UBLife Logo
Newsfeed

Муу зуршлаасаа болж стресстэж буйг тань илтгэх 4 шинж

Ub.life
Ub.life
Муу зуршлаасаа болж стресстэж буйг тань илтгэх 4 шинж

Хүн бүр амьдралынхаа явцад төрөл бүрийн дадал зуршилтай болдог ч муу нь сайнаасаа илүү урт хугацаанд үргэлжлэх нь бий. Өдөр тутмын муу зуршлууд "аюулын" хэмжээнд хүрч, амьдралд тань муугаар нөлөөлж, зогсоох цаг нь болсныг дараах шинжүүд илтгэнэ. 

1. Харилцаанд нөлөөлж, ямар ч харилцаанаасаа төвөгшөөх нь ихэснэАжилдаа хэтэрхий их анхаарах, ажлаасаа холдож чадахгүй амралтгүй ажиллах, ажлаасаа болж ядаргаанд орох үед таны хувийн амьдрал чимээгүйхэн "үгүйрч" байдаг. Харилцаа муудах үед үнэхээр харилцаа хөрсөн үү, эсвэл зүгээр л цаг зав багатай, ажлын стресстэй байна уу гэдгээ ялгаж салгаарай. Ажил гэлтгүй өөр бусад муу зуршлууд ч харилцааг ихээхэн сэвтээдэг. 

2. Эрүүл мэндэд нөлөөлж, илт мэдрэгдэнэТамхи татах, согтууруулах ундаа давтамжтай хэрэглэх зэрэг нь бидний сайн мэдэх хорт зуршлууд. Харин утсаа байнга оролдох дэлгэцийн донтолт нь эдгээрээс ч хортойг та мэдэх үү? Шөнийн цагаар утсаа гүйлгэн хэвтэх, утас интернэтгүй бол яахаа үл мэдэн самгардах зэрэг нь нойр хулжих, амарч чадахгүй бухимдах, байнгын гутралтай болоход нөлөөлнө. Нойрны ядаргаа үүсгэж цаашлаад архаг хууч өвчнийг хүндрүүлж болзошгүй. Нойр дутуу үед дархлаа сульдаж, төрөл бүрийн өвчин ороож эхэлнэ. 

3. Ирээдүйд нөлөөлж, өдөр тутмын аз жаргалгүй өдрүүд үргэлжилнэЭрт босох, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь ирээдүйн төлөө өнөөдөр хийж буй сайн дадлууд билээ. Харин мөнгөө хэрэггүй зүйлсэд үрэх, ажлаа хойшлуулах, залхуурах зэрэг хорт дадлыг бид өөрийн мэдэлгүй хийсээр, нэг л мэдэхэд өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болсон байдаг. 

4. Өдөр бүр хийдэг зүйлсээ цалгардуулж, муу зуршил хэвийн зүйл болж эхэлнэӨдөр бүр өглөөний цай уух, ажил руугаа алхах, адил цагт автобусанд суух гэх мэтээр амьдрал нэг талаараа төрөл бүрийн зуршлаас бүтдэг. Гэхдээ тоглоом тоглох, фэйсбүүк гүйлгэх зэрэг цаг хумсалдаг муу зуршлууд амьдралын хэвшил болсон эрүүл дадлуудад нөлөөлж эхлэхэд "байдал эвгүйтэх" болно. Өдөрт тогтмол цаг гаргаад тоглоом тоглодог байснаа ажлын цагаар тогломоор санагдаад, байн байн бодогдоод байвал хорт зуршлаа байранд нь оруулах цаг болжээ л гэсэн үг. 

Нийтэлсэн: Т. Зулаа

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
1
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.