UBLife Logo
Newsfeed

Зөвхөн өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ хүлээн авах 5 АРГА

Г.Сүрэн
Г.Сүрэн
Зөвхөн өөрт хэрэгтэй мэдээ мэдээллээ хүлээн авах 5 АРГА

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сошиал сүлжээ хөгжихийн хэрээр бидний хүлээн авдаг мэдээ мэдээлэл хязгааргүй болжээ. Өөрийн хүссэн сэдэв, агуулгын дагуух мэдээ мэдээллээ цаг алдалгүй хүлээн авахын зэрэгцээ сэтгэл санааг "үгүй хийдэг", сонирхдоггүй төрлийнхөө мэдээллийг огт тоохгүй зугтахад тань дараах 5 арга туслах болно. 

1. Мэдээ нэгтгэгч платформ хэрэглэх

Олон веб сайт, хуудас, эх сурвалж дагахын хэрээр танд хүрэх мэдээ мэдээлэл нэмэгдэнэ. Нэг талаараа цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах ч, нөгөө талаараа асар их мэдээлэл замбараагүй цугларна гэсэн үг. Тиймээс мэдээ нэгтгэгч дараах платформуудаас ашиглаарай. Эх хэл дээр ийм төрлийн платформ байхгүй ч бидэнд дараах сонголт байна. Аппликейшн хэлбэрээр татчихвал бүр ч амар. 

Feedly - Хиймэл оюун ухааны тусламжтайгаар танд таалагдах мэдээ мэдээллийг санал болгоно. Мэдээний сайт, блог, жиргээ, пост гээд таны тохируулсан сэдвүүдийн дагуух хамгийн сүүлийн үеийн мэдээллийг зөвхөн танд зориулан нэгтгэн хүргэнэ. Feedly-тэй ижил төстэй 10 аппликейшнийг эндээс хараарай. 

Reddit - Дэлхий даяар 450 сая гаруй хэрэглэгчтэй. Хэрэглэгчид суурилсан платформ учир хамгийн сүүлийн үеийн "халуухан", трэнд мэдээ мэдээллийг үнэн зөвөөр нь харах боломжтой. Reddit-тэй төстэй 10 платформыг эндээс хараарай. 

2. Дуртай эх сурвалжаасаа бусдыг нь дагахгүй байх

Ялангуяа фэйсбүүк дээр олон хуудас дагах тусам тэр дунд таны хэрэгтэй мэдээ мэдээлэл алдагдаж, харагдахгүй өнгөрөх магадлалтай. Тиймээс яг хэрэгтэй гэж үзсэн эх сурвалжаа л дагаад бусдыг нь дагахгүй байх хэрэгтэй. Хамгийн дуртай эх сурвалжуудаа "see first" болгоод, "favourites" дотроо хийчихвэл мэдээгээ тэр дор нь харах болно. 

3. Харьцаж, хайж буй мэдээлэлдээ болгоомжтой хандах

"Хүнийг ямар мэдээлэл хүлээн авч буйгаар нь хэн болохыг нь хэлж болно" гэдэг. Ялангуяа сошиал сүлжээнд ямар мэдээллийг та түлхүү сонирхоно, яг тийм мэдээлэл ар араасаа танд харагдах болно. Фэйсбүүкээс нэг л удаа "сагсан бөмбөг" гээд хайсны дараа хиймэл оюун ухаан ажиллаж, сагсан бөмбөгтэй холбоотой постуудыг танд харуулна. Тиймээс ямар мэдээллийг орж харж, лайк дарж, хайж, харилцаа үүсгэж буйдаа болгоомжтой хандаарай. 

4. Албан ёсны эх сурвалжийг ялгаж сурах

Бичсэн, түгээсэн хүн нь тодорхойгүй хуудас, веб сайт болон албан ёсны эх сурвалж бүхий мэдээллийн сайтыг ялгаж сураарай. Албан ёсны мэдээллийн сайт руу ороход л нийтлэлчийн нэр, холбоо барих хэсэг харагдах болно.  Харин худал, буруу ташаа мэдээлэл түгээж хандалт авах зорилготой хуудас, сайтын бүтэц нь тодорхойгүй, нийтлэлчийн нэр зураггүй, уншигчийг төөрөгдүүлэм олон төрлийн сурталчилгааны самбартай байх вий. 

5. Мэдээг зорьж үздэг дадалтай болох, сонин захиалах, "subscribe" хийх

Цаг тутам мэдээлэл хүлээн авахаас залхаж, төвөгшөөж байвал бүх хуудсуудыг дагахаа болиод, өдрийн тогтсон цагт өөрийн итгэл хүлээлгэсэн эх сурвалжуудаараа "шагайдаг" дадалтай болоорой. Тэтгэлгийн мэдээллийг цаг алдалгүй авахыг хүсэж байвал энэ төрлийн веб сайтуудыг "subscribe" хийснээр тэр дор нь шаардлагатай мэдээллээ хүлээн авна гэсэн үг. Өдөр тутмын мэдээ мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхах хэрэгтэй гэж үзвэл сонин захиалах, өөрийн дуртай мэдээний цагтай болоорой.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
1
0
1
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Наран\18.140.236.126
Наран\18.140.66.203
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.