UBLife Logo
-

ХӨТӨЧ: "Улаанбаатар марафон"-д оролцох хүмүүсийн мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

UBLife
UBLife
ХӨТӨЧ: "Улаанбаатар марафон"-д оролцох хүмүүсийн мэдэх ёстой БҮХ ЗҮЙЛ

ГАРАА, БАРИА, ЗАЙ

 

“Улаанбаатар - Марафон” олон улсын арга хэмжээ 2016 оны зургаадугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд болно.

Гүйлт: Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайгаас гараанаас гаргаж, тус бүрийн маршрутаар гүйж Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд барианд орно. 

 

ТЭМЦЭЭНИЙ ТӨРӨЛ

 

·       42 км 195 м /18-аас дээш насны зөвхөн тамирчдын дунд/

·       21 км 095 м /18-аас дээш насны, зөвхөн тамирчдын дунд/

·       10 км /18-аас дээш нас /зөвхөн сонирхогчдын дунд/

·       5 км /12-17, зөвхөн сонирхогчдын дунд/

·       5 км /18-35, зөвхөн сонирхогчдын дунд/

·       5 км /36-54, зөвхөн сонирхогчдын дунд/

·       5 км /55-аас дээш насны, зөвхөн сонирхогчдын дунд/

·       1500 м /хараагүй, тэргэнцэртэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд/

·       1500 м /гэр бүлийн дунд/

Хэрхэн бүртгүүлэх вэ?   

 

Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийн төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.

Тэмцээний өдөр бүртгэл хийхгүй аж. “Улаанбаатар – Марафон” олон улсын гүйлтэнд оролцохоор гадаад орноос болон хөдөө орон нутгаас ирж байгаа урьдчилан бүртгүүлсэн тамирчдад 2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 07:00 – 08:00 цагт энгэрийн дугаарыг нь олгоно.

Бүртгэлийн хуудас, гүйлтийн хураамжийг төлөх дансны дугаарыг www.ub-marathon.ub.gov.mn сайтад байршуулсан байна.

            Зургaдугаар сарын  02-ныг хүртэл 42 км, 21 км, 10 км-т оролцох хүмүүсийг Нийслэлийн Биеийн тамир спортын газарт бүртгэж байна.

 VI сарын 03-ныг дуустал бусад зайд оролцогчдыг 

  • Нийслэл, дүүргүүдийн

  • Биеийн тамир, спортын газар, хороод

  • Нийслэлийн Боловсролын газар

  • Монголын Хөнгөн атлетикийн холбоо

  • Монголын Хэт холын Марафон гүйлтийн холбоо

  • “Ар Монгол трайвэл” групп ("Ар Монгол трайвэл" групп нь гадаад хүмүүсийг өөрийн байрандаа бүртгэнэ.)

  • Монголын Залуучуудын холбоо

  • Монголын Оюутны холбооны байранд тус тус бүртгэнэ.

Анхаарах зүйлс    

Гүйлтэнд оролцох хүмүүс дээрх газруудад биеэр ирэх эсвэл www.ub-marathon.ub.gov.mn  хуудас руу хандаж бүртгүүлж болно.

- 1.5 км, 5 км зайд оролцох хүмүүс төлбөрийн хураамжаас сонголт хийх боломжтой. 2000 төгрөг (зөвхөн энгэрийн дугаар), 20000 төгрөг (энгэрийн дугаар, футболк, малгай)

- 10 км-ээс дээш зайд оролцох хүмүүс 20000 төгрөг төлнө.

·      Хураамжаа төлсөн гүйгчдийн бүртгэлийг баталгаажуулж энгэрийн дугаар, футболк, малгай олгоно. Хураамж төлөөгүй гүйгчдэд энгэрийн дугаар олгохгүй бөгөөд дугаар аваагүй гүйгчдийг барианд барихгүй ба амжилтыг тооцохгүй. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ тусламжийг авах боломжгүй.

·      Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн  хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна. Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.

·      Чингисийн талбай руу орох, гарах хөдөлгөөнийг 8:30 минутад хязгаарлан хаах тул гүйлтэнд оролцогчид Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, гарааны шугамын ард 8:30 минутаас өмнө ирж байрлалаа эзэлсэн байна. Гүйгчдийн  бүртгэлд хамрагдсан дарааллыг харгалзан гарааны шугамны ард байрлуулна.  

ШАГНАЛ

Марафон гүйлтэд 1-3 дугаар байр эзэлсэн тамирчдыг алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар  шагнана.

Хагас буюу бүтэн марафоны 21095 м, 42195 м зайд гүйж эхний 1-3 дугаар байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр, 4-10 дугаар байр эзэлсэн гүйгчдийг дурсгалын медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнана.

Бүтэн марафон /42195 м/ гүйлтийн шагнал:    

I байр

10.000.000₮

II байр

8.000.000₮

III байр

6.000.000₮

 IV-Х байр

200.000 – 400.000₮

Хагас марафон /21095 м/ гүйлтийн шагнал:    

I байр

5.000.000₮

II байр

4.000.000₮

III байр

3.000.000₮

IV-Х байр

150.000 - 200.000₮

5000 м, 10000 м зайд гүйж эхний 1-3 дугаар байрт шалгарсан эрэгтэй, эмэгтэй тамирчдыг өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналаар, 4-8 дугаар байрт шалгарсан тамирчдыг дурсгалын медаль, мөнгөн шагнал, өргөмжлөлөөр шагнана.

10000 метрийн зайн гүйлтийн  шагнал:            

I байр

500.000₮

II байр

400.000₮

III байр

300.000₮

IV-VIII байр

100.000 - 150.000₮

5000 метрийн  зайн  гүйлтийн  шагнал:            

I байр

300.000₮

II байр

250.000₮

III байр

200.000₮

IV-VIII байр

50.000 - 100.000₮

                                     

ГҮЙЛТИЙН ХӨТӨЛБӨР

 

07:00-08:00

Тэмцээн болох өдөр хөдөө, орон нутгаас болон гадаадаас хүрэлцэн ирсэн урьдчилан онлайн бүртгэлд хамрагдсан оролцогчдыг бүртгэж, оролцогчийн уут олгох /42 км 195 м, 21 км 095 м зайд гүйгчдэд хамаатай/

09:00

Нэгдсэн гараа:    42 км 195 м, 21км 095м, 10км, 5км, 1.5 км

11:00-11:30

Шагнал гардуулах ажиллагаа: 1.5 км, 5км, 10км

13:30-14:00 

Шагнал гардуулах ажиллагаа: 21км 095м, 42 км 195 м

16:00

Бариа хаах ажиллагаа: Барианд орох тогтоосон хугацаа - 42 км 195 м – 6 цаг.

 

ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

"Улаанбаатар - Марафон-2016" олон улсын гүйлтийн үеэр малгай, футболк, алчуур, ус,  дурсгалын медаль зэргийг худалдаалах цэгүүд ажиллана.

ГАРААНЫ ГАЗАР ЯАЖ ОЧИХ ВЭ

 

Автомашинаар:  Гүйлтийн замын план зургаар гудамж, замыг хаасан бүдүүвчийг бодолцоорой. 

Гараа, Бариа нь Чингис хааны талбайн Дуурь бүжгийн эрдмийн театрын баруун хойд өнцөгт байрлана.

ЗАЙ

1.  

Гараа /Дуурийн театрын хойд өнцөг/

0

2.

Урд уулзварын /төгсгөл/                           

0,1

3.

Төв шуудан уулзвар /эхлэл/                    

0,3

4.

Төв шуудан /хаалга/                                

0,4

5.

Цэцэг төвийн уулзвар /эхлэл/               

0,7

6.

Мөнгөн завъяа дэлгүүр                        

1

7.

Их дэлгүүр гарц                                    

1,1

8.

"Hope" шүдний эмнэлэг /эргэлт/            

1,7

9.

Гэрлэн дохио хойд уулзвар                   

2

10.

Бөмбөгөр                                                

2,1

11.

Гэсэр уулзвар                                         

2,5

12.

Бишрэлт дэлгүүр                                    

2,6

13.

ЧД ЗДТГ                                                   

2,9

14.

Зоос гоёлын урд                                    

3,3

15.

Түүхийн музей                                        

3,5

16.

ЗГОрдоны уулзвар /эхлэл/                     

3,7

17.

ШУТИС-ийн уулзвар                              

4

18.

БТДС-ийн хойно                                      

4,6

19.

Анод банк                                                

5

20.

Тунелийн дунд                                           

5,4

21.

Тунелийн уулзварын төгсгөл                  

5,6

22.

Баянцээл дэлгүүр                                  

5,9

23.

4-н замын уулзвар                                    

6

24.

Англи элчин                                              

6,3

25.

Бөхийн өргөө /уулзвар эхлэл/                  

6,7

26.

ХААЯ-ны төв хаалга                                  

6,9

27.

Ионсей эмнэлэг                                          

7,4

28.

МУБИСургуулийн уулзвар                          

7,6

29.

MCS /уулзвар эхлэл/                                  

7,9

30.

Бариа /Дуурийн театрын хойд өнцөг/        

8

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
10
36
49
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.