UBLife Logo
Newsfeed

Дэлхийн хамгийн уйтгартай ажлаар "дата аналист", хамгийн уйтгартай хоббигоор "унтах" тодорчээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Дэлхийн хамгийн уйтгартай ажлаар "дата аналист", хамгийн уйтгартай хоббигоор "унтах" тодорчээ

Их Британийн Эссексийн болон Лондонгийн их сургуулийн сэтгэл судлаачдын явуулсан судалгаагаар  дэлхийн хамгийн уйтгартай мэргэжилтнээр дата аналистууд тодорчээ. Хэдийгээр дататай ажиллах нь үр бүтээмжтэй ажиллахад нөлөөлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг ч хамгийн их уйдах магадлалтай, залхуутай ажил болох нь уг судалгаагаар харагдсан гэнэ. 

Гэвч хамгийн өндөр цалинтай ажил мэргэжлүүдийн тоонд дата аналист дээгүүр бичигддэгийг мартаж болохгүй ээ. Судлаачид дата аналистуудыг өөртөө анхаарч, чөлөөт цагаа үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрүүлж, "амьдрахыг" зөвлөсөн байна. 

Жижиг хотод, өдрийн 8-12 цаг дата аналистаар ажилладаг, чөлөөт цагаараа зөвхөн унтах юм уу, зурагт үздэг хүмүүсийг "хамгийн уйтгартай хүн" хэмээн тодорхойлоод сэтгэлээр унах, уйдах, залхах өндөр магадлалтайг онцолжээ. 

Уг жагсаалтад мөн нягтлан бодох бүртгэл, татвар, даатгал, цэвэрлэгээ, банкны салбарын мэргэжлүүд багтжээ.

Харин хамгийн уйтгартай 5 хоббигоор унтах, шашин шүтэх, зурагт үзэх, амьтан харах, математик бодох бичигдсэн байна. 

Эх сурвалж: Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
8
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...