Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Money Heist цувралын солонгос хувилбартай холбоотой 10 БАРИМТ


Өнгөрсөн онд Squid Game Нетфликсийн бүх цагийн үеийн хамгийн олон хүн үзсэн цуврал болсон билээ. Өмнөд Солонгосын уран бүтээлчид энэ амжилтын араас дахин нэг хүлээлт үүсгэсэн бүтээлийг хэдхэн хоногийн өмнө цацлаа. 2017 онд гарсан Испанийн ижил нэрт цувралын солонгос хувилбар болох “Money Heist: Korea – Joint Economic Area”-г Ким Хон Сун найруулж, Рю Ён Жэ зохиолыг нь бичжээ. 

Цувралд Солонгосын хойгт орших Эдийн засгийн хамтарсан бүсээс дөрвөн их наяд вон дээрэмдэхээр нэгдсэн бүлгийн талаар гардаг. Энэ ажиллагааг өөрийгөө Профессор хэмээн нэрлэсэн этгээд санаачлах бөгөөд түүний багт Берлин, Токио, Москва, Денвер, Найроби, Рио, Хелсинки, Осло нар нэгдэнэ. 

Ингээд цувралтай холбоотой зарим сонирхолтой баримтуудыг хүргэж байна. 

Эх цувралыг найруулсан Алекс Пина солонгост хувилбарт оролцжээ

'Money Heist' цувралын испани хувилбарыг найруулсан Алекст Пина солонгос хувилбарт гүйцэтгэх продюсероор ажиллахын зэрэгцээ нэгдүгээр ангийн зохиолыг бичихэд оролцжээ. 

Солонгосын хойгт гарсан хамгийн том дээрэм

Тэдний Солонгосын Гаалийн нэгдсэн газраас дээрэмдэхээр зорьж буй мөнгөний хэмжээ нь дөрвөн их наяд вон. Эх цувралд хулгайлах мөнгөө 2.4 тэрбум евро болгож хөрвүүлсэн учраас солонгос хувилбарт мөн вон болгон өөрчилсөн гэж зохиолч Рю Ён Жэ тайлбарлажээ. 

Зохиомол бүс нутгийг бий болгожээ

Солонгос хувилбарын бүтэн нэр нь “Money Heist: Korea – Joint Economic Area" билээ. Joint Economic Area буюу "Эдийн засгийн хамтарсан бүс" нь Хойд болон Өмнөд Солонгосын хилийн заагт байрладаг бөгөөд хоёр талын нийгэм, эдийн засгийн зөрчилдөөнийг шийдвэрлэх зорилготой бүс аж. Солонгосын шинээр байгуулагдсан Засгийн газар уг бүсийг шинэ эдийн засаг, шинэ мөнгөн тэмдэгт бий болгох зорилгоор ашиглаж байгаа нь кинонд дүрслэгддэг. Гэвч энэ нь бодит амьдрал дээр байдаггүй, зохиомол газар юм. 

Дээрэмчид Солонгосын уламжлалт 'Hahoe' багийг зүүжээ

'Money Heist'-ийн испани хувилбарт дээрэмчид Испанийн зураач Сальвадор Далигийн царайнаас санаа авсан баг өмсдөг. Харин солонгос хувилбарт дээрэмчид "Бурхдад зориулсан бүжгийн жүжиг" (하회별신굿탈놀이)-ийн үеэр жүжигчдийн өмсдөг Солонгосын уламжлалт баг болох "Hahoe"-г зүүжээ. Энэ нь шүүмжлэл, асар их хүч чадлын мэдрэмж зэргийн бэлгэдэл хэмээжээ. 

Профессор

Цувралын зангилаа болох Профессорын дүрд тоглосон жүжигчин Ёо Жи Тэг бид “Ditto”, “Oldboy” зэрэг бүтээлүүдээр нь эчнээ таних билээ. Бүлэг дээрэмчдийг удирдан зохион байгуулж буй тэр дээрмийн үеэр хэн ч амиа алдах ёсгүй, ямар ч хохирогч байж болохгүй гэсэн дүрмийг чанд баримтлахыг хичээдэг. 

Үзэгчдэд танил Берлиний дүр

218 дугаартай тоглогч эргэн ирлээ! Squid Game цувралд Чо Сан Угийн дүрд тоглосон жүжигчин Пак Хэ Сү уг цувралд Берлиний дүрд тогложээ. Өмнө нь тэрбээр “Prison Playbook”,  “Memories of the Alhambra”, “Persona” зэрэг бүтээлүүдэд дүр бүтээж байсан юм. 

Испани хувилбараас сэдэвлэсэн дүрүүд

Дээрэмчдийн бүлэгт нэгдсэн Москва, Денвер нь эцэг хүү хоёр бөгөөд эх хувилбараас шууд санаа авсан дүрүүд юм. Хүү Денверийн дүрд Ким Жи Хун, эцэг Москвагийн дүрд Ли Вон Жонг чадварлаг тогложээ.

"Улаан комбинзон өмсөж, баг зүүсэн нь жүжиглэхэд тухтай болгосон"

“To The Beautiful You”, “Secretly Greatly” зэрэг бүтээлүүдээр танигдсан Ли Хён Ү тус цувралд хакер Риогийн дүрд тогложээ. Ли Хён Ү "Улаан комбинзон өмсөж, баг зүүсний ачаар өөртэй итгэлтэй болж, жүжиглэхэд ч тухтай байсан. Учир нь хүмүүс миний нүүрний хувирлыг харж чадахгүй шүү дээ" гэж хэвлэлийн бага хурлын үеэр ярьжээ. 

Жүжигчид аялгаа засахын тулд мэргэжлийн дасгалжуулагчтай ажилласан

Дүрүүд Солонгосын өөр өөр нутгаас ирсэн нь тэдний аялгаас шууд л мэдрэгддэг. Тэгвэл жүжигчид нутгийн аялгаар ярихын тулд мэргэжлийн хүнтэй ажилласан гэнэ. Жишээ нь, Ли Жүн Жэ Хойд Солонгосоос ирсэн Берлиний дүрийг үнэмшилтэй болгохын тулд пхеньян, хамгён аялгад суралцсан бол Өмнөд Солонгосын Кёнсан мужаас гаралтай эцэг хүү Москва, Денверийн дүрийг бүтээсэн жүжигчид мөн л кёнсү аялгыг сурах хэрэг гарсан байна. 

Жүжигчид бодит амьдрал дээр ч ойр дотно харилцаатай 

Түүхэн дэх хамгийн том дээрмийг хийхээр зориг шулуудсан тэдний хооронд илэрхий хурцадмал байдал үүсэж байгаагаар кинонд дүрслэгддэг ч бодит амьдрал дээр жүжигчид ойр дотно харилцаатай байсан гэжээ. Жишээлбэл, Найробигийн дүрд тоглосон Жан Юн Жу хамтарч ажилласан жүжигчдээ гэртээ урьж, мөн бие биеийхээ жүжиглэлтийг хамт давтаж, хянаж, хоорондоо санаагаа илэн далангүй хуваалцдаг байсан гэнэ. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
Өчигдөр
Роберт Паттинсон, Сүки Уотерхаус нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа
3
Уржигдар
"Apocalypto" киноны жүжигчид одоо ямар болсон бэ?
санал болгох
1
1 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
2
4 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ
3
Өчигдөр
Playlist: Цасан шуурганаар сонсоход хамгийн тохиромжтой 11 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.