1. Амьдрал үргэлжилсээр буйд талархаж байна. Учир нь энэ бол тэр чигтээ шинэ адал явдал.
2. Хайртай, намайг анхаардаг, надад чухал, намайг санадаг хүмүүс байдаг гэдгийг би улам их мэдэрнэ.
3. Шинэ он надад ямар зүйлс бэлдсэнийг тааж мэдэшгүй. Гэхдээ ийм нууцлаг байгаа нь л бидний амьдралыг илүү амттай болгодог. Тиймээс юу ч байсан, өөрийгөө бэлдэнэ.

4. Би олон шинэ гоё кино үзнэ. Тэсэн ядан хүлээж байсан тэр кинонуудаа том дэлгэцээр үзнэ гэж бодохоор сэтгэл догдолдог.
5. Илүү их гайхалтай хөгжим сонсоно. Олон шинэ дуунууд, уран бүтээлчдийг олж нээнэ.
6. Бороо орно. Борооны дуслах чимээг мэдэрч, бодолд автан зогсоно гэхээр сэтгэл хөдөлж байна.

7. Хэцүү зүйлстэй нүүр тулна. Гэхдээ нэг л мэдэхэд би даваад гарсан байна.
8. Үүрээр сэрээд мандах нарыг харна. Би хэзээ хэзээнээсээ илүү амьд гэдгээ мэдэрнэ.
9. Олон шинэ газраар аялж үзнэ. Шинэ сорилт, шинэ соёл, шинэ мэдрэмжүүд намайг уйдах завгүй болгоно.

10. Өөрийгөө илүү их эрхлүүлнэ. Өөртэйгөө байх цагийг гаргаж, таатай санагддаг зүйлсээ хийнэ.
11. Би хайрыг мэдэрнэ. Илүү ихээр, илүү талархалтайгаар.
12. Нар жаргахыг харна. Дулаан илчийг нь арьсандаа шингээж, уртаар амьсгал авна. Тайтгарна...

13. Гоё ном уншина. Нэг л мэдэхэд би өөр цаг хугацаа, ертөнцөд аялж байх болно.
14. Би тэврэлтийг мэдэрнэ. Дулаан, дотно, хүч өгсөн, сэтгэл дэвтээсэн...
15. Ирэх жилийн намар болж навчис шарлахад би мод ихтэй газраар алхаж байх болно. Хорвоо ертөнц уран зураг шиг, амьдрал бодит гэхэд дэндүү үзэсгэлэнтэй санагдана.

16. Би тэнэгхэн найзуудтайгаа илүү олон мангар зүйл хийнэ.
17. Гэр бүлээ илүү их инээхийг харна. Хамтдаа хийж үзээгүй зүйлсээ хийнэ.
18. Би хүсэж мөрөөдөж байсан зүйлээ авна. Ямар удаан хүсэж мөрөөдлөө дөө...

19. Би танихгүй хүмүүстэй ч жаргалтайгаар мэндэлдэг, сайхан мэдрэмж өгдөг хүн гэдгээрээ бахархана. Бүх хүний харилцаа илүү дулаан, ойр болно. Учир нь би өөрөөсөө тийм зүйлийг эхлүүлж байгаа болохоор.
20. Мод тарина. Бясалгал хийнэ. Байгальтай илүү ойр байх болно.
21. Амьдралыг би өдөр болгон гуниг зовлонтой нь, ганцаардал дутагдалтай нь ч хайрлана. Учир нь надад үзэж харах, мэдрэх зүйл маш их байна. Би бүгдийг нь олж мэдэхээр шунаж байна.
