Өнөөдөр /2021.09.02/ нэр бүхий олны танилууд "солонгон тоглоом"-оор дамжуулан ЛГБТИК+ олон нийтийг ялгаварлан гадуурхсан утгатай постуудыг цахим сүлжээнд нийтэлсэн нь иргэд, сошиал хэрэглэгчдийн зүгээс багагүй шүүмжлэл дагууллаа. Олон нийт тэднийг жендэрийн мэдрэмжтэй байж, хүний эрхийг дээдлэхийг уриалж, шаардсаар байна.
#1 Нийслэлийн засаг даргын Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн фэйсбүүктээ дараах постыг оруулсан юм.

#2 Зохиолч "Тодко Самсон" ижил утгатай дараах постыг оруулсан ч төд удалгүй устгав.

#3 Улс төрч Г.Уянга мөн ЛГБТИК+ олон нийтийн тухай дараах постыг хэд хоногийн өмнө нийтэлсэн байв.

#4 Олны танил хүмүүсийн дээрх постуудад өгсөн иргэдийн хариулт:
Anudari Ayush: Б.Одсүрэн гэгч Нийслэлийн ЗДТГ-т тодорхой албан тушаал хашдаг этгээд нийтийн тээврийн хэрэгсэл дээр зохих журмын дагуу байршуулсан самбарыг хуулуулжээ. Тэрийгээ гол нь айж ичихгүй энд бичиж. Гавъяа байгуулсан аятай. Хувь хүнийхээ хувьд ч гэнэ үү, мэдээгүй байхад нь ч гэнэ үү, бараг өөрийнх нь өмч хөрөнгө дээр наасан гэх яриа явах юм... Тэгвэл хэрэг мандана. Нийслэлд ажилласнаа хувийн компани нь гэрээлэн гүйцэтгэгч бол сонирхлын зөрчлийн асуудлаар мөшгүүштэй. Ямар эзэнтэй нь хамаагүй "нийтийн" буюу нийтэд үйлчилдэг тээвэр байна. Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх талбар яалт ч гүй мөн. Энэ талбар орчинд хувь хүний явцуу үзэл бодол, тэр дундаа үзэн ядлын сэдлээр энэхүү үйлдлийг хийсэн бол ямар нэг хариуцлага байх ёстой! Ёс суртахууны хувьд өөрөө ойлгож уучлал гуйх ёстой.
Нийгмийн ийм асуудал, хүний эрхийн асуудал дээр "хувь хүнийхээ хувьд" гэх хаацайлал үгүй. Ялангуяа нийтийн албан тушаалтанд. Хувь хүнийхээ хувьд гээд хүнийг зодож, алж, доромжилж, эсвэл эд хөрөнгөд нь халдаад байж болохгүй. Хүнийг тодорхой шинж, тодорхой бүлэгт хамаарах шинжээр нь нийгэмд тогтсон хандлага, хэм хэмжээнд баригдан ялгаварлаж тэр хүн, бүлэгт хор хохирол учруулж байгаа бол үзэн ядлын гэмт хэрэг, зөрчил болно. Тэдгээр тодорхой шинжид (улс орон бүрт харилцан адилгүй хуулиндаа заасан) нийтлэгээр хүний арьсны өнгө, үндэс угсаа, хүйс, хүйсийн чиг баримжаа, жендэрийн илэрхийлэл зэрэг багтана. Гей гээд, хар гээд, эмэгтэй гээд үзэн ядаж хийсэн гэмт хэргүүд. Hate speech буюу үзэн ядсан үг хэл ч мөн адил. (On the Basis of Sex гээд агуу кино юм байна гээд байцгаасан, дахиад үзэцгээе! Хүйс нь байна уу арьс нь байна уу баримжаа нь байна уу ялгаагүй нэг зарчмын тухай юм. Үл ялгаварлан гадуурхах.)Үзэн ядлын сэдэл Монгол улсын Эрүүгийн хуульд хуульчлагдсан байдаг. Мэдээж тодорхой гэмт хэргээр хязгаарлагдсан ч бусад гэмт хэрэг зөрчилд энэ сэдлийг харгалзан үзэх шаардлагатай. Ингэж өөрөө бас пост хийсэн нь hate speech-үзэн ядлаа илэрхийлсэн байна.
Нийслэлийн нэр бүхий албан тушаалтан, нийтийн эрх ашгийг төлөөлөгч хүнээс гарч болохгүй үйлдэл. Хуулийн, ёс суртахууны бүх хариуцлагаа үүрэх ёстой.
#5

#6

#7

#8

#9

#10
