Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Алисагийн тэмдэглэл: Нулимстай, ганцаардалтай өдрүүдэд намайг "тэврэн авдаг" 10 зүйл


Шинэхэн тэмдэглэл оруулан та бүхэнтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна. Та бүхэн ч бас гуниглаж, ганцаардахдаа юу хийдгээ надтай хуваалцаарай.

1. Миний плэйлист

Хэдэн арваар нь ялгасан плэйлист байдаг. Хайртай сонгодог хөгжмийн цуглуулгуудаас авахуулаад хаврын, зуны, гунигтай, жаргалтай, хоосон санагдсан өдрүүдийн гээд олон ангилалтай листүүд надад байдаг. Заримдаа өөрийгөө рок од гэж мэдрэх, заримдаа техно, эсвэл 50 оны дуунууд гээд би бүх төрдийн дуунуудаас өөрт таалагддагуудаа ялгасан байдаг учраас хэцүү үедээ сонсоход бэлэн гайхалтай дуунууд намайг хүлээж байдаг. 

2. Бялуу эсвэл шэйк

Амттай зүйл сэтгэлийг маш их өргөж байгаа мэт санагддаг. Гүзээлзгэнэтэй шэйк, зайрмаг, сүүн кремтэй бялуу намайг илүү жаргалтай болоход нөлөөлдөг.

3. Хотын гудамж

Дулаахан үед эсвэл нар жаргаж байхад, үүрээр, бороонд гадуур алхах ямар гоё билээ дээ. Зүгээр л алхаад, сандал дээр сууж хүмүүсийг ажиглах нь намайг тайтгаруулдаг. Алхах үед маш олон гоё санаа орж ирэх нь ч байдаг. Өөртэйгөө байж, сонсож, бусдын амьдралыг хөндлөнгөөс харахад таатай шүү.

4. Ганцаараа хооллох, кино театрт очих

Дуртай хоолоо дуртай ресторандаа ороод захиалах бас ганцаараа кино театрт тасалбар захиалаад кино үзэх нь ямар гоё гээч. Зарим хүн тун эвгүй гэж хүлээж авдаг ч надад харин ч тухтай байдаг.

5. Ghibli 

Ямар нэг хүч үүнд нуугддаг. Намайг хамгийн эмзэг, жаргалтай, нандин болгож өгдөг мэт. Хайрлан байж үздэг болохоор ойр ойрхон, байнга үзэхгүйг хичээдэг. Үзэх болгондоо уйлдаг болохоор ч тэр үү дотор минь хоосорч, араас нь гайхалтай мэдрэмжүүд намайг дүүргэж байгааг мэдэрдэг.

6. Халуун ванн

Халуун ванн дотор хэвтээд дарс уух, тэгэнгээ кино үзэх, тойруулаад лаа асаах мэдрэмж үнэхээр таатай. Маш тухтайгаар өөрийн стрессээ тайлж, амарч, бие сэтгэлээ тордох боломж олгодог. Дараа нь сайхан нам унтана шүү дээ.

7. Зургийн цомог үзэх, захидлууд унших

Багын зургуудаа, гэр бүлийнхнийхээ залуу байсан үеийг харж, цаг хугацаагаар аялах нь маш хэрэг болдог. Сэтгэл хөдлөм мөчүүд ч их тохионо. Илүү их зүйлийг мэдрэх, бодох, ойлгох боломж өгдөг гэх юм уу даа. Бас авч байсан захидлуудаа эргэн уншихад гайхалтай. Тиймээс та хүмүүстэй захидал солилцож байгаарай.

8. Галт тэргэнд суух

Галт тэргэнд суугаад явахад цаанаасаа л тайтгарч бас сэтгэл хөдөлдөг. Цагаа зохицуулаад, аюулгүй байдлаа хангаад үүргэвчээ үүрээд гарахад та адал явдал дунд орж, бага багаар сэтгэл тань сэргэж буйг мэдэрнэ. 

9. Хөнжлөөр өөрийгөө ороон хэвтэх, сайхан унтах

Ер нь л унтахад бүх асуудал хамаагүй болдог. Бие амарч, сэтгэл тайтгарч, асуудлууд бүгд алга болох тийм амар амгалан мөч. Унтах хүртлээ орондоо тухтай хэвтэж, кино үзэх ч бас л сайхан шүү. 

10. Бодит байдлаас холдох

Төсөөлөлдөө умбаж, би тэс ондоо ертөнцөд, өөр үйл явдлын гол баатар байхыг хүсдэг. Үүнд ном болон тоглоом их тохирдог. Номын гол дүрийг өөрийгөө хэмээн төсөөлж, тоглоомон дунд адал явдлыг туулан зорилгодоо хүрэхээр тэмүүлж, хэсэг хоромд би өөрөө биш өөр хүн болох үед бүх уйтгар гуниг арилах шиг болдог билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.03.30
Fla ээлжит нэгэн “дисс” дуугаа цацлаа
холбоотой мэдээ
1
2024.04.03
Алисагийн тэмдэглэл: Дээрэлхэлт хэрээс хэтэрч буй энэ үед "Cancel Culture"-ийг зөвөөр а...
2
2024.03.20
Алисагийн тэмдэглэл: Хайрын тухай янз бүрийн мэдрэмжийг зүрхэнд сийлэх 8 дуу
3
2024.03.20
Охидын яриа: Сарын тэмдэг чинь ирэх гэж буйг илтгэх 7 шинж & мэдэх ёстой бүх зүйл
санал болгох
1
Уржигдар
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
7
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.