Game of Thrones-ийн ертөнц эргэн ирж, House of the Dragon цувралын гуравдугаар бүлэг Төмөр сэнтийг тойрсон хамгийн цуст дайныг эхлүүлээд байна. Хэрэв та шинэ бүлгийг үзэх гэж байгаа бол эдгээр баримтуудыг мэдээд авбал үйл явдал илүү ойлгомжтой санагдах болно.
1. Дайн одоо л жинхэнэ утгаараа эхэлж байна

Хоёрдугаар бүлэг төгсөхөд Рэйнира болон Эйгон II-ын талууд бүрэн утгааргаа дайнд орсон.
Гуравдугаар бүлэгт Вестеросын бараг бүх том язгууртан аль нэг талд нэгдэж, "Dance of the Dragons" хамгийн цуст үе шатандаа орно.
2. Шинэ луунууд анх удаа дэлгэцэнд гарна

Өмнөх бүлгүүдэд нэр нь л дурдагдаж байсан хэд хэдэн хүчирхэг луу гуравдугаар бүлэгт гарч ирж байна.
Мөн шинэ "dragonrider" буюу луу унагчид нэмэгдэх бөгөөд энэ нь хүчний харьцааг эрс өөрчилнө.
3. Dragonseed-үүдийн түүх эхэлнэ

Рэйнира Таргариен цустай байж болзошгүй энгийн хүмүүсийг луу унахыг урьдаг. Эдгээр хүмүүсийг Dragonseed гэж нэрлэдэг бөгөөд тэдний зарим нь дайны хамгийн чухал дүрүүд болдог.
4. Дайны хамгийн том тулаануудыг харуулна

Зохиолчид гуравдугаар бүлгийг өмнөхөөсөө илүү том хэмжээний тулаануудтай байхаар төлөвлөсөн.
Зөвхөн хоёр луу бус, хэд хэдэн луу нэгэн зэрэг тулалдах хэсгүүд гарах учраас визуал эффект ч шинэ түвшинд хүрч байна.
5. Дүрүүдийн үнэн төрх илүү тодорно

Хоёрдугаар бүлэгт олон дүр сайн, муу гэсэн хоёр туйлд харагддаг байсан бол гуравдугаар бүлэгт тэдний шийдвэрүүд улам төвөгтэй болно.
Энэ цувралд "баатар" гэж бараг байдаггүй гэдгийг дахин сануулах улирал байх болно.
6. Рэйнирагийн хамгийн хүнд сорилтууд эхэлнэ

Тэр зөвхөн хаан ширээг хамгаалахаас гадна холбоотнуудаа алдах, урвалттай нүүр тулах, гэр бүлийнхээ төлөө аймшигтай шийдвэр гаргах шаардлагатай болно.
7. Монгол орчуулгаар шууд үзэх боломжтой
HOTD цувралын цоо шинэ 3-р бүлэг яг одоо дэлхий даяар нээлтээ хийн, ангиуд даваа гараг бүр цацагдаж байна. Цувралын бүх анги дунд хамгийн өндөр үнэлгээтэй ангиуд энэ бүлэг дээр гарч байгаа. Харин та цувралыг хаанаас үзэх вэ гэж бодож байвал монгол хадмалтайгаар, албан ёсны эрхтэйгээр Юнивишн дэх HBO Max апп-аас үзээрэй.
Та Юнивишнийн шинэчлэгдсэн L+ багцыг идэвхжүүлчихвэл HBO Max апп-ийн эрх танд дагалдан ирж, цувралаа тэр эрхээрээ үзэх боломжтой шүү. Монголчууд маань дэлхийн кино платформоос Монгол хадмалаар киногоо үзэх боломжтой болж байна.
8. Луунууд аюулд өртөж байна

Гуравдугаар бүлэгт Таргариены хамгийн хүчирхэг зэвсэг байсан луунууд олноороо амь үрэгдэж эхлэх бөгөөд энэ нь угсаатны уналтын эхлэл болдог.
9. Шинэ дүрүүд олноор нэмэгдэнэ

Дайны цар хүрээ тэлэхийн хэрээр Вестеросын бусад бүс нутгийн ноёд, баатрууд, Таргариены төрөл садан, шинэ холбоотнууд түүхийн хэсгүүдэд орж ирнэ.
Өмнөх хоёр бүлгээс илүү олон шинэ дүртэй улирал болох төлөвтэй.
10. Зохиолчдын хэлснээр энэ бол хамгийн том улирал

Цувралын продюсерууд гуравдугаар бүлгийг өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээтэй, кино хэмжээний олон ангит бүтээл болгохоор ажиллаж буйгаа хэлсэн.
Нэг ангид хэд хэдэн томоохон үйл явдал өрнөх учраас үйл явдлын хэмнэл ч илүү хурдан байх аж.
