Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Яг одоо илүү АЗ ЖАРГАЛТАЙ байхад тань туслах 17 зөвлөгөө


Яг одоо цагтаа амьдарч, аз жаргалыг мэдрэхэд тань туслах 17 зөвлөгөөг хүргэж байна. Жаргалтай байгаарай   

#1 Бодлоо анзаар. Амьдрал хүн бүрийн хувьд өөр байдаг шиг та амьдралыг яаж харна тийм л мэдрэгдэнэ. Эерэг зүйл бодох тусам та эерэг хүн болох бол өдрийн турш муу муухайгаар бодлоо дүүргэчхээд сайхан зүйлс тохиохыг хүлээх нь утгагүй. 

#2 Эд зүйлст бус дурсамжид хөрөнгө оруулалт хий. Онц шаардлагагүй шинэ хувцас, шинэ тавилга, шинэ эд зүйлс авахын оронд аялалд гар. Найзуудтайгаа уулз. Гарч салхил. Дурсамж бүтээ. 

#3 Хийж буй зүйлдээ дуртай бай. Эсвэл дуртай зүйлээ хий. Өдрийн хэдэн цагт ч хамаагүй, ядарсан ч босож ирээд дурлан хийдэг зүйлтэй байгаарай. 

#4 "Яг одоо"-доо амьдарч сур. Өнгөрсөн болон ирээдүйн тухай бодит, эерэг дурсамж төсөөлөлтэй байгаарай. Юуг мартах, юуг хадгалах нь ч таны сонголт юм шүү.

#5 Сэтгэл санааны таагүй байдлаа цаг агаар, хүрээлэн буй хүмүүс, нийгмийн асуудлуудад тохох хэрэггүй. Та аз жаргалтай байвал бүх зүйлс аз жаргалын эх үүсвэр болох хувирах болно. 

#6 Алдар нэр, их хэмжээний мөнгө тийм ч их аз жаргал авчирдаггүйг сана. Алдартай одуудын ч мэдэрч чаддаггүй эгэл энгийн аз жаргал хүн бүхэнд бий. 

#7 Хайртай хүмүүстээ сэтгэл гаргаж сураарай. Өгөх нь авахаасаа илүү аз жаргал мэдрүүлдгийг сана. 

#8 Бидний идэж, уусан бүх зүйлс сэтгэл санаанд нөлөөлдөг. Түргэн хоол идэж, архи согтууруулах ундаа уух тусам та стресстэж, ядаргаанд орж, сэтгэлээр унах болно. 

#9 Хэзээ нэгэн цагт аз жаргалтай болохоо бүү хүлээ. Аз жаргал хүрээд зогсдог диваажин биш. Амьдрал өнгөрсөн болон ирээдүй бус "одоо" цагуудын нийлбэр юм шүү. 

#10 Ямар ч асуудлын цаана эерэг тал байдаг. Хэрхэн яаж хүлээн авах нь таны сонголт. 

#11 Хүрээлэн буй орчноо хайрла. Өөртөө хайртай хүн бусдыг хайрладаг. Эх дэлхийгээ хайрладаг хүн өөрийгөө ч хайрлаж чаддаг. 

#12 Хэрэггүй, эрүүл бус, таныг өвтгөдөг харилцаанаас татгалзах эр зоригтой байгаарай. 

#13 Сайн урлаг, сайхан ном зохиол, дуу хөгжимд дурлагч хүн хэзээд аз жаргалтай байдаг. 

#14 Өөрийгөө сорьж сураарай. Бяцхан бэрхшээл, бяцхан сорилтын дараа л гэхэд та илүү их хүчирхэг хүн болсон байдаг. 

#15 Сэтгэл хөдлөлдөө автахын оронд ойлгож хэвшээрэй. Таагүй мэдрэмж төрж байвал уур уцаар, айдас, хардалт, гомдол, ганцаардал зэрэг олон төрлийн мэдрэмжийн аль нь болохыг ойлгохын тулд өөрийгөө сонсоорой. Ойлгох тусам та илүү бага шаналах болно.

#16 Дасгал хийх, бясалгахуйн ач тусыг хэзээ ч бүү март. Аз жаргалтай байх нь бие махбод, сэтгэл зүрхээ аль алиныг нь дасгалжуулахын нэр юм. 

#17 Эцэст нь, юм бүхэн өөрийн цаг хугацаатай тул одоо цагийг хайрлаж сураарай. Мартагдсан хар бараан мэдрэмжээ байн байн нэхэн дурсаж өөрийгөө өвтгөх хэрэггүй. Болоогүй ирээдүйд санаагаа чилээж гутгах ч шаардлагагүй. Өнгөрсөнд юу ч болсон бай, бидэнд одоо цаг байгааг санаарай. 

Эх сурвалж: The Atlantic

Хамгийн их уншилттай
1
2022.07.11
ФОТО: "Playtime 2022" наадмын ЗАГВАРЛАГ залуус / Өдөр /
2
2022.07.26
Видео: Лэйди Гага руу тоглолтын үеэр шидсэн зүйл үл үзэгдэх хамгаалалтад ойжээ
3
2022.07.22
Сургууль руу халдаж магадгүй хэмээн сэрэмжилж өөрийн хүүгээ цагдаад мэдэгджээ
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
3 өдрийн өмнө
Дижитал зээлийн үйлчилгээг ашиглан Bananamall-аас худалдан авалт хийгээрэй
3
3 өдрийн өмнө
Лэйди Гага "Joker: Folie A Deux" кинонд тоглох нь батлагдлаа
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Stray"-тэй төстэй тоглоом хайж буй хүмүүст санал болгох 20 тоглоом
2
4 өдрийн өмнө
Яруу найрагч Д.Галсансүхийн хос пянз худалдаанд гарчээ
3
4 өдрийн өмнө
Олны хайрыг хамгийн ихээр татсан 15 алдартан гэр бүл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Booomer 2022.01.24 66.181.161.126

Chi uuruu minii az jargal baival yahuu?? Oooooooy (~ ̄³ ̄)~

0 Хариулах