Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Нойр, жин хасах талаар хүмүүсийн дунд түгээмэл тархсан ТАВАН буруу ойлголт


Интернэтийн хэрэглээ өргөжсөнөөр ингэх ёстой, хүмүүс тэгэх ёстой, тэгэх ч хэрэгтэй гэж бие биедээ мэдэмхийрэн үнэн худал нь мэдэгдэхгүй цуурхлууд нэмэгдсээр байна. Тэгвэл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн, нойрны талаар шинжлэх ухаанаар батлагдаагүй худал мэдээлэл, ташаа бодлоосоо салцгаая. 

“Хоолны дэглэм: Их хандалттай юм чинь үйлчилж л таарна” 

Хоолны дэглэм шим тэжээлийн хэрэглээг хязгаарлахаас гадна ихэнх тохиолдолд хүнсний бүтэн бүлгийг хориглодог. Жишээлбэл, хүмүүсийн хамгийн их барьдаг кето дэглэм гурилан бүтээгдэхүүн, буурцагт ургамал зэргийг хориглодог. Чухал микро элементүүдийг хасах нь эрүүл бус төдийгүй тодорхой хугацааны дараа жин нэмэхэд хүргэдэг. Цаашлаад ёоёо эффект буюу жингээ байнга хасаж, нэмдэг тойрогт оруулдаг ажээ.

“Орондоо утсаа оролдох энгийн л зүйл” 

Ухаалаг утаснаас цэнхэр гэрэл ялгардаг. Мелатонин хэмээх гормон хүний биеийн цагийг зохицуулдаг ба цэнхэр гэрэл орой болоогүй гэсэн мэдээг тархинд дамжуулж энэ гормон ялгарах байгалийн цагт нөлөөлдөг байна. Ийм учраас нойр хулжиж, нойрсох цаг багасаж, өдөр нойр хүрэх зэрэг сөрөг нөлөө үүсдэг. Шөнийн нойроо бүрэн аваагүй бол өдрийн ажил ч цалгарддаг шүү дээ. 

"Snooze товчийг дараад илүү удаан унтаж чадна” 

Хүн унтаж байхдаа нойрны тойрогт ордог бөгөөд сэрүүлгээр сэрэхдээ уг тойргоосоо гарч, snooze товчийг дараад дахин унтахдаа дараагийн тойрогт ордог гэнэ. Ингэснээр дараагийн сэрүүлэгт сэрэх улам л хэцүү болгодог гэж эрдэмтэд тайлбарлажээ. Үүний оронд сэрүүлгээ орноосоо хол тавиад, босож сэрүүлгээ унтраавал нойр амархан сэргэнэ.

“Гэдэсний таталт хийвэл гэдсээрээ л турна” 

Нэг цэгт төвлөрсөн дасгал хийгээд зөвхөн тэр хэсгээрээ турдаггүй. Дасгал хөдөлгөөн хийснээр биеийн бүх хэсгийн өөх шатдаг. Америкийн спорт, эм зүйн коллежийн захирал асан Анжела Смит, “Булчингийн хүчээ нэмэгдүүлэхийн тулд дасгал хийх нь зөв. Гэхдээ зөвхөн нэг цэгийн өөхийг шатаах нь боломжгүй” гэжээ. Өөрөөр хэлбэл, зөвхөн гэдсээрээ турна гэдэг хүндрэлтэй аж.

“Унтаж чадахгүй бол нүдээ аниад хэвт” 

Орондоо ороод 20 минутын дотор унтаж чадахгүй бол босох хэрэгтэй. Унтахгүй орондоо хэвтээд байх нь тархинд зүгээр хэвтэх сигнал өгдөг ба улмаар нойргүйдэлд хүргэж болзошгүй гэнэ. Орондоо унтахгүй хэвтээд л байвал улам ядардаг. Тиймээс босоод ном унших, хувцсаа эвхэх ч юм уу уйтгартай зүйл хийж бага багаар нойроо хүргэх хэрэгтэй. Мөн энэ үеэр гэрлээ бүдэг байлгаж, утас, компьютер оролдохоос татгалзаарай. 

Бэлтгэсэн: Т. Зулаа

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2 цагийн өмнө
4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
2
2 цагийн өмнө
Баасан гарагийн 15 цагаас эхлээд хүмүүсийн ааш хоёр дахин сайхан болдог
3
4 цагийн өмнө
Кино тэмдэглэл: "Into the Wild" киноноос сурах юм их бий
санал болгох
1
4 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
Өчигдөр
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.