Хайх зүйлээ бичнэ үү

7 мин

Эрүүл хооллолтын тухай бидний ТАШАА ойлгодог 7 зүйл


Орчин цагт хоолны сонголт, нэр төрөл олшрохын хэрээр эрүүл, чанартай хоол сонгох амаргүй болоод байна. Хамар цоргисон сайхан амт, үнэр, гоё сав баглаанд хууртагдахгүйгээр эрүүл хоол сонгоход тань туслах сонирхолтой, чухал мэдээллийг хуваалцаж байна. 

Энэ бол эрүүл хооллолтын тухай нийтийн дунд түгээмэл тархсан, одоо ч амь бөхтэй оршсоор байгаа ташаа ойлголтууд юм. Сахар орлуулагч аюулгүй, өөх тос биед муу, эрүүл байхын тулд туранхай байх хэрэгтэй гэх мэт ойлголтууд ХУДАЛ гэдэг нь  сүүлийн үеийн чанартай судалгаагаар батлагдсаар байгаа юм. 

Ташаа ойлголт: Идчихээд шатаахад л болно

Шатааж чадаж л байвал хүссэн хоолоо идэж болно гэх ойлголт түгээмэл тархсан. Мэдээж хэрэг шатааж байгаагаасаа илүү их калори хэрэглэвэл жин нэмнэ, бага хэрэглэвэл жин хасах нь ойлгомжтой. Гэхдээ энэ бол богино хугацаанд л үр дүнтэй тактик. Гол асуудал хэр их идэхдээ биш юу идэж байгаатай холбоотой гэж судлаачид үзэж байна. Өөрөөр хэлбэл, та их идсэнээс болж биш буруу хоол идсэнээс болж жин нэмж байгаа гэсэн үг. Туфтсын их сургуулийн хоол тэжээл, анагаах ухааны профессор, доктор Дариуш Мозаффариан "Урт хугацааны үр дүнг авч үзвэл юу идэж байна вэ гэдэг нь жин нэмэхэд нөлөөлж буй гол хүчин зүйл болж байна. Чипс, цардуултай хөнгөн зууш, жигнэмэг, гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа, сахар гэх мэт хэт боловсруулсан хүнс жин нэмэхэд онцгой нөлөөтэй. Яагаад гэвэл эдгээр хоол хүнс нь амархан шингэж, цусыг глюкоз, фруктоз, амин хүчлээр дүүргэдэг бөгөөд эцэст нь элэг эдгээрийг өөх болгон хувиргадагтай холбоотой" гэжээ. 

Иймд эрүүл хэвийн жинтэй байхыг хүсэж байвал юу ч хамаагүй идээд дараа нь дасгал хийж шатаана гэж бодох бус анхнаасаа эрүүл хооллолтыг чухалчлах хэрэгтэй. 

Ташаа ойлголт: Сахар орлуулагч аюулгүй

Цагаан элсэн чихрийн оронд зөгийн бал, бурам, агч модны сироп, бор сахар гэх мэт сахар орлуулагч хэрэглэвэл аюулгүй гэх маркетинг зах зээлд хүчтэй тархсан. Уучлаарай! Сахар л бол сахар. Эрүүл, хоргүй сахар гэсэн ойлголт байхгүй гэж судлаачид тайлбарлаж байна. Учир нь, сахар бүхий л өвчний үндэс болдог. Сахар үрэвслийг нэмэгдүүлж, цусан дахь инсулины хэмжээг огцом нэмэгдүүлж, жин нэмэх, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлэхээс эхлээд хөгшрөлтийг хурдасгаж, сэтгэл гутралыг улам дордуулдаг. Товчхондоо сахар бол чимээгүй "алуурчин" юм. 

Үүнээс гадна сахар зөвхөн чихэрлэг амттай хүнсэнд агуулагддаггүй гэдгийг санах хэрэгтэй. Гурил, будаа, гоймон, төмс гэх мэт хүнс хүний биед орж задрахдаа нэгэн төрлийн сахар (глюкоз) болж хувирдаг. Өөрөөр хэлбэл, бид чихэрлэг зүйлс идэхгүй байсан ч өдөр тутамдаа хангалттай сахар идэж байгаа аж. Цусанд өдөрт 1-2 цайны халбага сахар хангалттай гэж үздэг атал нэг хүн өдөрт дунджаар 32 халбага сахар хэрэглэж байна гэсэн тооцоо гарчээ. Энэ бүх илүүдэл сахар эцэстээ өвчин эмгэгийн шалтгаан болдог. 

Ташаа ойлголт: Бүх өөх тос биед муу

Өөхтэй махнаас айж, аль болох тослоггүй хоол идэхийг хичээдэг хүмүүс олон бий. Учир нь, өөх тос зүрх судасны өвчлөлд хүргэдэг гэх ойлголт 1940 оноос эхэлж хүчтэй тархаж өнөөг хүртэл амь бөхтэй оршсоор буй. Гэвч энэ бол үеэ өнгөрөөсөн, ташаа ойлголт юм. Өөх тосыг бүхэлд нь хүний биед сайн эсвэл муу гэж ярих нь өрөөсгөл ойлголт аж. Үүний оронд ямар өөх тос сонгож идвэл биед сайн байх вэ гэдгийг мэддэг байх хэрэгтэй. 

Өөх тосыг ерөнхийд нь ханасан болон ханаагүй өөх тос гэж ангилдаг. Ханасан өөх тос гэдэгт малын гаралтай өөх тос, цагаан идээ, шар тос багтдаг. Харин ханаагүй өөх тосыг моно ханаагүй тос (оливын тос, гахайн өөх, авокадо гэх мэт), поли ханаагүй өөх тос (омега 3 болон омега 6 агуулсан) гэж ангилна. Энэ бүхэн толгой эргүүлмээр санагдаж магадгүй. Тэгвэл шуудхан ямар өөх тос биед муу болохыг хэлж өгье. 

Поли ханаагүй омега 6 тосноос бүрмөсөн татгалзахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Энэ тосны бүлэгт бидний өдөр тутамдаа өргөн хэрэглэдэг наранцэцэгийн тос, эрдэнэ шишийн тос, шар буурцгийн тос багтдаг нь судлаачдын санааг зовоож буй. Ганцхан жишээ дурдахад, шим тэжээл судлаач, эмнэлзүйн 20 гаруй жилийн туршлагатай, The FatBurn Fix, Deep Nutrition and Food Rules номын зохиогч, доктор Кейт Шанахан хорт хавдар үүсэхэд ургамлын тос бараг 100 хувийн нөлөөтэй гэж үзжээ. 

Ташаа ойлголт: Бага калоритой хоол идэх нь жингээ хаях хамгийн үр дүнтэй арга 

"Хоолны дэглэм барьж байгаа" гэдэг үгийг бид өдөр тутамдаа байнга сонсдог. Өмнө нь дурдсанчлан энэ нь богино хугацаанд л үр дүнтэй арга юм. Дэглэм барьж, хоолноос авах илчлэгээ огцом багасгаснаар богино хугацаанд их жин хаяж болох ч дэглэмээ дуусгаад хэвийн амьдралдаа ормогц буцаад л жин нэмнэ. Зарим хүн дэглэмийн дараа өмнөхөөсөө илүү жин нэмэх эрсдэлтэй байдгийг судалгаагаар тогтоосон. 

Ташаа ойлголт: Эрүүл байхын тулд туранхай байх хэрэгтэй

Илүүдэл жин нь чихрийн шижин, зүрхний өвчин, хорт хавдар, сэтгэл гутрал гэх мэт олон өвчний үндэс болдог. Гэлээ гээд хэт туранхай байх нь эрүүл гэсэн үг биш юм. Эмэгтэй хүний биеийн жингийн 12 хувийг яс, 30-35 хувийг булчин, 27 хувийг өөх, харин эрэгтэй хүний биеийн жингийн 15 хувийг яс, 40-45 хувийг булчин, 15 хувийг өөх эзэлж байвал зохистой гэж үздэг байна. Харин зохист биеийн жин нь хүний өндрөөс хамаарч харилцан адилгүй байх бөгөөд биеийн жингийн индексээ хэмжих замаар жингээ хэвийн түвшинд байгаа эсэхийг мэдэх боломжтой. Тиймээс өөрийгөө хэт тарган, туранхай гэж бодохоосоо өмнө ЭНД дараа биеийн жингийн индексээ хэмжээд үзээрэй. Мөн өөх болон булчингийн масс зохистой хэмжээнд байгаа эсэхийг давхар нягтлах нь зүйтэй. 

Ташаа ойлголт: Гурил гурил бас дахин гурил

Монголчууд бидний өдөр тутмын хоол хүнсний дийлэнх хувийг эзэлдэг гурилын талаар маш "эвгүй" баримт дурдах гэж байна.   Гурил бол цавуулаг (gluten) өндөртэй хүнс. Энэ нь хүний биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг талаар товчхон тайлбарлая. 

  • Юун түрүүнд цавуулаг нь глютен, глиадин хэмээн хоёр уургаас бүрддэг. Эдгээр уургууд нь гэдэсний ханыг үрэвсүүлж, цоолдог бөгөөд цоорхой нүхээр ашиггүй бодисууд шууд цусанд шингэх эрсдэл үүсдэг. 
  • Үүнээс гадна глютен, глиадин нь кальци, зэс, төмөр зэрэг эрдэс бодисыг биед шимэгдэхээс сэргийлдэг. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэдий шим тэжээлтэй хоол идсэн ч хажуугаар нь гурилан бүтээгдэхүүн идсээр байвал хэрэгтэй шим тэжээл таны биед шимэгдэхгүй гэсэн санаа. 
  • Гэтэл таны бие гурил нэхээд, гурилан бүтээгдэхүүн идмээр санагддаг биз? Тэгвэл энэ нь глиадин уурагт агуулагддаг донтуулагч бодисоос үүдэлтэй аж. 

Үр тариа сайн гэдэг атал яагаад гурил муу гэж та гайхаж магадгүй. Үр тариаг хэт боловсруулж, шим тэжээлийг нь алдагдуулсанд гол учир байгаа аж. Иймд гурилан бүтээгдэхүүнийг тогтмол идсээр байвал ходоод гэдэс үрэвсэж улмаар олон төрлийн өвчний эх үүсвэр тавигдана гэсэн үг.

Ташаа ойлголт: Мах хүнд хоол учраас бага идэх хэрэгтэй

Ямар хоол хүнд бөгөөд удаан шингэдэг тухай ярихаас өмнө гэдэсний орчин ямар байвал аливаа хоолыг сайн боловсруулж, хурдан шингээдэг тухай мэдвэл зохилтой. Товчхондоо, гэдэс хүчиллэг байж хоолыг сайн шингээдэг бөгөөд ходоод үрэвсвэл хүчил нь багасаж, хоол боловсруулж шингээх чадвар нь мууддаг байна. Бид идсэн хоолоо шингээж чадахгүй байгаа нь хэхрэх, гэдэс дүүрэх, цээж хорсож, гашуу оргих гэх мэт шинж тэмдгээр илэрдэг аж. 

Тэгвэл ходоодыг үрэвсүүлж муутгадаг зүйл нь мах биш, түүнтэй хамт хэрэглэж буй гурил, чихэрлэг хүнс, алгохоль гэж үзэж байна. Харин амьтны гаралтай мах бол уургийн эх үүсвэр юм. Мал, амьтны гаралтай маханд иод, төмөр, цайр, витамин (ялангуяа В12), сайн өөх тосны хүчлүүд гэх мэт хүний биед амин чухал олон шим тэжээл байдаг. Иймд махыг буруутгахаасаа өмнө махтай хамт юу идэж байгаагаа анзаараарай.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
4 өдрийн өмнө
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
ХХ зууны эхэн үеийн фитнес
2
Уржигдар
Архаг ядаргаанд орж буй хүний 7 шинж ба даван гарах 4 арга
3
3 өдрийн өмнө
Гэдэсний халдварт өвчнөөс хэрхэн СЭРГИЙЛЭХ вэ?
санал болгох
1
3 өдрийн өмнө
Netflix-ийн хамгийн их хандалттай "3 Body Problem" цувралын тухай 8 баримт
2
2024.04.11
Сэтгэл зүйчид хандах цаг нь болжээ гэдгийг батлах 7 шинж тэмдэг
3
2024.04.10
Хүмүүсийн дахиж хэзээ ч үзэхгүй гэж ам тангараг өргөсөн 15 аймшгийн кино

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
4
0
0
0
1
2

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.