Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

Өнөөдрийн зурвас: Сан Рэмо


Цайны цагаар оффист цөөхүүл үлдсэний хойно нэг нь чихэвчээ сая төхөөрөмжөөс салгав бололтой, сонсож байсан дуу нь үүгээр дүүрэн нэлхийж, гэнэт танил хадаав. Ricchi & Poveri, «Mamma Maria»! 1982 онд зохиогдсон евро-поп дуу шүү дээ. Одоо цагт Сан Рэмогийн оддыг мэддэг, сонсдог залуу хүүхэд байх гэж...Дараагийнх нь Тото Кутуньо. 

Лошатэ ми кантарэ

Кона гитара и мано

Лошатэ ми кантарэ

Соно итальяно... гэж “цээжээр” мэддэг, Тото Кутуньотой дуэтлэх шахам хангинуулж явсан олон хүн бийд эргэлзэх хэрэггүй биз ээ. 

Италийн дуу хөгжмийн Сан Рэмо наадам 1980-ад оны дунд үед залуу монголчуудын дунд дискотек, загвар, ерөөс бүхнийг нэг л гоё болж өөрчлөгдөхөд нөлөөлсөн билээ. Орбитын сувгаар хаврын яг өдий цагт Сан Рэмо наадмын бичлэг цацагдана. Үзсэний маргааш өмнө нь явж дадсан гудамж, сургууль, ангиа сарнайн өнгөтэй шилний цаанаас харах шиг болж, өмсөж сурсан дүрэмт хувцсаа тайлж шидээд оронд нь итали дуучдынх шиг өвөрмөц дэгжинд хувирахыг хүссэн над шиг дунд ангийн сурагч байгаа л биз дээ? Манай ангийн охид үсээ тайрж, нэг талдаа эрвээхэй, эсвэл гялалзсан шигтгээтэй хавчаар зүүж, хөвгүүд сурагч халимгаа багштай тэрсэн байж ургуулан их хуваасан талаа нүүр рүүгээ унжуулаад үүнийгээ “итали” үс гэцгээх болсон юм даа. Ахлах ангийн эгч нар дүрэмт хувцасныхаа хормойг хайчлан богинохон бариу болгоод, хаанаас гаргаад ирсэн нь бүү мэд тод өнгийн хэлхгэр куртка, хар, ягаан шилэн трико, богино түрийтэй, шөвх хоншоортой гутлаар гангарах нь яг л Сан Рэмо маяг. 

Сан Рэмо наадам 1951 оноос өнөөг хүртэл тасралтгүй зохиогдсоор буй. Гэхдээ монголчууд Сан Рэмо наадамтай 1982 оноос эхлэн танилцсан түүхтэй юм. Энэ бол уг наадамд тэргүүлсэн гурван дуучны бичлэгийг Зөвлөлтөд анх удаа цацсан он бөгөөд тэнд сурдаг монголчуудаар дамжин БНМАУ-ын залууст хүрч эхэлсэн хугацаа болно. Телевизийн хоёр суваг монгол үзэгчдэд хүрдэг байсны нэг Зөвлөлтийн төв телевиз 1983 онд «Гадаадын эстрадын хөг аялгуу” нэвтрүүлгээрээ Сан Рэмо наадмын 10 дууг явуулжээ. Гэтэл 1984 онд залуу үзэгчид нь хөгжмийн редакцыг захидлаар булсан нь давагдашгүй хүчин зүйл болж уг наадмын тухай нэвтрүүлгийг хоёр удаа давтан гаргасны буянаар монгол хүүхэд бид Сан Рэмо наадмыг дэлгэцийнхээ өмнө амьсгаа даран үзэж билээ. Түүнээс хойш монголчууд Италийн эстрадад дурлаж, Сан Рэмо наадмын жил жилийн тоглолтоос хитүүдийг нь сонсож, магнитофондоо бичиж гадаа гэртгүй сонсох болов. Пупо, Аль Бано Ромина Пауэр зэрэг шүтээнүүдийнхээ пянзыг идэвхтэй цуглуулсан зурвасхан түүх ч бий. Харин 1990 он гарч MTV суваг нэвтэрснээр Сан Рэмогийн эрэлт эрс багассансан.  

Саяхан шиг нэгэн зураг хайж олох хэрэг гараад хэчнээн жил нээгээгүй хуучны зузаан альбомуудаа нэгд нэгэнгүй нэгжих сайхан завшаантай ноцолдон суув аа. Байдгийг нь мартаад удсан наяад оны зургуудаа дэлгэлээ. Бүгдээрээ арван хэдтэй, ангиараа, охидоороо, хэсэг бүлгээрээ, найзтайгаа шилжилтийн насны тухай ойлголтгүй амьдарсан өсвөр насны хүүхдүүдийн БНМАУ-д үлдээсэн түүх. Тэндээс итгэл, сэтгэл, хүсэл мөрөөдлөө өвөртөлж ниссэн шувуухайнууд. Итали халимагтай хөвгүүд, мини формтой охид, итали дууны аянд диско бүжиглэж, Сан Рэмогоос л сонссон аялгуулаг, хөгжимлөг дуунуудаар ирээдүйгээ төсөөлсөн гэнэн, гэгээхэн нас... 

Нэг л зураг авахуулахын тулд товлож, болзож, өмсөж зүүхээ бэлдэж, үс зүсээ гоодон зурагчны газрын гадаа цугладаг байлаа, бид. Тийм болохоор 80-ад оны хар цагаан зургуудаас хичээнгүй төрх, Сан Рэмогийн романтик эгшиглэдэг билээ.

Хамгийн их уншилттай
1
2024.03.17
“Монгол түйрэн” маргааш ирнэ гэж БНСУ-д анхааруулав
2
2024.03.09
Миягино дэвжээг хаах шийдвэр гарчээ
3
2024.03.11
“Оскар”-ын түүхэн дэх 13 эвгүй явдал
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2024.01.10
Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!
3
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
санал болгох
1
10 цагийн өмнө
Таны ордыг илэрхийлэх кинонууд: Melancholia, Suspiria, Bande à Part
2
11 цагийн өмнө
Өнөө цагийн сэтгэл татам жүжигчдийн нэг Сидней Свинигийн тухай 19 баримт
3
15 цагийн өмнө
Рөүзийг амьд үлдээсэн Титаникийн "хаалга" 718,750 доллараар зарагджээ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

gpld 2023.03.14 202.21.108.53

postnii zurag deer bgaa 2 xen xen we yamar toglolt we

0 Хариулах


Зочин 2023.07.26 122.201.26.242

Al Bano, Romina Power

0 Хариулах


Зочин 2023.03.14 64.119.27.130

hahaha sayhan neg post hiisen chin ene orj irehiimuu? kkk

0 Хариулах