UBLife Logo
-

Бодлогын яамд ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллана

UBLife
UBLife
Бодлогын яамд ногоон хөгжлийн төлөө хамтран ажиллана

Батлан хамгаалах яам, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хооронд 2016-2017 онд харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулж, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг нар гарын үсэг зурлаа. Хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар ногоон хөгжлийг хангах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад уг санамж бичгийн зорилго оршиж буй юм.

Хамтын ажиллагааны хүрээнд БОНХАЖЯ-ны харьяа байгаль орчны газрууд болон Батлан хамгаалах яамны орон нутгийн цэргийн байгууллагууд хамтран хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, батлан хамгаалах салбарын усны нөөцийн хэрэглээг хэмнэх, цэргийн ангиудтай хамтран газрын хөрсийг нөхөн сэргээх ажлууд хийхээр төлөвлөжээ. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтыг бэхжүүлэх, Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох, ойн нөөцийн хомсдол доройтлоос сэргийлэх, цэргийн анги байгууллагуудыг ногоон бүс орчинтой болгох үүднээс цэцэрлэгжүүлэх, моджуулах ажлыг бодлогоор дэмжихээ илэрхийлэв. Хамтран ажиллах санамжид Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн бүсүүдэд ой цэвэрлэгээний ажлыг хамтран зохион байгуулахаар төлөвлөөд байгаа бөгөөд удахгүй ажлаа эхлүүлэхээр боллоо.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
38
26
17
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.