Хайх зүйлээ бичнэ үү

13 мин

Арваннэгдүгээр сарын чухал өдөр, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай


Сэрүүхэн бас цастай 11-р сар ирлээ. Нууцлаг, шинэ содон мэдээгээр дүүрэн, ихээхэн өөрчлөлтийг дагуулсан чухал сарын мэнд! Байнга хүлээж, тогтмол уншдаг та бүхэндээ баярлалаа. Амжилт, аз бүхнийг хүсье.

Illustration: guunchiis_doodles

Хонь (3/21-4/19)

Энэ сард санхүүгийн хувьд галзуу хулгана шиг л байх авч сайтар бүсээ чангалж, бэлтгэлтэй байвал дажгүй өнгөрөх боломжтой. Магадгүй бүр энэ тогтворгүй байдал нь таны амжилтын эхлэл ч байж болно гээд бод доо. 11 сарын 4-нд Шинэ сарны нөлөөгөөр таны аливаа асуудалд сонирхолтой гарц шийдэл олдоно. Мөн 11 сарын 19-нд тохиох Сарны хиртэлт танд санхүүгийн хувьд сайхан боломж болно. Карьер болон шинэ төлөвлөгөө, шийдвэр, өөрчлөлтийн ачаар танд мөнгөн урсгал орж ирж магадгүй байна.

Карьер ахиц дэвшилттэй байх нь 11 сарын 5-нд эхлэх бөгөөд сар хиртэлтийн үеэр мөнгө санхүүгийн асуудлыг Сугар гараг ивээж, аз одтой байна. Өөрийн авьяас чадварыг хэр их ашиглана, тэр чинээгээрээ их мөнгө олно. Хайр дурлалын хувьд та яг үнэндээ тийм ч их сонирхохгүй байгаа нь харагдаж байна. Энэ сард мөнгө, нөхөрлөл, бусад бүх зүйлээс илүүтэйгээр мөнгө л гол асуудал байх болно.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хөрөнгө оруулалт, зээл, даатгал, орлого, бизнес

Үхэр (4/20-5/20)

11 сарын 4-нд тохиох Шинэ сар таны хамтрал, хүмүүстэй харилцах харилцаанд нөлөөлөх бөгөөд энэ нь гэнэтийн байдлаар чухал хүмүүстэй хамтарч, ажил эхлүүлэх боломж эсвэл хэн нэгэн хүнтэй хайр дурлалын харилцаанд орох боломжийг өгч байна. Та юунд ч бэлэн байх хэрэгтэй.

11 сарын 5-наас эхлэн та ганц бие эсвэл хостой байх үл хамааран хамт байхыг хүсэж байгаа эсэхээ, бодолд буй хүн тань үнэхээр тантай зүрх сэтгэлээрээ холбогдож чадах уу гэдгийг сайтар тунгаан бод. Хэрэв та итгэлгүй байвал тавьж явуулах, урагш хөдлөх цаг нь болсон.

11 сарын 19-нд Сар хиртэлтийн нөлөөгөөр та амьдралаа шинээр өөрчлөх хүсэлд автана. Та бүх зүйлийг сайтар нягталж, болохгүй байгаа зүйлийг засаж, амьдралын "их цэвэрлэгээ" хиймээр санагдана. Хамгийн сайхан нь од эрхэс таныг энэ тал дээр дэмжих болно. Та урагш хөдлөхийн тулд хэрэгтэй зүйлээ гээж, зөв цаг үеийг олж чадна. Өөрчлөлт эхлүүлэх эхний алхмыг хийхээсээ бүү ай. Ирээдүйд сайхан бэлэг хүлээж байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: харилцаа холбоо, хамтрал, зүтгэл, шинэчлэл, тавьж явуулах, үнэ цэн

Ихэр (5/21-6/20)

Тэнгэрээс гэнэт тань дээр шинэ маш сайхан ажлын санал, боломж буугаад ирж магадгүй байна. Шинэ сар 11 сарын 4-нөөс таны ажилтай холбогдож байгаа бөгөөд та өөрийн чинь замд ямар боломжууд ирж буйг төсөөлөхгүй байна. Та догдлол дүүрэн, бас шинэ зүйл туршиж үзэх хүслээр дүүрч байвал үзээд алдах хэрэгтэй. 

11 сарын 5-наас Сугар гараг таны санхүүгийн байдалд ихээхэн нөлөөлнө. Та романтик эсвэл ажлын харилцаа холбоонд аль алинд нь байдлыг гартаа авч, илүү сайжруулах боломжтой бөгөөд ирээдүйд аль алиндаа үр өгөөжтэй сайхан харилцааг бий болгоно.

11 сарын 19-нд Сар хиртэлтийн нөлөөгөөр та өөртөө анхаарал тавих хэрэг гарна. Ямар нэгэн зүйлээсалсарч, холдоод буй мэт мэдрэмж авч байж магадгүй. Эсвэл асуудал огт арилахгүй байгаа мэт? Үүнд та өөрийгөө чагнаж, зовоож буй асуудлыг тавьж явуулах аргыг хэрэглээд үз. Энэхүү хиртэлт танд сэтгэл хөдлөлөө гадагшлуулах маш том боломж болно. Өөртэйгөө тулж ажиллахыг хүсвэл яг одоо л цаг нь.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: эрүүл мэнд, ажил, ажлын хамт олон, хөрөнгө оруулалт, хайр дурлал, нууц, ганцаардал, анагаах

Мэлхий (6/21-7/22)

Огт төсөөлөөгүй байсан хайр дурлалын явдалд бэлэн байгаарай. Шинэ сар 11 арын 4-нөөс хайр дурлал, хүсэл тэмүүлэлд нөлөөлнө. Таны огт төсөөлөөгүй байсан хүнтэй ямар нэгэн харилцааны оч үсэрч мэдэхээр байна. Гэхдээ бүр найз нөхөд байхаас ч илүү оч шүү. Энэхүү Шинэ сар хостой Мэлхийнхний хувьд гэрлэлт, үр хүүхэд, эсвэл гэр бүл нэмэх ямар нэгэн зүйлийг бэлгэдэж байна.

11 сарын 5-наас хайр дурлал улам л чухал сэдэв болж, дэлбээлнэ. Хэн нэгэнтэй үерхэн болзож байсан бол одоо илүү нухацтай харилцаа руу шат ахих боломж байна. Бүр гэрлэлт, хамтын амьдрал ч ойрхон байна. 

11 сарын 19-нд Сар хиртэлтийн нөлөөгөөр таны хүсэл биелэх боломжтой байна. Мөн таны сэтгэлийг маш их хөдөлгөж, цочроосон (сайн эсвэл муу аль нь ч байж болно) ямар нэг мэдээг найз нөхдөөсөө олж дуулах боломжтой. Гэхдээ илүү эерэг мэдээ байх хандлагатай.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хайр, болзоо, дотно харилцаа, хүүхэд, жирэмслэх, харилцаа, найзууд, мөрөөдөл 

Арслан (7/23-8/22)

11 сарын 4-нд Шинэ сарны нөлөөгөөр маш удаан гацаад байсан, бараг л хэзээ ч урагшлахгүй нь гэж бодож байсан гэр бүлтэй холбоотой ямар нэгэн ажил урагшлах нь. Магадгүй гэр орноо засварлах гэтэл бараа нь ирээгүй байсан байж мэднэ, эсвэл та дотооддоо зөрчилдөөд байсан болохоор ажил урагшлахгүй байсан байж болох юм. Эсвэл та том шийдвэр гаргахын өмнө сайтар азнаж, харж, хүлээхийг хүссэн байх. Аз болоход энэ сар эцэст нь нэг юмс хөдөлгөөнд орж, үргэлжлүүлэх боломжтой болно. Бүхнийг эрч хүчтэйгээр хийх цаг ирлээ.

11 сарын 5-наас хойш таны ажил маш чухал болж ирэх нь. Хамтран ажиллагсадтайгаа сайхан харилцаатай болж, хамтран ажиллахад илүү амар, бүтээмжтэй болно. Ганц бие бол ажил дээр хайр дурлалын харилцаа эхэлж магадгүй. Мөн бие, эрүүл мэндээ анхаарах явцдаа шинэ хүнтэй уулзаж болно. Магадгүй фитнес, аливаа сургалт дээр байж магадгүй байна. 

11 сарын 19-нд та өөрийн зорилгыг олж, түүндээ чиглэн явах хэрэгтэй. Учир нь та аливаад ялах, манлайлах боломж өндөр байна. Энэ бол таны гэрэлтэх цаг.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: гэр орон, шинэчлэл, ажил дээрх хайр дурлал, ажил, карьер 

Охин (8/23-9/22)

Та арай цоо шинэ машин авах гээд төлөвлөж байгаа юм биш биз? 11 сарын 4-ний Шинэ сар гарснаас хойш хайгаад үз. Тээвэрлэлт, шилжилт хөдөлгөөнтэй холбоотой зүйлс энэ үед хамгийн таатай байна. Мөн та харилцаа холбооны салбартай холбоотой шинэ зүйл эхлүүлж буй бол ирээдүйтэй харагдаж байна!

Хайрын гараг Сугар 11 сарын 5-наас таны ордонд нөлөөлж, ганц бие бол боломжийн хүмүүстэй уулзаж, болзох ирээдүй харагдаж байна. Гэхдээ бизнесийн болзоо буюу ажилтай холбоотой уулзалтууд танд илүү чухал байна. Та илүү нарийн төлөвлөгөөтэй, чухал алхам хийнэ. Гэхдээ бас бүх зүйл тийм байхгүй, дунд нь хөгжилдөх боломж ч хангалттай гарна.

Сарны хиртэлт танд олон талаар нөлөөлнө. Хууль эрх зүйтэй холбоотой асуудалд хутгалдсан бол одоо шийдвэр нь гарч, арга зам нь олдох үе. Мөн та ямар нэгэн сургалтыг төгсөж. шинэ чадварт суралцан батламж гардаж авах, түвшин ахих гээд өөрийгөө хөгжүүлэх тал дээр боломж гарч ирж магад. Юу ч боллоо гэсэн та ямар нэгэн зүйлийг тэмдэглэх цаг мөч ойрхон байна. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: тээвэрлэлт, богино аялал, гэрээ, хэлэлцээр, бичих, харилцаа холбоо, суралцах, төгсөлт, хайр, болзоо

Жинлүүр (9/23-10/22)

11 сарын 4-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр төсөөлөөгүй гэнэтийн санхүүгийн давуу тал үүсэж магадгүй байна. Цалин нэмэгдэх эсвэл гэнэтийн орлоготой болох, ажил авьяасаа үнэлүүлэх боломж гарч ирнэ. Санхүүгийн хувьд ямар ч боломж нээгдсэн бай заавал түүнийгээ сонирхож, ухаад үз. Орж ирэх гэж байгаа мөнгийг хаяж болохгүй биз дээ?

11 сарын 5-наас эхлэн та илүү тайван амгалан, гэр бүлийнхэнтэйгээ илүү дотно байхыг чухалчлах болно. Хэрэв хосын харилцаанд байгаа бол тэр хүн чинь гэр бүлийнхэнтэй чинь маш таатай харилцаатай байна. Мөн хамтдаа амьдарч эхлэх шийдвэр гаргаж ч мэдэх нь.

Сарны хиртэлт тохиох 11 сарын 19-нөөс таны санхүүгийн байдалд мөн том өөрчлөлт орох нь. Гэхдээ зөвхөн таных гэхээсээ гэр бүлийн санхүүгийн байдалтай холбоотой байх болно. Та ямар нэгэн өр зээлээ эсвэл гэр бүлийнхээ өрийг төлж дуусгаж магадгүйгээс гадна ямар нэгэн зүйл өвлөн авч магадгүй байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: шинэ орлого, гэр янзлах, гэр бүлийн тайван байдал, өр зээл

Хилэнц (10/23-11/21)

11 арын 4-нд Шинэ сарны нөлөөгөөр энэ сарын турш дотооддоо өөрчлөлт хийнэ. Өөрийгөө зарим талаар шинэчлэх нь. Үүнд гадаад байдал, төлөвшсөн бодол, хайрын амьдралаа өөрчлөх ч багтана. Хэрэв хосын харилцаанд байдаг бол хэд хэдэн гэнэтийн өөрчлөлт гарна. 

11 сарын 5-нд Сугар гарагийн нөлөөгөөр та хайр дурлал болон санхүүгээ илүү болгоомжтой авч явах хэрэгтэй болно. Хэрэв та хэн нэгэнтэй болзоод, удаан хугацаанд үргэлжлэх болов уу үгүй юу гэж бодож байгаа бол танд үнэндээ тодорхой хариулт гарч ирэхгүй. Санхүүгийн хувьд ч мөн адил. Сугар гарагийн нөлөөгөөр та хүмүүстэй хэл амаа аятайхан ололцоно. Тиймээс гэрээ, хэлэлцээр байгуулах гэж байгаа бол өөрт ашигтай байлгаж чадах магадлал өндөр.

11 сарын 19-нд тохиох Сарны хиртэлт танд маш олон төрлийн харилцаагаа тодорхой болгох шаардлагыг тавина. Яг голд нь байна гэсэн зүйл байхгүй тийм бол тийм, үгүй бол үгүй гэдэг шийдвэрийг гаргах үе.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: хичээл зүтгэл, гадаад байдал, гэрээ, санхүү, харилцаа холбооны шийдвэр

Нум (11/22-12/21)

Өөртөө ямар нэг зүйлийг үлдээх, өөрийн болгох, ашигтай байлгах гэсэн шийдвэрт чинь гэнэтийн саад тулгарч, өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр бууж мэдэх нь. Эсвэл та өөрөө энэ тал дээр гэнэт шийдвэрээ өөрчилж магадгүй. 11 сарын 4-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та яаж ч хичээлээ гээд нууцалж явсан нууц чинь задарч, мэдэгдэж магадгүй нь. Гэхдээ энэ сар мөн танд сайхан зүйл ч авчирна. Дотроо тээж ирсэн хэцүү бараан бодол, санаанаас ангижрах таатай үе. Өнгөрсөнтэй эсвэл харилцаа холбоотой чинь хамааралтай зовоосоор буй асуудлыг олж илрүүлэн, таныг зовоосоор байхыг болиулах хэрэгтэй.

Сугар гарагийн тусламжтайгаар 11 сарын 5-наас эхлэн ихээхэн мөнгөний галт тэрэг таны зогсоол дээр бууна хэмээн найдаж болно. Од эрхэс таныг ивээж, мөн та бизнесийн бодлого, чадвараа ашиглаж орж ирэх мөнгөний боломжийг нэмэгдүүлэх асар их боломж байна.

11 сарын 19-нд Сарны хиртэлт тохиож та илүү их мөнгө амласан ажилд орох эсвэл мөнгө олох боломжтой шинэ төлөвлөгөөний төлөө өөрийн ажлыг багасгаж, анхаарлаа өөр тийш төвлөрүүлэх магадлалтай байна.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: нууц задрах, мөнгө, шинэ мөнгөний урсгал, эрүүл мэнд, ажил

Матар (12/22-1/19)

Таны сошиал болон хайр дурлалын амьдралд өөрчлөлтүүд орох нь. 11 сарын 4-нд Шинэ сарны нөлөөгөөр төсөөлөөгүй байсан хүнтэй ажлын хувьд маш боломжийн өсөлт дэвшил ажиглагдана. Та дор хаяж нэг маш нөлөө бүхий хүчирхэг хүнтэй төсөөлөөгүй байдлаар танилцаж, хамтрах болно. 

11 сарын 19-нд Сарны хиртэлтийн нөлөөгөөр зарим Матрынхны хайр дурлалын харилцаа холбоо өндөрлөнө. Хэрэв ийм зүйл болбол тун драматай байх болно. Та өөрт чинь таарахгүй гэж бодсон хүнийг шинэ харилцааны төлөө орхино. Мөн хайр дурлалтай холбоотой өөр олон өөрчлөлтөд бэлэн байх хэрэгтэй.

Сарны хиртэлт танд шинэ зүйлийг авчирна. Магадгүй гэр бүлийн шинэ гишүүн, шинэ бүтээлч төсөл гээд сэтгэл хөдлөм зүйл байх болно. 11 сарын 5-наас Сугар гарагийн нөлөөгөөр танд маш их боломж, аз ирэх болно. Таны бусдыг татах чадвар нэмэгдэнэ. Энэ үеийг чадахаараа ашиглаад авахыг зөвлөе. 

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: найз нөхөд, болзоо, романс, хүүхэд, гоо үзэсгэлэн, бусдыг татах чадвар 

Хумх (1/20-2/18)

Карьер, гэр бүлийн амьдрал энэ сард ёстой л дуулиантай эргэлтүүдээр дүүрэн байх болно. 11 сарын 4-нд Шинэ сар гарснаар энэ бүхэн эхэлнэ. Мөрөөдөл шиг л санагдаж байсан карьер, ажлын боломж гар дээр чинь унаад ирж магадгүй. Гэхдээ маш сайхан байхын хажуугаар сорилтууд их байхыг сана. Мөн энэ сорилт нь таны гэр бүлийнхэнд ихээхэн нөлөөлж мэднэ. Гэр бүл, харилцаанд чинь сэв суулгаж, ихээхэн үймээнийг авчрах хэмжээний үнэ цэнтэй ажил уу, та үнэхээр тэгж их хүсэж байна уу гэдгээ сайн бод.

Хайрын Сугар гараг 11 сарын 5-наас эхлэн хэсэгтээ л таны ордонд нөлөө үзүүлж, хайр сэтгэлийн асуудалд чухал нөлөө үзүүлнэ. Та харилцаагаа аль болох олон хүнээс нууцалж, өөртөө л байлга. Романтик үйл явдлуудаас үүдсэн шаналал, хэцүүхэн харилцааны улмаас та чимээгүйхэн шаналж, эсвэл хайр дурлал ерөнхийдөө л нам гүм байж магад. Аль нь ч байлаа гэсэн тэвчээрээр л давж туулна.

11 сарын 19-нд тохиох Сарны хиртэлт гэр орон, гэр бүлд тань өөрчлөлт авчирч мэднэ. Юу ч байж болно. Маш чухал, цочирдом мэдээнээс хэн нэгэн нүүх, ийш тийшээ явахаар болсон мэдээ ч байж мэднэ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: нэр хүнд, шагнал, гэр орон, гэр бүлийн драма, нууцхан хайр

Загас (2/19-3/20)

11 сарын 4-нд тохиох Шинэ сарны нөлөөгөөр та шинэ, сонирхолтой зүйлийг туршиж, мэдрэх гэсэн хүсэлдээ автана. Шинэ хичээл, сургалтад бүртгүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, бодол сэтгэл санааны хувьд маш их өсөлт дэвшилтийг мэдрэх үе. Мөн гадаад руу аялах, ажлын боломж, мэргэжлийн ахиц дэвшил гаргах боломжийг атгаж авах магадлал өндөр.

11 сарын 5-нд Сугар гарагийн нөлөөгөөр та найз нөхөд, хамт олонтойгоо цагийг таатай өнгөрүүлж, зорилгоо биелүүлэх маш сонирхолтой төсөл дээр ажиллаж мэднэ. Мөн хайр дурлалын тал дээр найзуудынхаа нэгтэй эсвэл найз нөхдийн санал болгож, танилцуулсан хэн нэгэнтэй харилцаа үүсгэж магадгүй байна.

Мөн Сарны хиртэлт 11 сарын 9-нд тохиож, таны эргэн тойронд ихээхэн өөрчлөлт авчирна. Хөрш чинь маш том засварын ажил эхлүүлэх, эсвэл гэр бүл, найз нөхдийн хэн нэгэнтэй холбоотой маш цочирдом гэхдээ сайхан мэдээ дуулж мэднэ. Мөн танд чухал байсан төслийг дуусгах боломжтой. Та маш гайхалтай байдлаар тун завгүй байх нь ээ.

Энэ сарыг тодорхойлох түлхүүр үгс: өсөлт дэвшил, гүн ухаан, ухаан мэдлэг, сурах, найз нөхөд 


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
Өчигдөр
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
4 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
1
6
1
1
0
2
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.