UBLife Logo
Спорт

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням бурханы оронд одлоо

Ub.life
Ub.life
Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням бурханы оронд одлоо

Монголын хөлбөмбөгөөс хамгийн тод "Од" нь харважээ. Сөөнгө хоолойгоор "Үүнийг л гайхамшиг гэхгүй юм бол өөр юуг гайхамшиг гэх юм бэ" хэмээн тайлбараа амилуулах тэр өөрөө гайхамшиг байсан юм. Түүний тайлбарлах арга зүй нь онцгой, өөрийн гэсэн тогтсон хэв маягтай, бүтээлч, мэдрэмжтэй байсан нь хөлбөмбөгийг тууштай үздэг мөн үздэггүй олон хүний сэтгэлд тод мөртэй байдаг. 

Тэрбээр өөрийн өвөрмөц дуу хоолой, бүтээлч, онцгой тайлбарлалтын арга барилаараа олон хүүхдийг хөлбөмбөгийн спортод дурлуулсан гавьяатан юм. Энэ л эрхэм Монголын хөлбөмбөгийн ертөнцөд нэгэн зууны "Од" байсан. Түүний гэр бүл, төрөл төрөгсөд болон монголын хөлбөмбөгт том гарз тохиолоо. Гүн эмгэнэл илэрхийлье.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
11
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.