Ням гарагт /2022.03.27/ болох 94 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолоос 24 номинацид шилдэг 25 жүжигчин, найруулагч, уран бүтээлчдийн бүрэлдэхүүн шалгарах болно. Тэд бүгд шилдгүүдэд олгодог "Оскарын бэлэг" буюу 140,000 долларын үнэ бүхий тансаг бэлгийн багцийг гардан авах юм. Харин уг багцад юу юу багтсан гээч?
1. Шотландын “Turin” шилтгээний эрхийн бичиг
Үнэ: 50,000 доллар
1659 онд баригдсан 10 унтлагын өрөөтэй “Turin” шилтгээнд 3 хонох эрхийн бичиг. Уг үйлчилгээнд зочдыг угтан авах, өглөө өдөр оройн зоог, амталгаа зэрэг багтсан.

2. Барилгын компаний эрх
Үнэ: 25,000 доллар
Тансаг зэрэглэлийн захиалгат орон сууц барих, засварлах чиглэлээр мэргэшсэн барилга, бүтээн байгуулалтын компани нь Оскарын ялагчдийн дараагийн төслийн засвар, дизайныг үнэ төлбөргүй хийж өгөх юм.

3. “Golden Door” амралтын газрын эрхийн бичиг
Үнэ: 15,600 доллар
"Golden Door" тансаг зэрэглэлийн амралтын газарт дөрвөн хоног амрах эрх. Амралтын турш зочдод өдөр бүр массаж хийлгэх, явган аялах, фитнес, рашаан сувилал, тансаг хоолоор үйлчлүүлэх эрх дагалдана.

4. “3D Wellness Retreat” эрх
Үнэ: 15,000 доллар
Энэхүү гурван өдрийн тансаг, цогц эрүүл мэндийн амралтад бясалгал, иог, "аура цэвэрлэх" гэх мэт үйлчилгээ багтана.

5. “Art Lipo”
Үнэ: 12,000 доллар
Зураач, уран барималч асан Доктор Томас Сугийн эзэмшдэг Флоридагийн гоо сайхны мэс заслын компаниас үйлчилгээ авах эрх.
6. “Dr. Konstantin Vasyukevich”-ийн үйлчилгээ
Үнэ: 10,000 доллар
Доктор Васюкевичийн эмнэлэг нь арьсны лазераар нөхөн сэргээх, залуужуулах тарилга/филлер, ботокс гэх мэт эмчилгээ, үйлчилгээг үзүүлдэг.

7. “Kayote Joseph” бясалгалын үйлчилгээ
Үнэ: 1,200 доллар
Мехико хотод байрладаг Кайоте Жозеф компани нь бясалгал, амар амгалангийн тусламжтайгаар үйлчлүүлэгчдийн сэтгэл санааг дэмждэг.

8. “Oxygenetix” бэлгийн эрх
Үнэ: 1,200 доллар
Зуун настын гелиэр хийсэн “Oxygenetix” брэндийн бүтээгдэхүүний нэг жилийн хэрэглээ.

9. "Өөрийгөө хайрлахуй" сургалтын эрх
Үнэ: 1,111 доллар
Төрөл бүрийн айдас, сэтгэл тавгүй байдлыг үгүй болгоход тус болох Никола Фернандесийн "Өөрийгөө хайрлахуй " хэмээх багц сургалт.

10. “HempHera” гоо сайхны бүтээгдэхүүн
Үнэ: 1,040 доллар
Уг бэлгийн багцад HempHera брэндийн нүүр цэвэрлэгч, тоник, серум, чийгшүүлэгч зэрэг хамгийн их борлуулалттай бүтээгдэхүүнүүд багтжээ.

Эх сурвалж: Forbes
Нийтэлсэн: Э.Талсболор