Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Аутизмтай хүүхдээ хайр, боловсролоор дүүрэн өсгөхөд туслах 6 зөвлөмж


Аутизмыг таниулах дэлхийн өдрийг тохиолдуулан уг нийтлэлийг бэлтгэв.

Таны энхрий хайртай хүүхэд аутимзтай нь оношлогдсон ч та болон таны гэр бүл цаашид хэрхэхээ мэдэхгүй байна уу? Аутизм бол хөгждөг эмгэг. Тиймээс эцэг эх, асран хамгаалагч нарын байнгын хичээл зүтгэл, хайр халамж, мэргэжилтэн багш нарын заслын хичээл, чанартай сургалтаар аутизмтай хүүхдүүд энгийн хүүхдүүдийн түвшин рүү ойртож хөгжих бүрэн боломжтой. Таны хүүхэд аутизмтай хэмээн оношлуулсан бол цаг алдалгүй мэдлэг мэдээлэлтэй болж, мэргэжлийн сургалт, заслын хичээлүүдэд хамруулан, гэртээ хүүхэдтэйгээ хэрхэн ажиллаж, хамтдаа хайр, боловсролоор дүүрэн хөгжиж болох талаар судлаарай. 

Аутизм болон бусад хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд дэлхийн стандартад нийцсэн чанартай тусгай боловсрол олгох зорилготой "Асах гэрэл баясал" тусгай боловсролын төв болон тус төвтэй хамтын ажиллагаатай ажилладаг БНТУ-ын Алги тусгай боловсролын төвийн захирал хатагтай Парин Якупян нарын зөвлөж буй дараах бяцхан зөвлөмжүүд танд тус болж чадна. 

Бид дараагийн нийтлэлээр аутизмтай эцэг эхчүүдэд түгээмэл тулгардаг ташаа ойлголтуудын талаар нийтлэлийг хүргэх болно. 

#1 Аутизмыг оношлуулсан даруйд мэргэжлийн сургалт-заслыг эхлүүлэх хэрэгтэй 

Аутизмтай хүүхэд хэдий чинээ эрт боловсрол эзэмшиж бага наснаасаа илүү эрчимтэй боловсрол эзэмшинэ, төдий чинээ хөгжлийн үйл явц хурдацтай явагдана. Үе тэнгийнхний түвшинд хүрэх магадлал нь адилхан өндөр байх болно. Эцэг эхчүүд хүүхдээ гэнэтхэн буюу зургаан нас хүрэхэд нь тусгай боловсрол олгох талаар бодолцож эхэлдэг ч үнэндээ оройтсон байдаг. Сургалт тодорхой нэг эрчимтэй байх ёстой. Хамгийн зөв цаг бол одоо юм шүү. 

#2 Таны хүүхдийн хөгжих хамгийн чухал газар бол - ГЭР 

Тусгай боловсрол бол цөөн цагийн сургалт бус насан туршийн амьдралын хэв маяг юм. Хэрэв та тус хэв маягийг өөрийн амьдралдаа оруулахгүй бол, энэ ажлыг чин сэтгэлээсээ хийхгүй бол, амжилтад хүрч чадахгүй. Аутизмтай хүүхдийн гэр бүлийн гишүүн бүр байнга суралцаж, мэдлэг, мэдээллээ шинэчилж байх хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн төлөө гэр бүл, сурган хүмүүжүүлэгчид хамтран ажиллаж, нэгэндээ итгэж, мэдээллээр хангаж байх ёстой юм шүү. 

Тиймээс хүүхэдтэйгээ хамт хөгжиж, суралцахад нь тусалж, хайрлан урамшуулж, бие даасан эрх чөлөөтэй хөгжих боломжийг нь олгоорой. Аутизмтай хүүхдэд гэр бүлийн үлгэр дуурайл хамгийн чухал. 

#3 Хүүхэд тань нийгмийн харилцаанд орж чадна. Түүнд тусламж л хэрэгтэй. 

Аутизмтай хүүхдийн нийгэмшилт, сэтгэл хөдлөлийн чадвар нь үе тэнгийнхнээсээ ялгаатай байдаг. Тиймээс нийгмийн амьдралд илүү оролцож байж л даван туулж чадна. Тиймээс хүүхдээ нийгмээс тусгаарлалгүй, хамтдаа хөгжиж, зан үйл засалч багш нарын тусламжтайгаар нийгэмтэй ойр байлгахыг хичээгээрэй. 

#4 Аутизмтай  хүүхдийн боловсролд ABA арга барил хамгийн үр дүнтэй

Аутизмтай нь оношлогдсон хүүхдэд эрчимт, олон талт боловсрол шаардлагатай бөгөөд өнөөдрийн байдлаар АВА систем тус шаардлагыг хангаж байна. Аутизмтай хүүхэд бүхэн өөр бөгөөд аутизмд өртөх түвшин нь ч өөр байдаг.

Тэгвэл ABA (Applied Behavior Analysis) зан үйл засал нь аутизмтай хүүхдүүдийн тархины холбоог дахин сэргээх маш сайн арга юм. Ингэснээр хүүхдийн тархийг дахин программчилж бүтцийг өөрчлөх замаар нийгмийн олон төрлийн зан үйлд оролцох, суурь ур чадварыг хөгжүүлэх болон өдөр тутмын амьдралын эрх чөлөөг бий болгоход чиглүүлэх боломжтой. 

ABA сургалт-засал нь тархины өөрчлөлтийг дэмждэг болохоор ASD буюу аутизмын хүрээний эмгэг оноштой хүүхдүүд энгийн буюу хөгжих ямар нэгэн бэрхшээлгүй үе тэнгийнхэнтэйгээ адилхан ур чадварт суралцаж болно гэж үздэг. 

ABA арга барил нь хувь хүний академик ур чадвараас гадна нийгмийн харилцааны ур чадварыг ч дэмжин хөгжүүлдэг.

#5 Мэргэшсэн хамт олон бүхий мэргэжлийн төв, сургалт танд тусалж чадна

Тусгай боловсрол, сэргээн засах төвийг сонгохдоо та тухайн байгууллагын багш, мэргэжилтнүүдийн чадварыг судлах нь хамгийн чухал юм шүү. Зан үйл засалч бүр аутизмтай хүүхэдтэй ажиллаж чадна гэсэн үг биш. 

ABA чиглэлээр хүүхдэд сургалт-засал хийдэг хүмүүсийг ABA терапистууд гэдэг. Эдгээр мэргэжилтнүүдийг сургадаг, мэргэшүүлдэг мэргэжилтнүүдийг сертификаттай мэргэшсэн зан үйлийн шинжээч буюу товчоор BCBA (Board Certified Behavior Analyst) гэж нэрлэдэг. Тиймээс таны сонгох сургалтын төвийн мэргэжилтнүүд ямар ур чадвартайг сайтар судалсны дүнд сургалтаа эхлүүлээрэй.

#6 Зүгээр дээ, та чадах чинээгээрээ хичээж байгаа... Хайр хэзээ ч буруу зүг рүү хөтөлдөггүйг санаарай

Хүүхэд тань аутизмтай гэж оношлогдох үед хэн бүхэн цочирч, айдаст автан, самгарддаг. Гэвч та аутизмыг хүлээн зөвшөөрч, өөрийгөө болон гэр бүл, хүүхдээ энхрийлэн хайрлаж, хамтдаа бага багаар хөгжиж аз жаргал, баяр хөөр дүүрэн амьдралыг үрдээ бэлэглэж чадна гэдэгт итгээрэй. Хүнд хэцүү нөхцөл байдалд гэр бүлээрээ сэтгэл засалчид хандан мэргэжлийн үйлчилгээ авахаас бүү цааргалаарай. Хамтдаа хичээвэл боломжгүй зүйл үгүй юм шүү. 

"Асах гэрэл баясал" тусгай боловсролын төв нь үр дүнтэй гэдэг нь нотлогдож хүлээн зөвшөөрөгдсөн ABA сургалт-заслын аргыг стандартын дагуу Монголд нэвтрүүлэн, Зөвлөлийн гэрчилгээтэй зан үйлийн шинжээч буюу BCBA сертификаттай багш, Сургалтын координатор, мэргэшсэн зан үйл засалчид(терапист)-ын бүрэлдэхүүнтэйгээр аутизм болон бусад хөгжлийн хоцрогдолтой хүүхдүүдэд чанартай тусгай боловсрол олгох зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

ABA сургалт-заслын төв нь сурагчдаа өдөр тутмын амьдралын ур чадварт сургах, хүсээгүй болон зохисгүй зан үйлийг нь бууруулах, цаашид EБС-д суралцахад шаардагдах академик ур чадваруудыг бий болгох, хувь хүний төрөлхийн чадамж давуу талыг илрүүлэн хөгжүүлэх, нийгмийн болон харилцааны чадварыг хөгжүүлэх зорилгын төлөө ажиллаж байна. 

ЗурагТайлбар





Хүүхдэд хөгжлийн хоцрогдол болон аутизмтай байж болзошгүй шинж тэмдгүүд илэрч буй тохиолдолд дараах зөвлөгөөг дарааллын дагуу хэрэгжүүлэхийг "Асах гэрэл баясал" тусгай боловсролын төвөөс зөвлөж байна.

  • СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникт 18002000, 70150520 тоот утсаар холбогдон цаг авч аутизмын оношилгоо хийлгэх.

Хүүхэд аутизм эсвэл бусад шалтгаант хөгжлийн хоцрогдолтой гэж оношлогдсон тохиолдолд та:

  • Хүүхдийн аутизм ямар түвшинд байгааг мэдэхийг хүсвэл аутизмын үнэлгээ хийлгэх.
  • Хөгжлийн түвшин тогтоох үнэлгээ хийлгэх. Аутизмтай гэж оношлогдсон л бол та хүүхдийнхээ хөгжлийн түвшин хэр хэмжээнд байгааг заавал үнэлүүлэх шаардлагатай юм шүү.
  • Хүүхдээ цаг алдалгүй хөгжүүлэх төлөвлөгөө гаргаарай. Хүүхдээ хэрхэн хөгжүүлэх тал дээр маш хариуцлагатай хандаж, ямар төрөл, хэлбэрийн сургалтууд байдаг талаар судлан аль нь хүүхдэд тань тохирохыг маш сайн судлаарай. 

Хүүхдийг хөгжүүлэх, сургалт - засалд хамруулах доорх боломжууд бий. 

  • Гэр бүлийн бүх гишүүд эцэг эх, асран хамгаалагч нь хүүхэдтэйгээ хэрхэн ажиллах сургалтад хамрагдаж гэртээ хүүхдээ хүүхдээ тасралтгүй тогтмол, хөгжүүлэх боломж гаргах нь маш чухал алхам шүү.
  • Аутизмын урт хугацааны эрчимжүүлсэн сургалтад хамруулаарай. Эрчимжүүлсэн тусгай боловсролын сургалтад хамруулсан ч гэсэн гэрийн орчинд хүүхэдтэйгээ заавал тулж ажиллаж байж сургалтаар авсан чадамжууд нь амьдралд дадал зуршил болж тогтдог гэдгийг асран хамгаалагч та маш сайн анхаарах хэрэгтэй юм шүү.
  • Хүүхдийнхээ зан авир, дасан зохицох байдлыг харгалзан үзээд цэцэрлэгт хамруулж болно. Гэхдээ мэргэжлийн хүмүүсээс заавал зөвлөгөө аваарай.
  • Хүүхдээ цаг алдалгүй оношлуулж, хүлээн зөвшөөрч ямар нэг сургалтад аль болох бага наснаас нь заавал хамруулаарай. Оношлогдсон өдрөөс хойш ЕБС-д орох хугацаанд тасралтгүй, эрчимтэй сургаж хөгжүүлж байж таны хүүхэд энгийн хөгжилтэй хүүхдийн хөгжилд ойртон очих боломжтой. Энэ юу гэсэн үг вэ гэхээр урт хугацаанд, өдөр бүр тасралтгүй сургаж хөгжүүлж байж үр дүнд хүрнэ гэдгийг асран хамгаалагч та ойлгох нь чухал.
  • Хүүхдээ эрчимжүүлсэн тусгай сургалтад хамруулж байгаа тохиолдолд тухайн газрын мэргэжилтнүүдтэй маш ойр хамтран ажиллаж сургалтаар хийсэн чадамжуудыг заавал гэртээ хэрэгжүүлж дадал болгоорой.
  • Хүүхдээ аль болох олон газраар дагуулан явж, хүрээлэн байгаа орчинд дасгаж, танилцуулж, юмсыг нэрлэж зааж өгч байгаарай.
  • Таны хүүхэд өөрийнх нь хүслээр болохгүй тохиолдолд уйлах гэх мэт сөрөг зан үйлүүд гаргадаг бол энэ талыг нь багасгах бууруулах тал дээр маш сайн анхаарч мэргэжлийн хүнтэй заавал хамтарч ажиллаарай.
  • Шинжлэх ухаанаар нотлогдоогүй үүдэл эсийн эмчилгээ гэх мэт зүйлсийг хүүхэд дээрээ туршиж болохгүй гэдгийг асран хамгаалагч та маш сайн ухамсарлаж ойлгоорой.

Холбоотой нийтлэл: 

Аутизмын Хүрээний Эмгэг гэж юу вэ?

Аутизмтай нүүр тулж буй хүний мэдэх ёстой 8 баримт

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
19 цагийн өмнө
BTS хамтлагийн гишүүн Жонгүгийн шинэ инстаграм хаяг үзэн ядсан сэтгэгдлээр дүүрэн байна
2
22 цагийн өмнө
Тархиа хөгжүүлж, сурах хурд, ой санамжаа сайжруулах шилдэг 8 арга
3
Уржигдар
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Unshigch 2023.04.02 192.82.70.227

Ih heregtei niitlel boljee zaawal holbogdonoo

0 Хариулах