UBLife Logo
Newsfeed

Бусдын Netflix хаягийг ашигладаг хүмүүсээс нэмэлт хураамж авдаг болно

Ub.life
Ub.life
Бусдын Netflix хаягийг ашигладаг хүмүүсээс нэмэлт хураамж авдаг болно

Netflix-ийн нууц үгээ найзууддаа тараан, нэг хаягийг олуулаа хуваан хэрэглэдэг үү? Тэгвэл “сайхан цаг” эцэс болж магадгүй болжээ. “Нэг хаягийг зөвхөн гэр бүлийн хүмүүс дундаа хэрэглэх ёстой” гэсэн дүрэм байдаг ч хүмүүс тэр бүр дагаж мөрддөггүй. Тэгвэл тус компани бусдын хаягийг төлбөр төлөлгүй ашигладаг хүмүүсээс нэмэлт төлбөр авдаг болохоор жилийн турш судалжээ.

Уг ажлын хүрээнд Чили, Коста-Рика, Перу улсад “нэмэлт гишүүн” (extra member) болон “профайл шилжүүлэх” (profile transfer) гэх хоёр шинэчлэлийг хоёр долоо хоногийн турш хэрэгжүүлжээ. “Нэмэлт гишүүн” шинэчлэл нь тухайн хаягийг хэрэглэдэг гэр бүлийн бус гишүүн нэмэлт 3 долларын хураамж төлөх заавартай. Харин “Профайл шилжүүлэх” шинэчлэл нь бусад хэрэглэгчийн мэдээллийг (санал болгосон кино, киноны жагсаалт) нэмэлт хэрэглэгчид шилжүүлэх боломжтой болох юм. 

Netflix компани уг шинэчлэлүүдийг хийснээрээ кино уран бүтээлчдэд хувь нэмэр оруулж, шинэ, чанартай уран бүтээл хийхэд нь тус болно гэж үзжээ. Гэвч хөрөнгө оруулагчид үүнийг эрсдэлтэй алхам гэж үзсэний зэрэгцээ тус компаний хувьцаа энэ жил 42 хувиар унаад буй.

Энэхүү шинэчлэлүүд нь одоогоор туршилтын үе дээрээ явагдаж байгаа бөгөөд бусад орнуудад хэзээ хэрэгжиж эхлэх нь тодорхойгүй байна.

Нийтэлсэн: Э.Талстболор

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
3
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.