Уйдаад, нэг л хийцгүйрээд, хийх юм олдохгүй байна уу? Энэ 13 сайт таны уйдааг гаргаж, хэсэг ч гэсэн сатаарахад туслах болно.
1. Бяцхан Алхими.

Ус, шороо, агаар болон гал ашиглан 550 элемент зохиох цоо шинэ төрлийн сонирхолтой тоглоом. Жишээ нь Ус+Ус=Далай гэх мэт. Энд дарж тоглоорой.
2. Хүссэн газар, цаг хугацаандаа зорчин, дуу сонсоорой.

Radiooooo бол гайхалтай шинэлэг бас сонирхолтой сайт. Та энэ сайтаар зочилсноор хүссэн улс дээрээ даран, хүссэн оноо сонгоод, тэр үеийн хүмүүсийн сонсдог байсан дуунуудыг сонсох боломжтой. Жишээ нь би яг одоо 1980 он + Орос улсыг сонгосон байгаа бөгөөд Aleksander Gradsky – Nichto v polyushke дуу эгшиглэж байна.
3. Зарах гэж байгаа хамгийн хэрэгцээгүй зүйлсийг сонирхоод үз.

Энэ сайтад орсноор та Амазон сайтад зарахаар тавьсан хамгийн утгагүй, тэнэг зүйлсийг нэг дороос олж үзэх боложтой. Уйдсан үед үнэхээр сонирхолтой шүү. Энд дарж сонирхоорой.
4. Үнэгүй E-Book уншицгаая.

49,000 гаруй үнэгүй ном товхимолууд энд байгаа бөгөөд та үүнийг шуудхан татаж аваад уншиж болно. Шерлок Холмес, Салхинд туугдагсад зэргээс авахуулаад хэн бүхний сонирхон унших номнууд зөндөө. Энд дарж ороорой.
5. Сонирхолтой комик сайтуудаар зочлоод үз.

Та бүхэн эдгээр сайтуудаар зочлоод үзэх хэрэгтэй:
SMBC, Dinosaur Comics, XKCD, Hark! A Vagrant, Married to the Sea, QuestionableContent.
6. Өөрийн хэмнэлийг үүсгээрэй.

Энэ сайтад зочилсноор та хүссэн хэмнэлээ үүсгэж, магадгүй нэг шинэ хоббитой ч болж мэдэх юм. Өнгө болон цохилтыг хооронд нь нэмж, шинэ ая үүсгээрэй. Incrediblebox зочлоорой.
7. Зүгээр л борооны чимээ сонсох сайхан.

Тайвшрал өгөх борооны чимээг та хэдэн цагаар ч үргэлжлүүлэн сонссон болно. Энд дарж сонсоорой.
8. Персийн хунтайж.

Гүйгээд, үсрээд, муу хүмүүсийг устгаад л... Сонирхолтой бас классик тоглоом шүү дээ. Интернэтээр шууд тоглох боломжтой бөгөөд нэг сануулах зүйл гэвэл, дууг нь хаагаарай Prince of Persia.
9. Шидэт үзэг.

Зураад л, зураад л байгаарай. Бөмбөлөгийг хаа нэгтээ хүргэх хэрэгтэй. Энд дараарай.
10. Ямар кино үзэх вэ?

Та яг ямар кино үзэхээ мэдэхгүй сууж байж ч мэдэх юм. Тийм бол энэ сайт руу зочилж, танд санал болгох кинонуудаас сонголтоо хийгээрэй. Сонирхож байгаа төрөл, он гээд юу хүссэнээ бичээд хайж болно. Suggest me movie.
11. Шинэ хамтлаг дуучин нээн илрүүлж, дуунуудыг нь сонсоцгооё.

Энд дарж сонирхолтой хамтлаг дуучдыг олж нээгээрэй. Өмнө нь сонсож байгаагүй дуунуудыг сонирхох боломж шүү.
12. Зураг зурцгаая.

Өөрийн гэсэн өвөрмөц бүтээл урлах боломж олдлоо. Хүссэн өнгөөрөө, хүссэнээ дүрсээ бүтээж, тайвшрал мэдрээрэй. Silk дээр дарна уу.
13. Миний уйдсан үедээ орох дуртай хамгийн содон сайт бол Bored Button.

Та хэрвээ уйдаж байгаа бол яг одоо Bored Button сайт руу ороорой. Танд таалагдах, цагийг сонирхолтой өнгөрүүлэхэд яг тохирох олон сонирхолтой зүйлс энд нэг дор бий. Та үзэж, оролдож байсан зүйлээ хүссэн үедээ болиод өөр шинэ зүйл туршиж болно. Дээр дурдагдсан сонирхолтой сайтууд хүртэл энэ сайтад багтсан байгаа. Хэрэв уйдаад эхэлбэл баруун дээд буланд байрлах товч дээр дахин дахин дараад байгаарай.