UBLife Logo
Newsfeed

Ээж болоход хэзээ ч оройтдоггүйг баталсан 15 АЛДАРТАН

Ub.life
Ub.life
Ээж болоход хэзээ ч оройтдоггүйг баталсан 15 АЛДАРТАН

“Ээж” байх хариуцлагатай үүргийг ажил, хувийн карьертайгаа хослуулж, эмэгтэй хүний настай холбоотой хэвшмэл ойлголтыг эвдэн 40 нас давсан хойноо ээж болсон 15 алдартантай танилцацгаая. 

1. Наоми Ваттс

39 болон 40 насандаа хоёр хүү төрүүлж ээж болсон Английн жүжигчин, кино продюсер Наоми Ваттс өөрийн цахим хаягтаа гэр бүлтэйгээ хамтдаа аз жаргалтай байгаа зургуудаа хуваалцжээ. 

2. Гвэн Стефани 

Гвэн Стефани, Гэйвн Рөүздэйл нар 2014 онд хүүтэй болсон бөгөөд дуучин бүсгүй “44 насанд минь ирсэн Аполло хүү минь миний гайхамшиг” хэмээн ярьжээ. 

3. Жулианна Мур 

Жулианна 2002 онд 41 настайдаа охиноо төрүүлсэн билээ. Тэрбээр гэр бүл төлөвлөлтийг идэвхтэй дэмжигч юм. 

4. Кристий Бринклий 

Америкийн загвар өмсөгч Кристий Бринклий гурван хүүхэдтэй ба 1998 онд охин Сэйлор Лийгээ төрүүлэхдээ 44 настай байжээ. Мөн охиноо төрүүлэхээс өмнө хэд хэдэн удаа зулбасан тухайгаа хуваалцсан юм. 

5. Брук шилдс 

Алдарт жүжигчин бүсгүй жирэмсэн байхдаа хэд хэдэн удаа зулбаж итгэл алдраад байсан ч үр тогтоох эмчилгээ амжилттай болж, 2006 онд 40 насандаа охиноо өлгийдөн авчээ.

6. Салма Хаеэк 

2007 онд франц бизнесмэнтэй сүй тавьсан жүжигчин бүсгүй тус жилдээ буюу 41 насандаа охиноо төрүүлсэн юм. Хос хоёр удалгүй Парист Валентины өдрөөр хуримаа хийсэн билээ. 

7. Рачел Зоу 

39 настайдаа ээж болсон алдартай загвар зохион бүтээгч Рачел нэгэн ярилцлагадаа огт төлөвлөөгүй байхдаа хүүгээ төрүүлсэн ч харах төдийд л хайр минь улам ундарч байсан гэжээ. Тэрбээр 2013 онд 42 настайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн юмсанж. 

8. Селин Дион 

Тэрбээр 2001 онд үр шилжүүлэн суулгах эмчилгээгээр анхны хүүхдээ төрүүлж байжээ. Үүний дараа 2010 онд 42 настайдаа ихэр хөвгүүдээ өлгийдөн авсан билээ. 

9. Ким Бейсингер

Ким Бейсингер экс нөхөр Алек Балдвин хоёрын охин Ирланд өдгөө амжилттай загвар өмсөгч, жүжигчин билээ. Ким 1995 онд 41 настайдаа охиноо төрүүлсэн ба хос хоёр 2000 онд тусдаа амьдарч эхлэн 2002 онд албан ёсоор салсан юм. 

10. Ума Турман 

“Kill Bill” киногоор үзэгчдэд танигдсан Ума Турман, түүний нөхөр Этан Хок хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй билээ. Тэрбээр Этан Хокоос салсны дараа гурав дахь амьдралаа зохиож Бүссон Турматай хамтын амьдралыг эхэлсэн юм. 2012 онд Луна хэмээх охинтой болсон нь жүжигчин бүсгүйн гурав дахь хүүхэд нь билээ. 

11. Тина Фей

Алтан бөмбөрцгийн шагналт комедиан Тина Фей 2011 онд 41 настайдаа хоёр дахь хүүхдээ төрүүлсэн. 

12. Алисса Милано 

Ээж болохыг удаан хүсэж мөрөөдөж явсан жүжигчин бүсгүй 41 насандаа охин Элизабеллагаа төрүүлжээ. 

13. Хелен Хант

2003 онд 40 нас хүрсэн жилдээ том охин Макена Лейгээ төрүүлсэн байна.

14. Мадонна

Попын хатан Мадонна 2006 онд хоёр дахь хүүхэд Роккогоо 42 насандаа төрүүлж байжээ. Үүний дараа тэрбээр хэд хэдэн хүүхэд өргөж авсан бөгөөд өдгөө 6 хүүхдийн ээж болжээ.

15. Хайли Берри 

Анхны хүүхдээ 41 насандаа төрүүлж бага хүүгээ 47 настайдаа өлгийдөн авжээ. 47 насандаа жирэмсэн болсон нь үнэхээр цочирдмоор байсан гэдгээ хожим ярьжээ.

Эх сурвалж: brightside.me

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.