл үзэж, их дээд сургуулийн бэлтгэл сургалтад хамрагдаж, зарим нарийн мэргэжлээр мэргэших ч боломжтой. Тэр утгаараа бусад сургалтын сайтуудаас арай илүү үнэтэй. 

2. Udemy 

Санхүү, бизнес, дизайн, маркетинг зэрэг чиглэлээр дагнасан цахим сургалтын платформ. Жишээлбэл, photoshop програмын хичээлийг үзсэнээр үнэгүй сургалтын материал, даалгаварт ашиглах зураг, 100 гаруй зургийн нэмэлт ажилбарууд дагалдана. Бүх төрлийн төхөөрөмж дээр аппликейшн суулган үзэх боломжтой.

3. Edx

Edx бол хамгийн чанартай, үнэгүй сургалтыг санал болгодог платформ юм. Компьютер технологи, хэл судлал, дата анализ, инженер зэрэг чиглэлд мэргэшсэн сургалтыг санал болгодог. 

4. Udacity

Загвар дизайн, график, маркетинг зэрэг өргөн салбарын хичээл, багц сургалтуудтай. Сургалтын зөвлөхтэй тул их дээд сургуулийн бэлтгэл болгох, тэтгэлэгт зөвлөгөө авах боломжтой.

5. LinkedIn Learning

15000 гаруй сургалтыг 7 хэлээр хүлээн авч болох сайт. Хувь хүний хөгжил, энтрепренер, манлайлал, бизнес, санхүү, эдийн засгийн чиглэлээр түлхүү агуулгатай.

6. Alison

Дээрх сургалтуудын адил сургалтаа амжилттай дүүргэвэл албан ёсны гэрчилгээ олгодог. Эрүүл мэндийн салбарын хичээлтэй нь онцлог. Англи, испани, герман, франц, араб хэлээр хичээлүүдтэй.

7. Khan Academy

Англи, франц, герман, япон зэрэг хичээлүүдтэй. Youtube сувагт зарим хичээлээ оруулдаг. 

8. MIT OpenCourseWare

Татаж аван ашиглахад амар хялбар сургалтын материалуудтай. Лекц, видео, шалгалт гэсэн бүтэцтэй. Нэвтрэх шаардлагагүй суралцах боломжтой.

9. Open culture

Уран зохиол, түүх, биологи, физик гэх мэт сонирхолтой хичээлүүдтэй. Тус сайтад 800 гаруй цахим ном, 300 гаруй хэлний хичээл бий.

10. Connections Academy

Бага, дунд ангийн хүүхдүүдийн суралцах боломжтой сайт. Таны зан төлөв, сурах арга барилаас сорил авч, түүндээ тохируулан сургалтын хөтөлбөр гаргаж өгөх болно.

11. Academic Earth

Компьютер, бизнес, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн платформ. Зарим нь бүтнээрээ үнэгүй.

12. iTunes U Free Courses

Зөвхөн Apple загварын төхөөрөмж дээр ажиллах боломжтой тул хязгаарлагдмал. Хүмүүнлэгийн ухаан, урлаг, хэл судлал болон сэтгэл судлалаар дагнасан хичээлүүд нь сайн үнэлгээ авчээ. 

13. Stanford Online

Алдарт Стэнфорд Их сургуулийн бэлтгэн хүргэдэг цахим сургалт. Тус сургуульд элсэх гэж байгаа бол сургалтыг нь дуусгачихвал илүү их тэнцэх магадлалтай.

14. Harvard Extension

Харвардын Их сургуулийн хичээлийг гэрээсээ үзэж болох нь. Бүр алсын зайнаас магистрын зэрэг ч хамгаалах боломжтой.

15. Open Yale Courses

Йелийн Их сургуулийн хичээлүүд цахим орчинд маш тохиромжтой. Зарим сургалтын танилцуулга нь олон хэл дээр байдаг бөгөөд The Science of Well-being буюу "Аз жаргал судлал" хичээлийнх монгол хэлээр ч орсон аж.

16. UC San Diego Podcast Lecture

Технологийн чиглэлээр мэргэшсэн сургалтуудтай. Подкаст, илтгэл гэсэн агуулгатай. Төлбөр төлбөл тусгай чиглүүлэгч гарган өгдөг.

17. Code

Биологи, алгебр, химийн чиглэлээрх хичээлийг 45 хэлээр хүлээн авч болно. 

18. University of the People

Тус Их сургуулийн академик хичээлүүдийг үзээрэй.

19. University of Oxford Podcasts

Олон нийтэд нээлттэй илтгэл, ярилцлага, сургалтын материал гэсэн бүтэцтэй. 633 сургалттай.

20. TED-Ed

Бүх насныханд зориулсан шинжлэх ухаан, түүх, урлаг гэх мэт "гоё" сэдвүүдийн дагуу сонирхолтой видео хичээлүүдтэй. Хичээл гэхээс илүүтэй "бүтээлч видео" юм даа. :) 

21. Memrise 

Урлаг, уран зохиол, математик, шинжлэх ухаан, түүх гэх мэт сэдвүүдээр хичээлүүдтэй. 

22. LessonPaths

Та энд суралцахаас гадна өөрөө хичээл зааж ч болно. 

23. CodeHS

Код бичихэд зориулагдсан шилдэг сургалтын сайт.

24. Domestika

Бүтээлч хүмүүст хамгийн их таалагдах сайт. Хүүхдийн зурагт ном бичих, номын хавтасны загвар гаргах, инстаграм сторид зориулан зураг бүтээх, усан будгаар зурах гэх мэт онцгой хичээлүүдтэй. 

25. Skillshare

Үзээд, тоглоод, бүтээгээд, нээж ол - уриатай бүтээлч сайт. Анимейшн, зураг, зохион бичих, гэрэл зураг, кино амьдралын хэв маяг гэх мэт цэстэй.

II. ГАДААД ХЭЛ СУРАХ

26. Livelingua.com - 130 хэл дээрх материал, сургалтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой сайт. 

27. LearnaLanguage.com - Дэлхий нийтээр хамгийн түгээмэл хэрэглэгддэг 19 хэлийг сурах боломжтой сайт. 1400 гаруй үгийн сантай. 

28. Open Culture - "Хамгийн шилдэг боловсролын сайт" гэх тодотголтой цахим сайтаас 48 гадаад хэлийг сурах боломжтой. 

29. Surface Languages - Онлайн сургалтын томоохон дата сан бүхий сайт. Франц, польш, португали гээд бусад сайтуудад байдаггүй хэлний хичээлүүдтэй. 

30. Internet Polyglot - Нэг гадаад хэлний тусламжтайгаар өөр нэг гадаад хэлийг суралцах тохируулгатай сайт. 

31. Headstart2 Defense Language Institute - Ашиглахад хялбар, зураг, газрын зураг, хэл соёлын материалуудтай. 

Видеонд суурилсан цахим сайт: 

32. Streema -  Уг сүлжээнд 100 улсын эх хэлтэй багш нар хичээл заадаг. Хөнгөн, хөгжилтэй. 

33. FluentU -  Телевизийн шоу, өдөр тутмын хэллэгээс эхлээд академик төвшний хичээлүүд ч бий. 

34. Innovative Language - 2005 оноос хойш 40 хэлний хичээл оруулж буй томоохон сайт. 

35. YouTube - Та мэдээж энэ сүлжээг мэдэх байх. Гэхдээ илүү гүн гүнзгий хайлт хийж, "ухаж төнхөөд" үзээрэй. 

Олон улсын хүнтэй эх хэлээр нь холбогдох боломжтой сайт, аппликейшнүүд:

36. italki - Skype-ээр дамжуулан хүссэн улсын хүнтэйгээ эх хэлээр нь холбогдох боломжтой сайт.

37. The Polyglot Club - Чатаар, дуудлагаар, видеогоор гээд өөрөө сонгож болно.

38. HiNative - Ямар улсын хүнтэй, ямар сэдвийн хүрээнд ярилцахаа тохируулаад л болоо!

39. Word2Word - Ашиглангаа толь бичгээс мэдэхгүй үгээ харж болно. 

40. Lang-8- Мөн л хэрэгтэй, ашиглахад хялбар сайт. 

IELTS шалгалтад бэлтгэх: 

41.  Британийн Зөвлөл - IELTS шалгалтыг танин мэдэх ньБританийн Зөвлөлөөс тогтмол явуулдаг сургалт. 3 долоо хоногийн хугацаанд шалгалтын яриа, бичиг, уншлага, сонсгол гэсэн 4 хэсэгт нарийвчилсан мэдлэг ойлголттой болно. Шалгалтын ерөнхий бүтэц, хэсэг тус бүрийн формат, шалгалтын үеэр мэдвэл зохих зүйлс гэх мэт бүтэцтэй. Загвар шалгалтуудаас цахимаар өгөөд, хариугаа авч болно.42. Британийн Зөвлөл - IELTS-д хүрэх арга зам

Тус цахим сайтад IELTS шалгалттай холбоотой өөр олон сургалт байдаг ч энэ сургалт хамгийн алдартай нь. Хэсэг тус бүрт цаг гарган бие даан бэлтгэхэд тань хамгийн тохиромжтой. Загвар видео бичлэгүүд, сургагч багшийн зөвлөгөөний булан, өөрийн шалгалтын үр дүн, үйл явцаа хөтлөх хэсэг гээд шалгалтын тухай маш их мэдээлэл бий.

Бусад сургалтууд: https://learnenglish.britishcouncil.org

43. Magoosh - IELTS шалгалтанд бэлтгэх ньЦахим хэлний сургалтуудаас хамгийн их хандалттай сайт. Англи хэлний тухай блог бичвэрүүд, видео зааваруудтай. Нийт 125 гаруй хичээлтэй уг сургалтын давуу тал нь IELTS шалгалтанд зориулан 1 сар, 3 сар, 6 сар гэхчлэн өөрт тохирсон хуваарийн дагуу сурах боломжтой. 44. Udemy - IELTS Band 7+ шалгалтын бүрэн сургалт

10 гаруй жилийн турш уг сургалтыг явуулсаар иржээ. Шалгалтанд бэлтгэхэд зориулсан 15 нийтлэл бүхий 36 цагийн видео заавартай, 32 нэмэлт эх сурвалж, даалгавартай сургалт. Үнэ төлбөргүй сурч, нэмэлт төлбөр төлөөд гэрчилгээ авч болно.

45. Edx - IELTS шалгалтын бэлтгэл сургалт

Квинсландын Их Сургуулийн хэлний багш нарын бэлтгэдэг сургалт. Үнэ төлбөргүй бүх хичээлийг үзэж судлах боломжтой. 80 гаруй цагийн материал, бичлэгүүдтэй. Англи хэлний 4 чадварыг тус бүр тусгайлан үзэх болно. Тусгай хугацаатай хичээллэдэг.

46. IELTS шалгалтын нэгдсэн сан

Тус шалгалтын албан ёсны сайт. Хуваарь, хэрэгцээтэй нийтлэл, хичээл бүгд бий. 

III. ЦАХИМ НОМЫН САН

47. ReadPrint

Эсээ, утга зохиолын ба утга зохиолын бус, жүжиг, яруу найраг, богино өгүүллэг зэрэг өргөн баялаг цэстэй. "Time" сэтгүүлийн 2020 оны "Оны шилдэг вебсайт"-ын нэгээр нэрлэгдсэн эл сайтаас мянга мянган ном үнэгүй татаж болно. Орчин үеийн зарим номыг зохих төлбөрөө тушааснаар татан авах боломжтой.

48. ManyBooks

Цахим хэлбэрийн 33 мянга гаруй номуудаас сонголтоо хийгээрэй. Зөвхөн цахим номуудаас гадна ном унших дуртай хэн бүхэнд таалагдах сонирхолтой нийтлэлүүд бий.49. The Literature Network

Зохиолчдын нэрсийг үсгийн дарааллаар байрлуулсан тул бусад сайтуудаас илүү цэгцтэй. Мөн зохиолчийн нэр дээр дарахад түүний намтар түүх, бичсэн зохиол бүтээл зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл гарч ирэх болно.

50. Free Computer Books

Бүх төрлийн компьютерийн хэл, програмчлалын номууд байдгаараа онцлог. Нэмэлтээр их сургуулиудын лекцийн тэмдэглэлийг ч унших, татах боломжтой. 

51. Librivox

Аудио номын нэгдсэн сүлжээ. Бүх зохиол бүтээл бичмэлээс гадна давхар сонсох хувилбартай тул сонсголын мэдлэгээ сайжруулахад тохиромжтой. Сонгодог бүтээлүүд ч бий.

52. Authorama

HTML, XHTML зэрэг 8 төрлийн өргөтгөлтэй цахим номууд бий. Англи, герман хэл голчилсон номуудтай бөгөөд энгийн минимал загвартай бүтэц нь уншихад саад болохгүйгээрээ онцлог.53. Project Gutenberg

Хамгийн анхны цахим номын сүлжээ. 30 мянга гаруй цахим ном энд бий. Зөвхөн англи хэлээс гадна олон улсын хэлүүд дээрх ном, сургалтын материал, судалгааг уншиж танилцах, татах боломжтой. Хамгийн их татагдсан 100 бүтээлийн жагсаалтыг сонирхохоо мартуузай.

54. Scribd

Судалгааны ажил, магистр, докторын зэрэг хамгаалсан материалаас эхлээд бэстселлер номууд ч бий. Сүүлийн үед трэнд болж буй номыг ч цахим хэлбэрээр "олж" болох нь давуу талтай.55. International Digital Children's Library

Цахим сүлжээн дэх хамгийн том хүүхдэд зориулсан, хүүхдийн номын сан. Олон үндэстний үлгэр домгууд нь өөрийн гэсэн зурагтай нь таны хүүхдэд таалагдах нь гарцаагүй. Хүүхдийн нас, хүйс, сонирхлоор дамжуулан хайлт хийх боломжтой.56. eBooks and Text Archives

Гар утасны аппликейшнтэй тул татаж авч уншихад илүү тохиромжтой. Утга зохиолын, шинжлэх ухааны, зөгнөлт зэрэг бүхий л төрлийн ном зохиол бий.57. World Public Library

Туршилтын зорилгоор хэсэг хугацаанд үнэгүй хэрэглэж болох ч удаан хугацаанд хэрэглэх бол 10 доллар тушаах шаардлагатай. Сая гаруй олон улсын бүтээл бий бөгөөд философийн номуудаараа онцлог.58. Questia Public Library

Энгийн цэгцтэй, 5000 гаруй бүтээлийн сантай сайт.59. Wikisource

200 мянга гаруй бүтээл шууд унших, татахаар байршсан сайт. Бүтээлийн танилцуулга нь бусад сайтаас илүү дэлгэрэнгүй.60. Wikibooks

Википедиа шиг номын цаглабар толь. Бүх төрлийн номын тухай танилцуулга, уншигчдын үнэлгээг үзэж сонирхох боломжтой. Ихэнх номын тайлбар хэсэгт татаж авах холбоос өгөгдсөн байдаг.61. Bibliomania

2000 гаруй сонгодог зохиол бий. Уншигчдын тэмдэглэлийг харах боломжтой.

62. The Open Library

Цахим болон хэвлэмэл номын сан. "Show Ebooks" хэсгийг идэвхжүүүлэн зөвхөн цахим хэлбэрийн номуудаас сонголтоо хийгээрэй.

63. Sacred Texts

Улс үндэстэн, яс угсаатны "ховор" номууд энд цахим хэлбэрээр бий. Эртний сонирхолтой үлгэр домог хайж байгаа бол заавал ороод гараарай.64. SlideShare

Дэлхий нийтийг хамарсан энэхүү сүлжээнд зөвхөн богино хэмжээний төдийгүй урт хэлбэрийн цахим номууд ч цөөнгүй бий.65. Free eBooks

Испани, Португал хэлээр нэвтрэх боломжтой. Ихэнх номууд нь PDF, TXT өргөтгөлтэй.66. The Online Books Page

АНУ-ын алдарт Пенсильвания их сургуулийн харьяа сайт. Олон улсын сургалтын материал, үе үеийн судалгааны өргөн хэмжээний бүтээлүүд бий.

БУСАД ХЭРЭГЦЭЭТ САЙТУУД: 

Албан ёсны эрхтэй киног ҮНЭГҮЙ үзэж болох 7 сайт

Хэдэн зуун сонирхолтой киног үзэж болох шилдэг 6 сайт, аппликэйшн

Бүтээмжийг тань нэмэгдүүлэх ШИЛДЭГ 15 АПП

Нойр хүрэхгүй байвал орж үзэх 8 сайт, апп (Баттай нойрмоглоно)

Хийцгүйрсэн үедээ орж сонирхох хөгжилтэй, өвөрмөц 13 сайт

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.