UBLife Logo
Newsfeed

Харуки Мураками 6 жилийн дараах анхны романаа гаргана

Г.Сүрэн
Г.Сүрэн
Харуки Мураками 6 жилийн дараах анхны романаа гаргана

Японы нэрт зохиолч Харуки Мураками 6 жилийн дараах анхны романаа энэ дөрөвдүгээр сард гаргахаар болсон талаар "Shinchosha" паблишингаас мэдээллээ. Тэрээр хамгийн сүүлийн буюу 2017 оны "Killing Commendatore" романаасаа хойш шинэ бүтээл гаргаагүй нь шүтэн бишрэгчдийн дундах өндөр хүлээлт үүсгээд байв. 

Шинэ роман нь япон ханз бүхий 1200 хуудсаас бүрдсэн бөгөөд зохиолын гол агуулга, нэрийг хараахан зарлаагүй байна. 74 настай Мураками өнөөг хүртэл 34 ном хэвлүүлэн, зохиол бүтээл нь 50 хэлээр орчуулагдаад буй. 

Сонирхуулахад, 2021 онд Токио дахь Васеда их сургуульд түүний зохиол бүтээл, хайчилбар, пянзаас бүрдсэн номын сан нээгдэж, зохиолчийн минималист ажлын талбарыг харуулсан буланг бий болгожээ. 

Эх сурвалж: Japan Times

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
4
0
2
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.