Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Авторын булан: Ван И халуун цэгээс Монголыг зорив


Дэлхий ертөнцөд цар тахлаас илүү гай зовлон үгүй, амны хаалт гэдэг ганцхан үзэл санаан дор зурвасхан хугацаанд хүн төрөлхтөн адил тэгш амьдарч үзсэн нь ердөө өчигдөр. Харин өнөөдөр байдал байдагтаа буцаж, ковид дэргэд нь өчүүхэн хэрэг болохуйц хурцадмал төлөвт шилжээд багагүй хугацаа өнгөрч байна. Олон улсын харилцаанд шинэ дүрэм журам, хуваарилалт, хуваагдал бий болж, ямар тэнцвэр тогтоохыг бид үүнээс хойш ажиглах, оролцох болж байна. Дайн байлдаан, ковидоос улбаалан дэлхийн эдийн засгийн өсөлт гурван хувь руу бууж, ирэх онд бүр ч уруудах ийм нөхцөлөөс Монголд үзүүлэх нөлөөг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “амаргүй” гэж тодорхойлоод олон нийтийн сүлжээнд ам руугаа нэг бус алгадуулсан. “Наадмын нэвтрүүлгээр хүртэл “амаргүй” гэж ярихдаа яах вэ дээ, муу амтай” гэж.  

Хятадын дипломат бодлого хөршүүд, бүс нутаг, дэлхийд ямар байдлаар өрнөхийг Монголын талд тавих асуултын өнгө аяс, нигуураас олон улс унших оролдлого хийх нь гарцаагүй.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Монгол Улсад маргааш айлчлан ирнэ. Ван И яг одоо болзошгүй дайны эрсдэлийг шийдэх гол дүр болоод буй учраас түүний энэ өдрүүдэд хаана айлчлах, ямар мэдэгдэл хийх нь дэлхийн анхаарлын төвд байна. Хятадын Гадаад харилцааны сайдын айлчлалаас манай Засгийн газрын хүлээж буй гурван томоохон ажил өдгөө тодорхой болоод байгаа юм. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг барихад шаардлагатай хөрөнгийн асуудлыг Хятадын Засгийн газар эцэслэн шийдсэнийг Гадаад харилцааны сайд нь энд ирэхдээ уламжлах болов уу гэсэн хүлээлт манай талд бүрдээд байгаа. Эл цахилгаан станцыг барьж байгуулах ажлыг энэ онд эхлүүлбэл 2026 он гэхэд “Эрдэнэбүрэн” баруун бүсийн эрчим хүчний найдвартай эх үүсвэр болно. Хоёр дахь нь мөн эрчим хүчний төсөл. Багануур цахилгаан станцын санхүүжилтийг эцэслэн тохирох болов уу гэсэн хүлээлт байна. Гуравдугаарт, хилийн боомтуудын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, ложистикийг боловсронгуй болгох асуудал. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн олимпын үеэр Хятадын талтай уг сэдвээр урьдчилан тохиролцсон хэдий ч БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын энэ айлчлалын үеэр албан ёсны болгож гарын үсэг зурахаар баримт бичгүүдийг зэхээд байгаа юм. Тиймээс Ханги, Шивээхүрэн боомтуудаар нэвтрэх хоёр талын ачаа тээвэр саадгүй явах нөхцөл үүгээр бүрдэх болов уу гэсэн хүлээлт бидэнд бий. 

Одоогоор албаныхны л найдварт багтсан дөрөв дэх хүлээлт биелбэл Монгол Улсад ойрын ирээдүйд дэфолтын болзошгүй эрсдэлийг бууруулахад том хүчин зүйл болох юм. Хятадын Ардын банкны Монголбанктай байгуулсан 15 тэрбум юань буюу 1.8 тэрбум ам.долларын своп хэлцлийн хугацааг 2026 хүртэл сунгах манай хүсэлтэд Ван И сайд нааштай хариу өгөх, эсэх. 

Тэрхүү сумын ИТХ-ын даргаас Бээжинд тэрлэсэн захиаг Тайваньд АНУ-ын Засгийн газрын байр сууриас ангид айлчилсан Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосийн үйлдэлтэй дүйцүүлэх нь ч юу юм, гэхдээ Монгол, Хятадын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны талаарх манай байр суурийг эрх баригч намын даргынх нь хувьд ч, Засгийн газрын тэргүүнийх нь хувьд ч Л.Оюун-Эрдэнээс лавлаад мордох нь зайлшгүй.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдааны дараа Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын хийсэн мэдээлэл дотор “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажлыг нэг сумын ИТХ-ын дарга БНХАУ-ын Ши Жиньпин даргад бичиг явуулж, хоёр жил гаруй хугацаатай тасалдуулсан” гэх жигтэй өгүүлбэр олон нийтийн сүлжээнд эрчийг авсан. Тэрхүү сумын ИТХ-ын даргаас Бээжинд тэрлэсэн захиаг Тайваньд АНУ-ын Засгийн газрын байр сууриас ангид айлчилсан Төлөөлөгчдийн танхимын тэргүүн Нэнси Пелосийн үйлдэлтэй дүйцүүлэх нь ч юу юм, гэхдээ Монгол, Хятадын харилцан ойлголцол, хамтын ажиллагааны талаарх манай байр суурийг эрх баригч намын даргынх нь хувьд ч, Засгийн газрын тэргүүнийх нь хувьд ч Л.Оюун-Эрдэнээс лавлаад мордох нь зайлшгүй. Харин ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров шиг асуудалд тулгах байр сууриар хандах нь уу гэдэг анхаарал татна. Хятадын дипломат бодлого хөршүүд, бүс нутаг, дэлхийд ямар байдлаар өрнөхийг Монголын талд тавих асуултын өнгө аяс, нигуураас олон улс унших оролдлого хийх нь гарцаагүй. 

Ерөнхий сайдын томъёолсон “амаргүй” нөхцөл энэ айлчлалын дараа гэтлэн давахад хэр амар дөхөм болох нь анхаарал татаж байна.

Хэдхэн хоногийн өмнө АНУ-д хандан Тайванийн асуудлаар дэлхий нийтийн анхаарлыг татсан мэдэгдэл хийсэн эл эрхмийг бид энэ удаа дэлхийн мэдээнээс бус, үндэсний хэвлэлээр харах нь. Хоёр хөрштэй бидний хувьд хойд талын гал намжаагүй байтал өмнөдөд бас тос өрдөх хэрэг мандсан нь Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын хүрээнд яах аргагүй болгоомж сэрэмж төрүүлсээр байна. Ерөөс Хятад, Америкийн харилцаа олон улсын харилцааны чухал сэдэв, халуун цэг байсаар ирсэн, цаашид ч нэг их өөрчлөгдөхгүй. Үргэлжлэл нь дэлхийн ойрын ирээдүйн улс төр, эдийн засгийн гол шуугиан болох магадлалтай халуун цэг дээр Ван И Монгол Улсад хийх айлчлалынхаа товыг өөрчлөөгүй нь бидний хувьд анхаарал татах үйл явдал бөгөөд дипломат алхам юм. Энэ алхам дипломат бодлогын ямар өгүүлэмжтэй болох нь маргаашаас тодорхой болж эхэлнэ. Ерөнхий сайдын томъёолсон “амаргүй” нөхцөл энэ айлчлалын дараа гэтлэн давахад хэр амар дөхөм болох нь анхаарал татаж байна. 

Хамгийн их уншилттай
1
2022.09.09
Хатан хаан II Элизабетийн тухай "хайр хүргэм" 12 БАРИМТ
2
2022.09.13
Эммигийн тайзнаа Зендаяг Леонардо Ди Каприотой болзоход "хөгшдөх" тухай хошигнов
3
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
холбоотой мэдээ
1
5 цагийн өмнө
Алдуурсныг олборлогч
2
2022.09.20
“Би 2018 оны наймдугаар сарын 17-ноос шар өнгөнд дуртай болсон”
3
2022.09.16
Авторын булан: Владивосток-Лондон-Токио
санал болгох
1
4 цагийн өмнө
Хамгийн сайхан үерхлийг бүтээхэд туслах 40 "хөөрхөн" санаа
2
9 цагийн өмнө
Урлагт хайртай, урлаг сонирхогч хэн бүхэнд таалагдах "гайхалтай" 22 сайт
3
9 цагийн өмнө
Реппер, ая зохиогч, продюсер Lil Thug-E (Г.Төгөлдөр)-ийн ШИЛДЭГ 12 уран бүтээл

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.