UBLife Logo
Newsfeed
Halloween 2026 | Энэ жил тренд болж буй 16 дүр

Halloween 2026 | Энэ жил тренд болж буй 16 дүр

Хэллоуны баярын хамгийн догдлом зүйл бол хүссэн дүрдээ хувирах боломж билээ. Жилд ганц л өөрийн хүссэн дүрдээ хувирна гэхээр хэчнээн сонирхолтой вэ. Тэгвэл та энэ жилийн Хэллоуны баяраар ямар дүрд хувирахаа шийдэж амжсан уу? Хэрэв амжаагүй бол танд 2026 онд цахим орчныг шуугиулж, содон байдлаараа олны анхаарлыг татсан шинэ дүрүүдийг санал болгож байна.


1. Никки Фриман — “Obsession”

Энэ жилийг аймшгийн киноны жил байсан гэхэд бараг л хилсдэхгүй болов уу. Тэр дундаа “Obsession” киноны Никки Фриманы дүр цахим орчинд олны анхаарлыг татаж, энэ жилийн Хэллоуины баярын онцлох хувцасны нэг болох төлөвтэй байна. Кинонд өмсдөг богино шорт, улаан судалтай цамц нь онлайн дэлгүүрүүдэд хэдийн худалдаалагдаж эхэлжээ.

2. Punch сармагчин

Японы амьтны хүрээлэнд амьдардаг бяцхан сармагчин Punch энэ жил цахим хэрэглэгчдийн хайрыг татсан дүрүүдийн нэг болжээ. Өөрийн дотнын анд болсон орангутан чихмэл тоглоомоо тэврэн яваа дүр зураг нь олон хүний зүрх сэтгэлийн утсыг хөндөж чадсан.

“Punch”-ийн дүрд хувирахын тулд сармагчны хувцас өмсөж, алдарт чихмэл тоглоомыг нь гартаа барихад л хангалттай.

3. Алиса Лью

Энэ жилийн Хэллоуины баяраар хувирч болох содон дүрүүдийн нэг бол олимпын аварга, уран гулгагч Алиса Лью юм. Түүний хоёр өнгийн өвөрмөц үс засалт, уран гулгалтын гоёмсог даашинз гээд л үнэхээр л содон Хэллоуны дүр. Хэрэв та энэ жил аймшгийн дүрээс илүү өнгөлөг, өвөрмөц хэв маягтай хувцас сонгохыг хүсвэл Алиса Льюгийн төрхөөс санаа аваарай.

4. IMAX камер

“The Odyssey” киноны нээлтийн өмнө цахим орчинд шуугиан тарьсан сэдвүүдийн нэг нь тус киноны зураг авалтад ашигласан IMAX камер байлаа. Нэг удаад ердөө гурван минут орчим дүрс бичих боломжтой гэх энэхүү камер кино сонирхогчдын анхаарлыг ихэд татсан юм. Тэгвэл энэ жилийн Хэллоуины баяраар кино урлагийн өвөрмөц нэгэн бэлгэдэл болсон IMAX камерын дүрд хувирч, бусдаас содон төрхөөрөө ялгарах боломжтой.

5. Жастин Бибер — “Bieberchella”

Энэ жилийн хамгийн халуухан сэдвийн нэг бол дуучин “Жастин Бибер”-ийн Coachella наадамын эргэн эрэлт байлаа. Coachella-гийн дараа интернет Жастины зураг, видеогоор дүүрсэн. Түүний үзүүлбэрийн үеэр өмссөн улаан цамц, хар шорт, нарны шил, микрофон зэргийг ашиглан “Bieberchella” төрхийг бүтээж, энэ жилийн Хэллоуины баяраар бусдаас ялгарах боломжтой.

6. Резе — Chainsaw Man: Reze Arc

Энэ жилийн сэтгэл зүрх шимшрүүлэм кинонуудын нэг бол яах аргагүй “Chainsaw Man: Reze Arc” байлаа. Тэгвэл энэ Хэллоуины баяраар Резегийн дүрд хувирч яагаад болохгүй гэж? Нил ягаан үс, хар чокер зэрэг дүрийнх нь онцлог зүйлсийг бүрдүүлснээр Резегийн төрхийг бүтээх боломжтой.

7. Цэцэг барьж буй Denji

Магадгүй энэ киноноос интернетэд хамгийн их хүмүүсийн сэтгэлд хоногшсон зураглал бол Резег хүлээн суух Дэнжи байлаа. Ямар өрөвдөлтэй, юутай гунигтай вэ? Киног гарснаас хойш тэр цэцгийн баглаа ч од болсон. Хэрэв та цэвэрхэн, боловлсон хэллуны дүр төрх сонирхож байгаа бол цэцгийн баглаа барин суух Дэнжигийн дүрийг туршаад үзээрэй. Цэцгийн баглаа, цагаан цамц, хар зангиа байхад л хангалттай.

8. Анна Винтур

Олон жилийн дараа “The Devil Wears Prada 2” нээлтээ хийж үзэгчдийн сэтгэл зүрхийг баясгалаа. Кино ч гарч охидын загварын ертөнцөд дурлах сэтгэл дахин сэдрэв. “Vogue” сэтгүүлийн ерөнхий редактор асан Анна Винтурээс сэдэвлэсэн гэж үздэг Миранда Пристлигийн дүр ч олны анхаарлыг татсан. Хүйтэн хөндий, чадварлаг удирдагч эмэгтэйн дүр мөн Анна Винтурийн талаар ч хэсэг шуугисан билээ. Хэрэв та энэ Хэллоуины баяраар загварлаг, хүчирхэг төрх бүрдүүлэхийг хүсвэл богино тайралттай үс, том нарны шил, дэгжин хувцаслалтаар Анна Винтурын хэв маягаас санаа аваарай.

9. Трояны морь

2026 оны хамгийн дуулиан шуугиантай кинонуудын нэг бол “The Odyssey” байв. Тэгвэл тус кинон дүрслэгддэг хамгийн том бэлэгдлийн нэг бол Троян морь билээ. Эртний Грекийн домог, түүхтэй холбогдох энэхүү бэлгэдлийг хувцаслалтдаа шингээвэл бусдаас содон төрхөөрөө ялгарах нь гарцаагүй. Хэрэв та энэ жилийн Хэллоуины баяраар нийтлэг дүрүүдээс өөр зүйл туршиж үзэхийг хүсвэл Трояны морины дүрийг сонгоод үзээрэй.

10. Рок — Project Hail Mary

Энэ жилийн хамгийн өхөөрдөм дүрүүдийн нэг бол Project Hail Mary киноны Рок юм. Өвөрмөц төрх, содон дүр төрхөөрөө үзэгчдийн хайрыг татсан түүний дүрд хувирах хүмүүс ч хэдийнээ нэмэгджээ. Хэрэв та энэ Хэллоуины баяраар аймшигтай гэхээсээ илүү хөөрхөн, содон дүр сонгохыг хүсвэл Рокоос санаа аваарай.

11. Niu Lai үхэр

Энэ онд цахим орчинд олны анхаарлыг татсан дүрүүдийн нэг бол Niu Lai үхэр юм. Болхи хийц, этгээд төрхөөрөө мем болж, интернет хэрэглэгчдийг хөгжөөсөн энэхүү дүрээс санаа авч, энэ Хэллоуины баяраар хөгжилтэй, өвөрмөц хувцас урлаарай.

12. Хироми Хигурума — Jujutsu Kaisen

Энэ жилийн Хэллоуины баяраар туршиж үзэхэд тохиромжтой, күүл дүрүүдийн нэг бол “Jujutsu Kaisen” анимийн "Хироми Хигурума юм. 36 настай өмгөөлөгч түүний дүрийг гаргахад саарал хослол, цагаан цамц, замбараагүй үс засалт байхад л хангалттай.

13. ADÉLA

Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй залуу дуучдын нэг бол ADÉLA юм. Түүний тайзны өвөрмөц төрхийг ягаан үс, өндөр өсгийт, бие барьсан хувцсаар бүрдүүлж болно. Хэрэв та энэ Хэллоуины баяраар поп одын эрч хүчтэй, содон хэв маягийг туршиж үзэхийг хүсвэл ADÉLA-гийн төрхөөс санаа аваарай.

14. Malcolm Todd — Sweet Boy цомгийн нүүр зураг

Энэ оны хөгжилтэй трендүүдийн нэг бол дуучин Malcolm Todd-ын Sweet Boy цомгийн ковер зураг байлаа. Яагаан гал тогоонд цээж нүцгэн зогсож байгаа залуусын зураг интернет орчинд хэсэгтээ л хаа сайгүй харагдсан. Энэ Хэллоуины баяраар уг трендийг сэргээж, найзуудтайгаа хамт хөгжилтэй хувилбарыг нь туршаад үзээрэй.

15. Агамемнон — The Odyssey

“Aura farming” гэх хэллэгийг энэ онд жинхэнэ утгаар нь амилуулсан дүр бол Агамемнон юм. The Odyssey кинонд нэг ч үг хэлдэггүй ч сүрлэг төрх, өөртөө итгэлтэй байдлаараа цахим орчинд олны анхаарлыг татаж, гол дүрийн дайтай яригдаж чадсан билээ. Хэрэв та энэ Хэллоуины баяраар үг хэлэлгүйгээр л сүр хүчээ мэдрүүлэхийг хүсвэл Агамемноны дүрээс санаа аваарай.

16. Jean Phil

Шаргал богино үс, мушгиа сахал, бор хээтэй хослолоороо танигдсан түүний дүрийг энэ Хэллоунаар бүтээгээд үзээрэй. Хэдий хиймэл оюунаар бүтээгдсэн дүр ч хөгжилтэй, сонирхолтой байх нь гарцаагүй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...