Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Дэлхийн бүх улсад очиж үзсэн уганда эмэгтэйн аяллаас ойлгосон 4 зүйл


Америк-уганда гаралтай Жессика Набонго 2016-2019 оны хооронд НҮБ-ын гишүүн 193 орноор аялсан туршлагаасаа хуваалцжээ. Жессика энэ аяллаараа 450 гаруй удаа нисэж, 1.6 сая  километр зам туулжээ.Тэрбээр аяллынхаа талаар “The Catch Me If You Can” нэртэй  ном гаргасан ба thecatchmeifyoucan YouTube сувагтаа влог хийдэг аж. 

Зориг сорьсон сорилтууд

Жессика зургаадугаар сарын 14-нд “The Catch Me If You Can” номынхоо нээлтийг хийжээ. Тэрбээр номоо бичих болсон шалтгаанаа, “Маш цөөхөн өнгөт арьстай хүн дэлхийг тойрон  аялсан. Бид дэлхийг цагаан арьстнуудын өнцгөөр харсаар ирлээ. Бид хоорондоо үнэхээр ялгаатай бөгөөд бидний туулсан зүйл яах аргагүй өвөрмөц бөгөөд өөр гэдгийг ойлгосон” гэжээ. Мөн Жессика өнгөт арьстай эмэгтэйн үүднээс өөрийнхөө зургийг номдоо ашигласан нь шинэлэг зүйл болжээ.

Өөрийн орон зай

“Одоо болтол онгоцонд суухад би 300 зорчигч дундаас ганцаараа өнгөт арьстан байх нь олонтоо байна. Өнгөт арьстнууд энд хамт оршиж байгаа гэдгийг би бусдад ойлгуулж, түгээхийг хүсэж байна. Мөн хүмүүсийн тэр бүр аялаад  байдаггүй нуугдмал газруудыг влогоороо дамжуулан хүргэхийг оролдсон. Гэхдээ инфлюенсерын хувиар юуг, яаж хуваалцахаа анхаарах хэрэгтэйг ч ойлгосон. Жишээ нь, би Хавайн Мауи арал дээр нэг их хүний хөл хүрээгүй гайхалтай ой олсон ч үүнийг бусдад тараахыг хүсээгүй. Учир нь энэ ойд юу болох нь ойлгомжтой шүү дээ” гэжээ. Жессика Афганистан дахь Хазрат Алигийн сүм, Мазар-и-Шарифын хойд зүгт байх Цэнхэр сүм, Ираны эртний хот Йездыг хүмүүсийн бараг мэддэггүй, аялахад тохиромжтой үзэсгэлэнтэй газар хэмээн дурджээ.

Нууц зэвсэг

“Америк, Уганда хоёр улсын паспорттой байсан маань миний нууц зэвсэг байсан гэж хэлж болно. Учир нь америкчууд Иран руу аялахад хэцүү байдаг. Түүнчлэн АНУ иргэдээ Хойд Солонгост зорчихыг хориглодог. Гэхдээ би Уганда улсын паспорттой  учраас хил давж чадсан. Мөн хүн бүхэн дэлхийг тойрох  хүсэлгүй байж болно. Гэхдээ би энэ галзуу мөрөөдлөө гүйцээж чадсан юм чинь та бүгдийн мөрөөдөл ч биелэх боломжтой” гэж ярьсан байна.

Дэлхийтэй холбогдох боломж

“Аялж явахдаа маш олон хүнтэй танилцсан. Хэрэв өөрөө нээлттэй байж чадвал найз нөхөд, цаашлаад гэр бүл шиг дотно болж чадна. Эдгээр хүмүүстэй тогтоосон холбоо маань яг л дэлхийн өнцөг булан бүрд жижигхэн гэр барьж байгаа мэт санагддаг” гэжээ. Гэвч цар тахал эхлэхэд хүмүүсийн эелдэг зан хувирч, онгоцны тасалбарын төлөө хэрхэн “зэрлэгшиж” байхыг анзаарсан. Тиймээс нь цаашид сайн сайхан зүйлсийг л харж, түгээхийг хүсэж байна” гэжээ.

Нийтэлсэн: Т.Зулаа

Хамгийн их уншилттай
1
2023.09.08
Энэ зун Монголоор аялсан гадаад влоггеруудын хамгийн "үзүүштэй" 18 бичлэг
2
Өчигдөр
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
3
2023.09.26
Ганцаардлаа нуух гэж чимээгүйхэн хичээж буй хүний 9 шинж
холбоотой мэдээ
1
Өчигдөр
МУГЖ С.Жавхлангийн тоглолт монголчуудыг бүх нийтээр нь “огшоож” буйг батлах 15 пост
2
Өчигдөр
“Улаанбаатар” кино наадмын үзвэрүүд гурван кинотеатрт гарна
3
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы 65-аас дээш насны өвөө нар нийлэн "хөвгүүдийн" хамтлаг байгуулжээ
2
3 өдрийн өмнө
“Дамблдор” буюу жүжигчин Майкл Гэмбон 82 насандаа таалал төгсжээ
3
4 өдрийн өмнө
Өдөр тутмын амьдралдаа зав гарган дуртай зүйлээ хийх 8 АЛХАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.