UBLife Logo
Newsfeed

Найз руугаа "мааз дуудлага" хийн хөгжилдөх 8 САНАА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Найз руугаа "мааз дуудлага" хийн хөгжилдөх 8 САНАА

Найзаараа тоглож, "өдөж", хамтдаа инээлдэх үнэхээр хөгжилтэй биш гэж үү? Найзуудаараа суунгаа нэгнийгээ "цаашлуулж", сэтгэл хөдлөлийг нь мэдрэнгээ дурсамжтай мөчийг үлдээхийг хүсвэл "мааз дуудлага" (prank call) хийн дуу хоолой, орчны чимээгээ өөрчлөн залгаарай. Залгаад л баригдчихдаг бол доорх хэд хэдэн хөгжилтэй аргуудаас санаа авахад илүүдэхгүй. 

"Мааз дуудлага" хийхээсээ өмнө анхаарах зүйл:

- Залгаж буй хүндээ бие сэтгэлийн хохирол учруулахгүй байх;

- Амархан айж цочирддог, бухимддаг найзаараа тоглохгүй байх;

- Хөгжилдөх л зорилготой болохоос бусдад дарамт, шахалт мэдрүүлэх гээгүйг санаарай. 

#1 Хүйсээ өөрчлөн ярих

Хүйсээ өөрчлөн найз руугаа залгаарай. Гол нь дүрээ маш сайн тодорхойлоод, "дүрдээ орж" жүжиглэх хэрэгтэй шүү. 

#2 Төрсөн өдөр болж байна!

Төрсөн өдрийн чимээ ашиглан үдэшлэгт байгаа мэт хэн нэг найз руугаа яриарай. Өөрийг нь урилгүй эхэлчихсэн үдэшлэг ямар санагдах бол? 

#3 Найз нь төөрчихсөн, ганцаараа...

"Ой модон дунд төөрчихсөн явж байна" гээд ярьвал найз тань яах бол? Найзаараа тоглонгоо яаж туслахыг нь "хөөрхөн" шалгаад аваарай. 


Юнителийн хэрэглэгчид "Мааз дуудлага" үйлчилгээгээр аль ч үүрэн телефоны хэрэглэгч рүү дуу хоолой болон орчны чимээгээ өөрчлөн залгах боломжтой шүү. "Мааз" аппликейшнээр нэмэлт олон янзаар өөрчилж ч болох юм. 


#4 "Ингээд явлаа..."

Онгоцны буудал дээрээс сүүлчийн дуудлагаа хийх үү? Найзуудаараа тоглоод ялагдсан нэгнээ шийтгэх аятайхан шийтгэл байгаа биз? "Яг одоо явлаа" гэвэл тэд уйлах болов уу?

#5 Мангас байна, найзыг чинь... 

Хурдан баригдчихгүйн тулд аль болох дүрдээ орон, аймшигтай хоолойгоор найз руугаа залга. Ганцаараа биш найзуудтайгаа байх тусмаа хөгжилтэй... "Аймар" хоолойтой хүн яриад "Найз чинь бидэнд байна" гэвэл яах бол? 

#6 Надад туслаач...

Ингэж хэлээд амьдралд тохиолдож болох хамгийн инээдтэй зүйлийг найзаасаа асуугаарай. "Дэлгүүр ороод хиам авах гэсэн чинь 100 төгрөг дутчихлаа" гэвэл тэр юу гэх бол? 

#7 Олсон гээсэн зүйлийн газраас холбогдож байна...

Утасны оператор мэт хоолойгоор зөвхөн найздаа байсан нэг зүйлийг хэлээд саяхан гээсэн эсэхийг нь асууж, Төв талбайн цэг дээрээс эсвэл санаандаа орсон хамгийн инээдтэй байршлыг хэлээд очиж авах тухай хэлээрэй.

#8  Хичээлтэй байнаа... 

Яг л хичээлийн танхимд байгаа мэт жүжиглэн ангийн найз руугаа залгаарай. Амралтын өдөр залгаад "Одоо ирэхгүй бол хичээлээс хасах гээд байна" гэвэл яах бол? 

Жич: Найзаараа тоглож, хангалттай хөгжилдсөн бол ахин холбогдож "тоглоом" байсныг хэлэх хэрэгтэй шүү.


Та найз руугаа хөгжилтэй дуудлага хийгээд л Samsung A52 утасны эзэн болбол ямар вэ? 

Юнителийн хэрэглэгч та дуу хоолой болоод орчны чимээгээ өөрчлөх боломжтой “Мааз” дуудлагаа хийгээд л автоматаар уралдаанд оролцож Samsung A52 утасны эзэн болох боломжтой. Залгах дугаарынхаа урд:

  • 444 кодыг хийн залгаснаар хоолойгоо

  • 443 кодыг хийн залгаснаар орчны чимээгээ өөрчлөөрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг зураг дээр даран аваарай. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
6
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Төгөлдөр \13.214.182.190
Гоё шогололоо
Төгөлдөр \13.214.182.190
Гоё шогололоо