Хайх зүйлээ бичнэ үү

11 мин

Габби Петитод юу тохиолдов? | Түүний хэргээс суралцах хортой харилцааны тухай 10 зүйл


Аяллын влоггер, тиктокчин энэ бүсгүй амиа алдахдаа 22 настай байв. 

Есдүгээр сарын 11-нд Габриэл Петитогийн ээж охиноо алга болсон тухай цагдаа нарт мэдэгдсэнээр эл хэрэг олны анхраалын төвд орсон юм. Бүсгүй найз залуу Брайан Лаундрийн хамт хээр хөдөөгүүр бүтэн зунжин аялаж, влог хийх төлөвлөгөө боловсруулж, зургаадугаар сард замд гарсан билээ. Тэд Колорадо, Юта мужуудаар машинтай аялаж, влог болон инстаграм хуудсаа хөтөлсөөр байжээ. Ингэж явсаар бүсгүй наймдугаар сарын сүүлээр гэнэт гэрийнхэнтэйгээ холбоо тасарч, есдүгээр сарын эхээр найз залуу нь холын аялалаас ганцаараа Флорида дахь гэртээ харьж ирснээр эцэг эх нь хэрэг бишдсэнийг ойлгож цагдаад мэдэгдсэн юм. Гэвч Брайан Лаундри бүсгүйн хаа байгаа, яасан ийсэн талаар цагдаа нарт ямар ч мэдээлэл өгөхгүй, өмгөөлөгч хөлслөн, таг дуугүй хэд хоносны эцэст гэрээсээ гарч яваад эргэж ирэлгүй долоо хонож буй юм. Энэ хооронд бүсгүйн цогцсыг Виоминг мужийн Гранд Тетон байгалийн цогцолбор газраас олж, нас барсан шалтгааныг хүн амины хэрэг гэж тогтоогоод байгаа. Албаны хүмүүс Брайан Лаундриг бүсгүйн үхлийн тухай мэдээлэл өгөх гол хүн хэмээн эрэн сурвалжилсан хэвээр байна. 

Хэвлэл мэдээллээр идэвхтэй эрэн сурвалжилж, нийтийн анхаарлыг татсан энэ үйл явдал болж байх зуур хос хоёрын харилцааны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллүүд цацагдсаар байна. Хэдийгээр бүсгүйн аминд хүрсэн гол буруутан тогтоогдоогүй байгаа ч тикток, инстаграмд дагагч олонтой тэдний тухай мэдээлэл маш хурдтай түгж, аяллынх нь туршид замд тааралдсан хүмүүс гэрчийн мэдүүлэг өгөх болон нэмэлт мэдээллээр баяжуулснаар хориодохон настай энэ залуусын харилцаа хортой “токсик” байсан байж болзошгүй тухай зураглал, төсөөлөл газар авсаар байна. 

Тэдний тухай дараах мэдээллүүд анхаарал татаж буй юм. 

Наймдугаар сарын 12-нд Юта мужийн Моаб хотын цагдаагийн утсанд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй тухай дуудлага иржээ. Гудамжинд нэг залуу нэгэн эмэгтэйг алгадаж, явган зам дээр араас нь хөөж гүйцэн цохиж байгааг хажуугаар нь өнгөрч явсан хүмүүс харж, цагдаад мэдэгджээ. Хосууд Флоридагийн дугаартай, гэр бүлийн цагаан өнгөт машинд суугаад хөдөлснийг мөн хэлж. Цагдаа нар тэр даруй тэднийг зам дээр зогсоож, нөхцөл байдлыг тодруулан, тус тусад нь мэдүүлэг аван, ярилцаж буй энгэрийн камерын бичлэг ил болсон юм. 

Машиныг зогсооход Петито уйлсаар бууж ирсэн ба ярилцах туршид уйлсаар байсан юм. Гэхдээ тэр найз залуу нь өөрийг нь цохиогүй харин би өөрөө цохисон, энэ миний буруу байсан гэж бүх бурууг өөрт хүлээв. Цагдаагийн офицер яагаад найз залуугаа цохисныг асуухад “тэр намайг машинд суулгахгүй орхиж явах гээд байсан юм” гэж хариулна. Тэдний маргалдсан шалтгааныг асуухад бүсгүй “Би өөрийнхөө ажил, мэргэжлээ орхиод түүнтэй хамт аяллын влог хийхээр замд гарсан. Гэхдээ тэр намайг влог хийж чадахгүй, хийж байгаа зүйлдээ авьяасгүй гэж байнга хэлсээр байгаа нь надад хэцүү байна. Заримдаа надад жаахан хэцүү байдаг болохоор миний ааш зан тааруу болох үе байдаг” хэмээн уйлсаар л байв. Түүнийг ингэж ярьж байхад найз залуу нь машинд тайван гэгч нь суугаад, яриаг нь сонсож “Тэр солиорчээ” гэж жуумалзсан нь мөн камерт бичигдсэн байна. Дараа нь офицерууд Лаундритай ярилцахад тэр ямар ч гэмгүй, найз бүсгүй нь л гэнэт ааш нь олдохгүй болж түүнийг цохиж, машины түлхүүр булаацалдсан болохоор түүнийг нэг түлхсэнээс өөр юмгүй гэж ярина. Цагдаа нар тэдний нөхцлийг хосуудын үл ойлголцол хэмээн тодорхойлж, гэмт хэргийн шинжтэй зүйлгүй гэж бүртгээд, ямартай ч тэр оройдоо тусдаа хонохыг зөвлөж Петитог буурчийн газар хүргээд, найз залууг нь машинтай нь үлдээсэн байна. 

Тэдний аяллын влогийн шинэ дугаар наймдугаар сарын 19-нд гарснаас үзэхэд хосууд аз жаргалтай, инээлдэж, үнсэлцэж байгааг харж болно. Түүнээс 6 хоногийн дараа Габби инстаграмдаа зургаа оруулсан нь түүний сүүлчийн сошиал пост байв. Дараа нь 27-ны өдөр ээж рүүгээ учир битүүлэг зурвас бичсэн нь “Стэн надруу дуудлага болон дуут шуудан тасралтгүй илгээж байна. Та Стэнд туслаач” гэсэн мессеж байжээ. Габбигийн өвөөг Стэн гэдэг боловч тэр хэзээ ч өвөөгөө нэрээр нь дуудаж байгаагүй болохоор ээж нь тухайн мессежийг аваад маш их гайхсан байна. Хоёр хоногийн дараа өөр нэг тиктокчин эмэгтэй Брайан Лаундриг ганцаараа алхаж явахад нь таарч, машинаараа суурин газар руу дөхүүлж өгсөн тухайгаа пост оруулжээ. Брайан “найз бүсгүй маань аяллын видеогоо янзлаад завгүй байгаа учраас би ганцаараа хэд хоног алхаж явна” гэж тайлбарласан байна. Хамгийн сүүлд 30-ны өдөр Габбигийн утаснаас “Йосемитед сүлжээ байхгүй байна” гэж зурвас ирээд утас нь холбогдохоо больж. Гэрийнхний үзэж буйгаар энэ зурвасыг Габби бичээгүй байх магадлалтай гэнэ. 

Ингээд есдүгээр сарын 1-нд Брайан Флорида муж руу орох товчоогоор машинтайгаа орж ирж, ганцаараа гэртээ эргэж ирсэн нь батлагдав. Габбигийн эцэг эх болон орон нутгийн цагдаа нар охины хаана байгааг асуусан боловч тэр ямар ч хариу өгөхгүй, зөвхөн өмгөөлөгчөөр дамжуулж харилцана хэмээн таг байсаар 17-нд гэрээсээ гараад ор сураггүй болов. Брайан алга болсноос хоёр хоногийн дараа Петитогийн цогцос олдсон ба цогцсыг олсон газраас холгүй тэдний машин байхыг аялагчид харсан тухайгаа мэдэгджээ. 

Мөн Петито гэрийнхэнтэйгээ хамгийн сүүлд холбоо барьсан өдөр тэднийг ресторанд харсан гэрчүүд бий юм. Тэдний мэдүүлснээр найз залуу нь маш ууртайгаар рестораны зөөгч болон менежертэй маргалдаж, хэд хэдэн удаа буцаж орж ирэн уурлаж, тайвшрах янзгүй байсан ба бүсгүй нь харин хүмүүсээс уучлал гуйж, найз залуугаа тайвшруулахыг оролдож байжээ. 

Ийм нэг ээдрээтэй хэргийн тухай хэвлэлүүд бичсээр байна. Гэр бүлийн хүчирхийллийн мэргэжилтэн, сэтгэл зүйч нэгэн Габи, Брайан нарын цагдаатай ярилцсан бичлэгээс дараах дүгнэлтийг хийсэн юм. Хүчирхийлэлд өртөж буй хүн бусдын нүдэнд буруутай мэт харагдаж, хүчирхийлэгч этгээд нь гэмгүй нэгэн мэт санагдах нь маш элбэг болохыг эндээс харж болно.

Нэг. Аливаа хэрүүл маргаанд “хоёулаа л буруутай юм биш үү” гэдэг байр суурь давамгайлдаг. Гэхдээ хүчирхийллийн шинжтэй эрүүл бус харилцаанд энэ ойлголт төдийлөн тохирдоггүй. Хүмүүс тухайн харилцааг бүрэн зургаар нь харах боломжгүй байдгаас болж хохирогчийг буруутгах нийгмийн хандлага хүчтэй байсаар байдаг. Ийм тохиолдолд бидний олж харж чаддаггүй тэр зүйл бол хохирогч эцсээ хүртэл тэсвэрлэж, хүний нүдэнд муухай харагдахгүй юмсан, асуудал үүсгэхгүй юмсан гэж хичээсэн байдаг. Энэ зуурт үе үе тэвчээр алдарч уйлах, орилох, хашгирах, нөгөө хүнтэйгээ тэмцэх зэргээр сэтгэл хөдлөлөө илэрхийлснийг бид өнгөн талаас нь харсан байдаг. Ийм үед хэн илүү сэтгэл хөдлөл гаргаж буй нь галзуу солиотой, харин тайван байгаа нь илүү итгэл төрөхүйц харагдана. Тэдний бичлэгээс харахад бүсгүй нь шуудхан би л цохьсон хэмээн өөртөө бурууг тохсоноор өнгөц харахад залуу нь хохирогч юм шиг сэтгэгдэл төрж байгаа нь үүний жишээ болж болохуйц. 

Хоёр. Бичлэгийг сайн анхаарвал Брайан Лаундри цагдаагийн офицертэй маш тайван ярьж, юу ч болоогүй мэт инээж, Габбиг “she’s crazy” буюу тэр солиотой байх зэргээр хэлж байгааг сонсож болно. Ингэж аяглаж байгаа хүмүүс ихэнх тохиолдолд маш олон удаа энэ байдлаар жүжиглэж, бусдыг өөртөө итгүүлж гаршсан байдаг. Ийм зүйл олон тохиолдож байсан гэсэн үг. 

Гурав. Хүмүүс бүсгүйг үнэхээр асуудалтай юм уу гэж гайхаж байх зуур залуу өөрийгөө ийм галзуу эмэгтэйг тэвчиж хажууд нь байдаг сайн залуу гэх ойлголтыг шууд өгч байна. Бичлэг дээр Лаундри Петитог сэтгэл зовних болон улигт бодол, албадмал үйлийн эмгэгтэй гэж хэлж ‘хараар будаж’ байгаа нь харагдана. Өөрөө эрүүл сэтгэхүйтэй хүн гэдгээ тодотгож байна.

Дөрөв. Хүчирхийлэгч хүн өөрийгөө гэмгүй харагдуулах, зөвтгөх ямар нэг арга барил гаргуун эзэмшсэн байдаг. Харин хаалттай хаалганы цаана тэс өөр дүр зураг байх нь бий. Биед нь халдаж, хүч хэрэглэхгүй ч гэлээ сэтгэл зүйгээр нь байнга дарамталж, уурлах эсэргүүцэхэд нь түүгээр нь бахаа хангах, таашаал авах хандлагатай байдаг. Тэд хүчирхийлж буй хүнээ санаатайгаар өвтгөх завшаан бүрийг алдалгүй ашигладаг. Тэгээд өнөө хүнээ хариу үйлдэл үзүүлэхэд “Харж байна уу тэр ийм л галзуу. Би түүнийг тайвшруулах гэж л оролдсон” гэж хэлдэг. Энэ үйлдлээ тэд хэдэн зуу, мянган удаа давтан давтсаар байдаг. 

Тав. Хөндлөнгийн хүмүүс байтугай хохирогч энэ үед өөрийгөө л буруутай юм байна гэж итгэж эхэлнэ. Яагаад Габби Петито өөрийгөө буруутай гэж зогсоо зайгүй буруутгаад байгаагийн шалтгааныг эндээс харж болно. Залуу цохиулсан гэж хэлээд түүнийг шууд буруутгаж, Петито ч өөрөө би цохьсон гэж хэрэг хүлээж байна. Гэтэл 911 рүү залгасан гэрч хэлэхдээ залуу нь эмэгтэйгээ алгадаж, зам дээр араас нь хөөж гүйцэн цохихыг харсан гэсэн байдаг. 

Зургаа. Хохирогч өөр дээрээ буруу хүлээж сурсан байна гэдэг нь урт хугацаанд үргэлжилсэн манипуляц, тархи угаалт, сэтгэл санааны хүчирхийллийн тэмдэг юм. Чи л тэгээгүй бол би ингэхгүй байсан, чи л буруу үйлдэл хийгээгүй бол бүх юм сайхан байх байсан, чи болохгүй байгаа учраас би арга хэмжээ авч байна, чиний төлөө л би ингэж байна, чамайг надаас өөр хэн ч ингэж хайрлахгүй, чи надгүй бол хэн ч биш гэж давтан давтан хэлсээр итгүүлсэн нь тэр. Энэ үед хохирогч хүчирхийлэгчийг тайван байлгахын тулд бүхий л чадлаараа хичээж, өөрийгөө гол буруутан гэж үзэх нь хэвийн үзэгдэл болдог. Петито бичлэг дээр өөрийгөө ааш зан тааруу, хааяа бухимдал уураа хэтрүүлчихдэг гэж хэлж байгаа нь үүний илрэл. 

Долоо. Эдгээр шинж тэмдгийг энэ талаар мэргэшсэн мэргэжлийн хүмүүс, эсвэл гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид, тэдэнтэй ажилладаг сэтгэл засалчид таньж чадна. Энгийн хүмүүс тэр бүр ялгаж салгаж чадахгүй юм.

Найм. Хохирогч энэхүү аалзны тор шиг сэтгэл санааны хүчирхийллийн хэрээс нэхээсэнд орсон бол гарах үнэхээр амаргүй байдаг. Бодит байдлыг ухаж ойлгож, юу болоод байгааг таньж мэдэх бололцоо олдолгүй олон жил болсон байх нь бий. Дээрх хосуудын хувьд өсвөр наснаасаа үерхсэн удаан хугацааны харилцаатай бөгөөд энэ нь эрүүл бус харилцааны суурь тавигдаад маш уджээ гэсэн үг юм. 

Ес. Петито цагдаагийн офицерт найз залуу нь түүнийг аяллын влог хийж чадахгүй, амжилтгүй болно гэж үргэлж хэлж байгаа тухай уйлан ярьж байна. Эндээс Лаундри бүсгүйд итгэдэггүй, дэмждэггүй бөгөөд хажуунаас нь байнга шүүмжилж, түүнийг өөртөө эргэлзэхэд хүргэж, сэтгэлээр унагаж байгааг харж болно. Ингэж санаатайгаар хүний тэсвэр тэвчээрийг алдартал шүүмжлэн гутаах, доош нь хийх зэрэг нь тухайн хүний өөртөө итгэх итгэлийг дарж булшилж, өөрөөс нь өөр хүнтэй, хорвоо ертөнцтэй харилцах харилцааг таслах оролдлого юм. Энэ бол хүчирхийлэгчдийн түгээмэл зан авир. Хохирогчийг зөвхөн өөртэйгээ л байлгаж, хяналтандаа авах гэсэн зан. Ингэж чадахгүйд хүрвэл тэд догширч яахаас буцахгүй болдог. Бичлэг дээрээс харахад Габбигийн хувьд аяллын влог хийх нь түүнд маш чухал, дуртай ажил нь гэдгийг харж болно. Харин Лаундригийн хувьд Габбиг бусдын анхааралд өртөж, сошиал ертөнцтэй харилцаж, үүндээ цаг зарцуулж, улам хичээж буйг хараад таслан зогсоохыг оролдсон байж болох талтай. 

Арав. Эрүүл харилцаа гэдэг бол хоёр хүн хоёулаа сэтгэл хангалуун, тайван, хөгжин тэлэх, туршлага хуримтлуулах, айдасгүй өөрийгөө илэрхийлэх бололцоотой харилцаа юм. Нэг нь галзуу солиотой, сэтгэцийн асуудалтай, нөгөө нь тайван дөлгөөн, гэмгүй, тэвчээртэй харагдаж байгаа харилцаа хэзээ ч эрүүл биш. Мөн нэг нь нөгөөгөө шүүмжилж, буруутгаж, юу хийхийг зааж, баяр хөөртэй байгаад нь бухимдаж, муу хүн юм шиг мэдрэмж төрүүлж, сэтгэл хөдлөлийг нь өөрт ашигтайгаар эргүүлж байгаа бол энэ харилцааны тухай нухацтай бодож, мэргэжлийн хүний зөвлөгөөг авах шаардлагатай болжээ гэсэн үг юм шүү. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2022.03.25
Авторын булан: Хүүхэдгүй амьдралын тухай нийтлэл
2
2021.02.11
Энэ дэлхий дээр илүү олон эрдэмтэн эмэгтэйчүүд хэрэгтэйг батлах 10 баримт
3
2020.04.09
"Гэрэг" сэтгүүлийн Нью-Йорк Таймстай хамтарсан дугаарыг онлайнаар уншаарай
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
0
0
1
29
3
0
0

Сэтгэгдэл бичих (14)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2021.10.20 79.233.245.125

nadad uag iim ium bainga bdg ,bi har amia bodood salaad ugii geheer ohin min uanaa ,geed bi ene baliar iumnaas salj chdhgui ium,uadaj baihad minii ohin ene durakad estoi ami,bid 2 er em hiihgui jil garui bolj bn ,bi zugeer ohinoo l bodoj hudlaa ineej,hudlaa uurlaagui tsarai gargaj ene zavaan iumtai zuuraldaj bn,bi ene gert bolj bgaa uavdluudaa ah ,egch ,nz nardaa heleed bi l teneg baidald orno ,bi tevcheeree baraad hashgiraad ,,uilaad ,uugaad uuriiguu horloj bgaagaa medej baigaach ,bi hoishid ingeed baigaad bh iumu,ene baliar gahai hayad uavah iumu,tgd ohinoo uah bilee gd l bodood bhn ,durakad estoi hairtai mini aav ,minii aav gd l

0 Хариулах


Зочин 2022.05.10 202.55.188.109

Би бол эцэг эх хоёроо салсанд баярладагаа, тийм дарамтта амьдралаас тайван болсонд их талархаж явдаг

0 Хариулах


Зочин 2021.11.20 202.9.40.70

Би бол хүүхдээ бодоод салсан. Хэрүүлтэй дарамттай аав хүүхдээ хайрлаж мэддэггүй орчинд өсгөснөөс тайван орчинд өссөн нь дээр гэж бодсон.

0 Хариулах


Зочин 2021.10.20 64.119.23.81

huuhed bol tomchuudiin hamt amidrah shaltgaan bish. Herev tiim baisan bol ene delhii deer huuhedte humuus heze ch salahgui baih baisan. Eej aav jargaltai ued huuhed jargaltai baidag. ternees bish huuhdee bodood amidrana gedeg n huuhdee horloj baigaagaas yalgaagui.

0 Хариулах


Зочин 2021.10.16 67.182.139.6

Их сайн, ямар ч хүнд ойлгогдохоор сайхан найруулан орчуулжээ. Хэлэх юмгүй. Их юм бодогдуулахаар болж

0 Хариулах


zochin 2021.10.05 124.110.112.245

mash sain orchuulgatai nairuulgatai boljee bayarlalaa iim hariltsaa mongold mash tugeemel haragddag uuruu ch mederch bla hariltsaa iim bolj l ehelvel gainii baga gazriin oir deer duusgah heregtei ergelzelgui huchtei bgaarai eregtei ch emegtei ch uuriinhuu tuluu.

0 Хариулах


Saran 2021.10.02 64.119.23.158

Mash saihan tailbarlajee. Chanartai orchhuulga chanartai medee

0 Хариулах


Good 2021.10.02 192.82.75.47

Kue neeree medee gej iim l bdgsan daa

0 Хариулах


Уншигч 2021.09.29 202.126.89.39

Орчуулга, найруулга янзтай. Бэлтгэн нийтэлсэн хүний нэрийг нь тавьсан бол зүгээр байлаа.

0 Хариулах


Зочин 2021.09.29 192.82.67.120

iim setgel sanaanii huchirhiilegch zantai humuus mongold olon baidag shuu! gadnaasaa neg saihan uhaantai gemgui tusch humuus met haaragddag niitleg taltaich dotroo bol ataa horsol muu sanaanii uur uurhai bi gedeg uzeltei ego dendchihsen nohduud bdagda!

0 Хариулах


Зочин 2021.09.30 80.233.47.251

Hvn uur uurtuu ezen. Tiimees iim hvmvvsiin tanij chaddag. Uuriiguu hamgaalj chaddag baih heregtei.

0 Хариулах


Зочин 2021.10.01 103.57.92.12

Яаж танина гэж.

0


Зочин 2021.09.29 202.9.47.41

Санаанд багтамгүй

0 Хариулах


Зочин 2021.09.29 202.9.47.41

Монголд бол архинд орж гутчихсан эрчүүлийн гэрт нэг нэг ийм хүчирхийлэгч эцэг,эх, эхнэр аль нэг нь байгаа гэж санагдлаа.

0 Хариулах


Зочин 2021.09.29 64.119.20.86

Иймэрхүү хичээлийг л 10 жилд өсвөр насанд заавал орох ёстой шүү. Олон охид залуусыг найз нөхөд, гэр бүл хосын харилцаанд ороход тус дэм болж гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийллээс хол байлгахад туслах байхаа

0 Хариулах


Зочин 2021.09.29 113.130.245.31

mash sain orchuuljee. heregtei ch medeelel bna

0 Хариулах


Altaa 2021.09.29 202.126.90.141

Vneheer hvchirhiilel hvchirhiilegch hvchirhileld urtugchiin bodit bdag vneniig chin vneneer bichjee.iim zviliig vzej tuulsan hvnii huwid buruug uurtuu vvrch bsan ve bga blhoor barag uilmaar sanagdlaa. Ter ih hvchirhiilliin ard hichneen ih teswer tewcheer baisniig hen ch oilgodgvi unguts dvgnej hohirogch l buruutan met haragddag vneheer vnen☹

0 Хариулах


Зочин 2021.09.29 66.181.161.73

Залуу охидод маш хэрэгтэй мэдээлэл бна. Манипуляц гэж юу болохыг сайн ойлгож, ялгаж салгаж сурах хэрэгтэй. Амжилт

0 Хариулах


Зочин 2021.09.29 122.201.22.147

Sain orchuulsan baina bayr hurgye, angliar n ene medeelliig harj baisiin baina goy nairuulgatai bolson baina amjilt husey

0 Хариулах