Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

ТҮҮХҮҮД: "Би ингэж л том хүн болсноо ухаарсан"


Хуульд зааснаар бол 18 нас хүрснээр тухайн хүн бие даан шийдвэр гаргах, хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой болдог. Гэлээ гээд энэ нь биднийг "том болсон" гэдгийг илтгэх бүх хэмжүүр биш юм. Учир нь, насанд хүрсэн гэдгээ ухаарсан мөч хүн бүрийн хувьд харилцан адилгүй билээ. Хүмүүс яг хэзээ "том хүн" болсноо ухаарсан тухай ийн хуваалцжээ. 


1. "Хүүгээ төрүүлсэн тэр цагаас. Өмнө нь жинхэнэ шоучин байлаа. Хүүхэдтэй ч болно гэж боддоггүй байсан болохоор ганц бие амьдралаа амталсан шиг амталдаг байв. Гэтэл жирэмснээс хамгаалах арга маань бүтэлгүйтэж, удалгүй би ээж болсон. Энэ бол миний амьдралд тохиосон том өөрчлөлтүүдийн нэг. Бүх найзууд маань гадуур зугаацаж байхад гэртээ суугаад хүүхдээ харна гэдэг тийм амар биш."

2. "Дэлгүүрт явж байгаад би яг одоо бүтэн бялуу худалдаж авбал хэн ч намайг болиулахгүй, яагаад гэж асуухгүй гэдгийг ойлгосон. Тэгээд маш амттай хоёр давхар шоколадтай бялуу авсан даа."   

3. "Гэр бүлээрээ хоол идэхэд тооцоо нь над дээр ирснийг хараад ойлгосон. Тэгэхэд аав ээж хоёр маань хажууд зогсож байсан юм. Тэр үед л тэдэн шиг өөрөө орлого олдог, бие даан шийдвэр гаргадаг насанд хүрэгч болсноо мэдэрч билээ."   

4. "Зүрх шархлуулам зүйлс миний амьдралд ч гэсэн тохиолдож болно, гол нь үүнийг даваад амьдралаа цааш үргэлжлүүлэх ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөн үе. Хэдэн жилийн өмнө би бүх зүйл болно, бүтнэ гэж боддог байсан бол одоо хэчнээн таагүй байлаа ч бүхнийг байгаагаар нь хүлээж авдаг болсон."

5. "Би үргэлж хүүхэдтэй болох насанд хүрээгүй гэж боддог байлаа. Гэтэл одоо хүүхэдтэй болохгүй бол оройтох насанд ирчихсэнээ мэдсэн."

6. "Бүтэн цагийн ажил хийдэг хүний хувиар анх удаа даатгал авахаар судалж байхдаа. "Шимтгэл", "Суутгал", "Эрүүл мэндийн хадгаламжийн данс" гэх мэт том том үг сонсоод сүрдсэн. Уг нь даатгалын компани манай ажил дээр ирж танилцуулга хийсэн болохоор би хүссэн зүйлээ асууж болох байсан л даа. Гэхдээ хамт ажилладаг хүмүүсийнхээ нүдэн дээр 5 настай хүүхэд шиг "Эднийг тайлбарлаад өгөөч" гэж хэлж зүрхлээгүй юм даа."   

7. "Өнгөрсөн жилийн Зул сараар үүнийг мэдэрсэн. Баярын өдрүүдэд илүү төлнө гэсэн болохоор би гэрээсээ хэдэн цагийн зайтай газар хэд хоног ажилласан юм. Эцэг эх маань өөр мужид амьдардаг болохоор баярын үеэр зочилж чадаагүй. Ингээд л юун гэр бүл, баярын оройн зоог. Би 12 цагийн ээлжийн ажлаа дуусгаад шөнө дөл болсон хойно гэртээ ирсэн. Хэдэн мууртай цуг харанхуйд ганцаараа чихэртэй самар идээд сууж байж билээ. Миний амьдрал кино байсан бол тэр үе гарцаагүй хамгийн гунигтай хэсэг нь байх байсан."   

8. "Сүүлийн жилүүдэд бусдад таалагдах гэж хүмүүсийг дуурайдгаа больсон. Энэ нь надад төлбөр, татвараа төлөх, машин худалдаж авах гэх мэтээс ч илүү насанд хүрсэн хүн гэдгийг маань ойлгуулсан. 30 хүрэх гэж байгаа ч би одоо л өөрийнхөө жинхэнэ хэн болохыг мэдэрч байна."

9. "Мэдээжийн санагдаж магадгүй ээ. Гэхдээ хүссэнээ хийж чадах хангалттай орлого олдог болоод л насанд хүрснээ мэдэрсэн. Би мөнгө санхүү, амьдралаа өөрөө залж, хэнээс ч хараат бус байна шүү дээ. Гэтэл үеэлүүд маань бүтэмжгүй харилцаанд орж, зарим нь хүүхэдтэй болсон. Бас тэд эхнэр, нөхрөөсөө хараат учраас салж чаддаггүй. Би лав өөрийгөө тийм байдалд оруулж чадахгүй. Тиймээс карьераа хөөж, хангалттай мөнгөтэй болсон үедээ амьдрал зохионо гэж шийдсэн. Ядаж л би хүссэн үедээ тэр харилцааг орхиж чадна шүү дээ."

10. "Эцэг эхээ өндөг шиг өөгүй байх ёстой юм шиг бодож олон жил явсаан. Эцэст нь тэд ч гэсэн бусдын адил алдаа дутагдалтай, гэлээ ч намайг сайн сайхан явуулахын тулд чадах бүхнээ хийсэн, тиймээс гомдоллохын оронд тэдний алдаа, дутагдалд тэвчээртэй хандах ёстой гэдгийг ухаарахдаа л том болсноо мэдсэн."

11. "Заримдаа найзууд маань хүүхэдтэй болж, надаас дүү хүмүүс гэрлэж байгааг хараад эргэлздэг шүү." 

12. "Тушаал дэвшиж, удирдах ажил хийж эхлэх үед. Ингээд л би энэ олон хүнийг хариуцаж, хуваарийг нь гаргаж, цалинжуулж, сахилга баттай байлгах ёстой болчихлоо гэж үү хэмээн бодсон. Гэхдээ бусдыг удирдаж, хүмүүсийг хамгийн шилдэг нь болоход тусална гэдэг миний хувьд хамгийн том сорилт бөгөөд шагнал байсан."

13. Хүүхэд маань төрсөн анхны шөнө. Би бүхэл бүтэн нэг хүний өмнө хариуцлага хүлээж байгаагаа ойлгосон.

14. "Ээж маань өнгөрсөн жил өөд болоход би аав, ах хоёроо орхиод ээжийнхээ цогцсыг үзэхээр ганцаараа очиж байлаа. Дараа нь оршуулга хүртэл 7 хоног аавтай цуг байсан. Аавыгаа дахиж ийм байдалтай хэзээ ч хармааргүй санагдсан. Уй гашуугаа барьж дийлээгүй аав маань шөнийн 4 цагт "тэсэрч", би өөрөө хэчнээн их гашуудаж байсан ч түүнийг тайвшруулах хэрэгтэй болсон юм. Тэгэхэд л нас биед хүрснээ ойлгосон доо."  

Эх сурвалж: Buzzfeed

Хамгийн их уншилттай
1
2022.05.29
Street fashion | Бороотой хотын загварлаг залуус
2
2022.06.03
Зургаадугаар сарын чухал үйл явдал, ХАЙР ДУРЛАЛЫН зурхай + Танд зориулах дуу
3
2022.06.21
Женнифер Лопес хүүхдээ хүйс заагаагүй төлөөний үгээр нийтэд танилцуулав
холбоотой мэдээ
1
Уржигдар
5 настай хүү халуун машинд түгжигдсэнээс болж амиа алджээ
2
Уржигдар
"М-Си-Эс Кока-Кола" Playtime наадмын талбайг "эко" аргаар услан өнгө нэмж байна
3
Уржигдар
Энэ 7 хоногийн хөгжилтэй постууд: Ice Top, Чингисийн музей, ЭЕШ
санал болгох
1
Уржигдар
Анхны виртуал гишүүнтэй "Superkind" К-поп хамтлагийн тухай 7 баримт
2
3 өдрийн өмнө
Альфа үеийнхний тухай таны заавал мэдэх ёстой 5 зүйл
3
3 өдрийн өмнө
2060 он гэхэд 65-аас дээш насныхан 1.2 тэрбумд хүрнэ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
0
2
2
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.