Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Зүүнбаян-Хангийн төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо


Монгол Улсын экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. 

Ернхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн гуравдугаар сард тус төмөр замыг богино хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгснөөр бүтээн байгуулалтыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр найман сарын хугацаанд ашиглалтад оруулж, төмөр замын тээврийг эхлүүлэхэд бэлэн боллоо.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулснаар Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтыг 1956 онд байгуулснаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ руу төмөр замын хоёр дахь том гарцтай болж байгаа юм. Энэхүү төмөр зам нь Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог. Тус төмөр зам нь 1520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт,хориглолтын системтэй зам юм.

Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад оруулснаар импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал 20 сая тонноор, төмөр замаар тээвэрлэж байгаа нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэнэ. Мөн дэлхийн зах зээлд хүрэх тэвэр 242 км-оор богиносч, тээврийн өртөг, хугацаа хэмнэнэ. 

Төмөр замын бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК-ийн нэгдэл хийж гүйцэтгэжээ.




Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.01
4 сарын 29-өөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлана
2
2024.04.01
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг өнөөдрөөс 24 цагаар ажиллуулна
3
2024.03.27
Элэгний Д вирусийн эмчилгээг энэ онд багтааж эхлүүлнэ
санал болгох
1
13 цагийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
2
Уржигдар
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу
3
3 өдрийн өмнө
Яг одоо дэлхий даяар хүмүүсийн үзэж байгаа 8 дуулиантай кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.