UBLife Logo
Кино

2026 оны эхний хагасын шилдэг япон кинонууд

2026 оны эхний хагасын шилдэг япон кинонууд

Энэ жилийн эхний хагаст гарсан шилдэг япон кинонуудыг авч үзье. Энд зөвхөн бүрэн хэмжээний бүтээлүүдийг сонгосон бөгөөд Cinema Today, Yahoo! News, Fashion Press, Eiga.com хуудсуудын мэргэжлийн шинжээч нар оролцжээ.

Романтик кинонууд

“Салах цаг ирлээ” (ほどなく、お別れです / Hodonaku, Owakare desu)

2026 оны хоёрдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн бөгөөд өнгөрсөн өвлийн гол хит.

Гол дүрүүдэд: Минами Хамабэ, Рэн Мэгүро (Snow Man хамтлагийн дуучин).

Үйл явдал: Оршуулгын ёслол гүйцэтгэгчийн тухай сэтгэл уяраасан түүх. Тэрээр хүмүүсийг сүүлийн аялалд нь үдэх бөгөөд тэдний хувийн нууцыг заримдаа тааж мэдэх ажээ. Гол баатруудын хайрын түүхийг үзэгчид ихэд магтан сайшаасан юм.

“Чиний хамгийн сүүлд үлдээсэн дуу” (君が最後に遺した歌 / Kimi ga Saigo ni Nokoshita Uta)

Найруулагч Такахиро Микигийн зохиолч Мисаки Итижёогийн романаар хийсэн сонгодог бүтээл.  Гуравдугаар сарын 20-нд нээлтээ хийсэн.

Гол дүрүүдэд: Шюнсүкэ Мичиэда (Naniwa Danshi хамтлагийн дуучин), Мэрү Нүкүми

Үйл явдал: Харуто бол нууцаар шүлэг бичдэг жирийн залуу. Тэрээр Жүн гэдэг бүсгүйтэй танилцана. Бүсгүй өвчний улмаас уншиж, бичихэд хүндрэлтэй. Тэд хамтдаа дуу зохиож эхлэх юм. Хүн бүрийг уйлуулах чадал, маш гайхамшигтай дууг нь шүүмжлэгчид ихэд магтсан байна.

“Мобүкогийн хайр” (モブ子の恋 / Mobuko no Koi)

Аканэ Тамүрагийн мангагаар хийсэн тун хөнгөхөн, хөөрхөн кино. Зургаадугаар сарын 5-нд дэлгэцэд гарсан.

Гол дүрүүдэд: Хиёри Сакүрада, Таисэй Кидо

Үйл явдал: 20 настай оюутан Нобүко Танака амьдралынхаа турш өөрийгөө хоёрдугаар зэргийн хүн гэж үзэж иржээ. Чимээгүй, даруухан. Гэвч ажлынхаа газрын залууд дурласнаас хойш тэрээр өөрчлөгдөнө.

“Бүгд шөнө дундын хайртууд” (すべて真夜中の恋人たち / Subete Mayonaka no Koibito-tachi)

Сэтгэл зүйн энэхүү хүнд бүтээл тавдугаар сард нээлтээ хийсэн. Миэко Кавакамигийн романаар найруулагч  Юкико Содэ бүтээжээ. Каннын кино наадамд уригдсан.

Гол дүрүүдэд: Юкино Кишии, Таданобу Асано

Үйл явдал: Фүюүко бол 30 настай, ганцаардсан эмэгтэй. Тэр санаатайгаар олон нийтийн сүлжээнээс зайгаа барьж, ойр дотно харилцаанаас зугтана Түүний ганц дуртай зүйл нь шөнө зугаалах. Нэг удаагийн зугаалгаар өөрөөсөө нэлээд ах эртэй танилцах юм. Энэ уулзалт түүнийг өөрчлөх болно. Том хот дахь ганцаардлын асуудлыг хөнджээ.

Тулаан, триллер, зөгнөлт кинонууд

“Сакамотогийн өдрүүд” (SAKAMOTO DAYS)

Эхний хагас жилийн гол тулаант кино. Дөрөвдүгээр сарын сүүлээр гарсан.

Гол дүрүүдэд: Мэгүро Рэн, Үэто Ая

Үйл явдал: Алдарт алуурчин Таро Сакамото хайртай бүсгүйнхээ төлөө ажлаа орхиж, жирийн дэлгүүр нээн ажиллаж эхэлнэ. Гэвч түүний толгойг амш өндрөөр үнэлсэн тул тайван амьдрал нь төгсөнө. Сакамото гэр бүлээ хамгаалах ёстой бөгөөд эхнэр нь түүнд нэг ч хүн алахгүй байхыг үүрэг болгоно.

“GOLDEN KAMUY: Абашири шоронг дайрсан нь” (ゴールデンカムイ 網走監獄襲撃編)

Түүхэн, адал явдалт киноны үргэлжлэл бөгөөд гуравдугаар сарын 13-нд нээлтээ хийсэн. Гол дүрүүдэд: Кэнто Ямазаки, Анна Ямада.

Үйл явдал: XX зууны эхэн үеийн Хоккайдо аралд нуусан айнү нарын алтны тухай домог. Японы хамгийн хатуу хамгаалалттай шоронг дайрах болно. Киноны санхүү нэмэгдсэнээр тулааны үзэгдлүүд Холливудын түвшинд хүрчээ гэж шинжээчид үзсэн.

“Сургалтын талбай: Реквием” (教場 Requiem)

Хоёрдугаар сарын 20-нд гарсан энэ улирлын хүлээлт дагуулсан бүтээл.

Гол дүрд: Японы домог Такүя Кимүра.

Үйл явдал: Өрөөсөн нүдтэй багш зааварлагч Казама Цагдаагийн академид ирсэн оюутнуудыг туршиж, сэтгэл зүйн хувьд тогтворгүй залуусыг илчилнэ. Гэхдээ түүний өөрийнх нь өнгөрсөн түүх эргэлзээтэй.

“Азгүй явдал: Театрын хувилбар” (災 劇場版 / Sai: Gekijoban)

WOWOW кабелийн сувгийн сэтгэл зүйн триллер. Теле цувралын 6 ангийг нэгтгэсэн бзрэн хэмжээний кино. Дөрвөн хүний амьдралыг сүйтгэж байгаа нууцлаг хүний түүх.

Гол дүрүүдэд: Тэрүюки Кагава, Накамүра Аннэ.

Үйл явдал: Жирийн амьдарч байсан 6 хүний зам дээр нэгэн нууцлаг хүн гарч ирнэ. Түүнтэй уулзсан хүн болгоны амьдралд гай зовлон учирна.

“Хайрцаг доторхи хонь” (箱の中の羊 / Hako no Naka no Hitsuji)

Канны кино наадмаар нээлтээ хийсэн. Сэтгэл зүйн триллер, шинжлэх ухааны зөгнөлт кино.

Гол дүрүүдэд: Нана Сэйно, Харүка Аясэ, Дайго Ямамото.

Үйл явдал: Ойрын ирээдүйд амьдарч байгаа нэгэн гэр бүлд най зовлон тохиолдоно. Хүүгээ алдсан тэр гэр бүл хүүтэй нь яг адилхан робот авахаар шийднэ. Харин тэр хүүхэд робот нь ...

Аймшгийн кино

“Хүрэн баавгай!!” (ヒグマ!!)

Энэ аймшгийн кино 2026 оны эхний хагасын хамгийн орлоготой кино байлаа. Нэгдүгээр сард гарсан.

Гол дүрүүдэд: Фүкү Сүзүки, Ван Марүи.

Үйл явдал: Аюултай, нууц бизнес эрхэлдэг хэсэг залуус Цагдаа нараас зугтан, Хоккайдод ирнэ. Гэвч тэр ойн гүнд цагдаа нараас илүү аюултай амьтан байх ажээ.

“Шөнийн хэрэг” (夜勤事件 / The Convenience Store)

Хоёрдугаар сард гарсан.

Гол дүрд: Котона Минами

Үйл явдал: Оюутан охин 24 цагийн дэлгүүрт ажилд орно. Гэвч энэ дэлгүүрт аймшигтай зүйл олон гарна. Японы нийгмийн ганцаардлыг сайн харуулсан гэж магтагдсан.

“Амтай холбоотой анкет” (口に関するアンケート / Kuchi ni Kansuru Ankete)

Жинхэнэ сэтгэл зүйн талын J-хоррор кино. Зургаадугаар сарын сүүлээр гарсан.

Гол дүрүүдэд: Рихито Итагаки, Такаши Цүнода,  Аи Ёшикава, MOMONA.  

Үйл явдал: Хэсэг оюутан зугаацаж, тоглохоор эзэнгүй оршуулгын газарт очно. Гэвч тэд ор сураггүй алга болжээ. Цагдаа нарын анхаарлыг тэдний бөглөсөн нэгэн анкет татна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ачааллаж байна...