Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Харри Стайлстай уулзуулах 6 кино


Бразилд долоо хоног хосоороо аялангаа Харри Стайлсын тоглолтыг үзэх супер шагналтай, өөр 20 мянга гаруй шагналын сантай сугалаатай хөтөлбөр Юнивишн дээр эхэлжээ. “Тоглолттой бэлэгтэй кино” цэсээс кино түрээслэн үзэх бүрд нэг оноо цуглуулж, хоёр оноогоор хүрд эргүүлэн Anker Nebula проектор, Bose BT 300 чанга яригч, киноны футболка, даавуун цүнх зэрэг бэлгээс шууд хүртэх боломжтой аж. Дээрх цэсээс кино үзэхээс гадна дурын кино багц идэвхжүүлэн нэг оноо авч болно. Нэг удаа хүрд эргүүлэхэд хоёр оноо шаардлагатай бөгөөд супер шагналын төлөө нэг оноогоор өрсөлдөх юм. Ирэх сарын 19 хүртэл хэдэн ч кино үзэж, хэдэн ч удаа хүрд эргүүлж болно. 

Бид 70 гаруй кинотой уг цэсээс юун түрүүнд сонирхууштай зургаан киног санал болгоё. 

1. Escape from Mogadishu 

"Fast&Furious" цуврал шиг, гэхдээ илүү сэтгэл догдлуулам, утга учиртай гэвэл сонирхолтой санагдаж байна уу? Түүхэн явдлаас санаа авсан “Могадишогоос оргосон нь” кинонд Өмнөд болон Умард Солонгосын элчин сайд нар улсаа НҮБ-д элсүүлэхийн төлөө Сомалигийн ерөнхийлөгчийн саналыг авахаар хөөцөлдөж буй талаар өгүүлнэ. Гэвч иргэний дайн дэгдсэн Сомалид тэр нь жижигхэн асуудал болж хувираад амиа авч гарахын төлөө бүх чадлаараа тэмцэхэд хүрэх аж. Гол дүрүүдэд нь Монголын үзэгчдэд танил дотно жүжигчид тоглосныг онцлууштай. Чамбай хийц, зохиол, өрнүүн үйл явдал бүхий энэ кино адал явдалт кино сонирхдоггүй хүмүүсийг ч хөөргөж чадна. 


2. Father of the Bride

“Загалмайлсан эцэг” киноны дүрээр нь бидний сайн мэдэх Энди Гарсиа, нэрт дуучин, жүжигчин Глориа Эстефан нар гол дүрийг нь бүтээсэн “Сүйт бүсгүйн аав” кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Эхнэртэйгээ эв эвдэрсэн Билли Хэррэра охин Софиятай нь гэрлэхээр болсон залуу болон түүний гэр бүлийнхэнтэй таарахгүй, үүнээс болж хурим сүйдэхээ дөхнө. 1950, 1991 онд хоёронтоо хийгдсэн энэхүү киноны энэ удаагийн хувилбар нь латино соёлын онцлогийг тусгаснаараа онцлог. Хуримын сэдэвтэй олон кинон дундаас таны сэтгэлд хамгаас тод үлдэх кинонуудын нэг байх болов уу. Амралтын өдөр үзэхэд бүр ч тохиромжтой. 

3. Fantastic Beasts: A Natural History

Ганц эвэрт буюу юникорн, галаар тургидаг луу гээд л үлгэр домгийн амьтад бодит ертөнцөөс хол уу, ойр уу? Эдгээр амьтдыг бүтээсэн төсөөлөл хаанаас эхтэй вэ? Хариултыг нь та энэхүү баримтат бүтээлээс аваарай. Британийн тайз, дэлгэцийн нэрт жүжигчин, нэвтрүүлэгч, зохиолч Стивен Фрай үлгэр домгийн амьтад ямар бодит амьтдаас сэдэвлэгдсэн, хэрхэн үлгэр домгийн дүрээ олсон талаар маш сонирхолтой өгүүлжээ. Таныг огтхон ч уйдаахгүй. 


4. Этгээд 

Ойн гүн дэх модон байшинд нөхөртэйгөө нүүн ирсэн Сэлэнгийн хувьд өдөр бүр нэг л хачин. Удалгүй нөхрөө ч танихаа байж, эргэн тойрон, хүрээлэн буй хүмүүс аймшгийн киноны дүрүүд мэт санагдаж эхэлнэ. “Үргээлэг 2”, “Зориг”, “Ноён эмэгтэй” зэрэг 20 гаруй киноны ерөнхий зураглаачаар ажилласан туршлагатай Б.Баатар найруулагчаар анхлан ажиллахдаа сэтгэлзүйн триллер бүтээл сонгосон нь тун сонирхолтой. Мэргэжлийн зураглаачийн найруулсан бүтээл учраас зураг авалт, өнгө нь онцлог байх болно. Дууны найруулга нь мөн тун сайн болж гэж үнэлэгдээд буй. 


5. Be My Boyfriend 

Бусдаас онц ялгарах зүйлгүй Сёнгмин сургуулийнхаа од охин Ожинад сайн, гэвч тэр нь амархан бүтчих мөрөөдөл мэдээж биш. Гэтэл нэг л өдөр санаанд оромгүй зүйл тохиож, Ожина өөрөө түүнтэй үерхье гэдэг. Тэд бусад сурагчдын атаархал, эгдүүцлийг давж, хуурамч үерхлээ жинхэлж чадах болов уу? 

Шоовдор сурагч сургуулийнхаа од хүүхэдтэй үерхдэг болсон тухай кино бид олныг үзсэн ч үргэлж сонирхсоор л байдаг. Гарааны нөхцөл нь дутмаг, эгэл гэгдсэн нэгэн бүтээж чадахгүй гэж бүгдийн бодсоныг бүтээж, олны анхааралд цойлон гарч ирэхийг харахад сэтгэл "цаддаг" учраас тэр биз ээ. 


6. Clapboard Jungle

Кино төсөл үзэгчдэд хүрэх хүртлээ ямар зам туулдаг талаар та бодож байсан уу? Асар том төсөвтэй, блокбастер кино бол тусдаа хэрэг. Харин энтертайнмент гэхээсээ илүү, үзэгчдийн мэдрэмж, оюун санааны хязгаарыг тэлэхэд чиглэж, найруулагч, бүтээгчийн давтагдашгүй хэв маягийг чухалчилдаг инди киног гаргах замнал үнэхээр сонирхолтой, бас чамгүй хүнд гэдгийг та энэхүү баримтат бүтээлээс мэдэж авна. Зохиолоо гаргаад санхүүжилт босгох, зөв хүмүүсийг сонгож, урьж оруулах гэхчлэн амаргүй энэ үйл явцын талаар Гийермо дэл Торо тэргүүтэй найруулагчид ярьжээ. Киног гэх хайрыг тань нэг шат ахиулах бүтээл. 



Харри Стайлсын тоглолтыг үзэж, Бразилд аялах нэг азтаныг ирэх сарын 21-нд Юнивишнийн фэйсбүүк хуудсаар лайв тодруулах аж. 

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2023.11.30
"Bullet Train" киноны тухай | Tegshee's Movie Corner
2
2023.08.22
"Warrior" кино рэвью: Хамгийн хүчирхэг тулаанч ч бас уйлдаг
3
2022.09.29
ATONEMENT кино рэвью | Tegshee’s Movie Corner
санал болгох
1
3 цагийн өмнө
Зүгээр л тухла | М Харилцагчийн төвийн онцлох 4 зүйл
2
23 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
3
Өчигдөр
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.